"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2022-02-22T03:03:04+08:00

    Энд миний дурдсанчлан хүн ямар нэгэн бодит бус ертөнцөөр аялахын тулд томруулдаг шилээр давхар дүрс харах шаардлагагүй. Ингэж хэлэхээр хүмүүст би хуучинсаг санагдаж магадгүй. Миний хэлэх гээд байгаа санаа бол болоод өнгөрсөн сайхан зүйл хэдий бодитоор болсон зүйл мөн болов чиг дурсамж нь хэн нэгний яриад өнгөрсөн түүх шиг тийм л амтгүй энгийн зүйл болж хувирдаг. Хичнээн нэхэн сэргээж дурсаад тэр эргэж ирэхгүй. Тэр улам л бүдгэрдэг. Тийм болохоор нэг удаа амьдарч байгаа юм би бүхнийг амсаж үзээд үхнэ гэдэг үзэл бодол бол утгагүй юм. Хүн хэзээ ч бүхнийг амсаж үзэж амжихгүй бөгөөд өмчилсөн бүхнээсээ залхах л болно.

    Дуу хөгжим ялгаагүй. Адилхан мэдрэмж төрүүлнэ. Тархинд үзүүлж буй нөлөөллөөс хамааран тухайн мэдрэмж нь өөр байж болно. Гол нь хүнд сэдэл төрүүлж байх нь чухал. Өөр бусдаар бол ном, өгүүллэгээс кино илүү хүчтэй, эсвэл 3D, VR кино бүр илүү хүчтэй гэдэг ч юмуу, эсвэл бүр секс нь илүү их таашаал өгнө биш. Бүгд өөр өөрсдийнхөөрөө таашаал өгнө, гүйцээ. Мэдээж амьдралд таашаал өгч байх зүйл байхгүй бол болохгүй гэдэг утгаар бол дуу хөгжим онцгой байр суурь эзэлнэ. Тэр заримдаа бусад бүх таашаал авах хэрэгслүүдийг өөртөө багтааж болно. Үүгээрээ дуу хөгжим гайхамшигтай байдаг юм. Таныг бодит байдлаас авч одоод шал өөр ертөнцөд аваачиж болно. Энийг л урлаг гээд байгаа юм. Хэн нэг нь урлагийн тухай асуувал дуртайяа хариулах болно.

Хариулт үлдээх