"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Дэлхийн 2-р дайн хэдэн онд дууссан бэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-12-10T01:40:40+08:00

    1945 оны 9-р сарын 2-нд дууссан гэдэг. Япон энэ өдөр албан ёсоор бууж өгсөн болохоор дайны төгсгөлийг энэ өдрөөр тэмдэглэдэг. Японы Эзэнт Гүрний (тухайн үеийн Япон өөрийгөө ингэж нэрлэсэн байв "Дай Ниппон Тэйкоку) гадаад хэргийн сайд Амеркийн байлдааны USS Missouri хөлөг онгоцны тавцан дээр Японы засгийн газрыг төлөөлөн бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Харин Нацист Герман (албан ёсоор мөн л "эзэн гүрэн" буюу "рейх" гэсэн тодотголтой байв) арай өмнө буюу 1945 оны 5-р сарын 7-нд (Адольф Хитлер амиа хорлосноос 7 хоногийн дараа) Францын Реймс хотод Вермахтын (зэвсэгт хүчний) Дээд коммандлагч хурандаа-генерал Альфред Йодль (сүүлд дайны гэмт хэрэгт буруутгагдан цаазлагдсан) бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнийг Европчууд албан ёсоор ялалтын баярт тооцдог бол ЗХУ заавал Берлинд (дайныг эхлүүлсэн газар дуусгана гэж тодотгосон байдаг) зуруулна гэж зүтгэсээр Европын цагаар 8-нд Москвагийн цагаар 9-нд Вермахтын Дээд коммандлалын штабын дарга генерал-маршал Вильгелм Кейтелиэр (жилийн дараа хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдан цаазлагдсан) бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулж байжээ.

Хариулт үлдээх