"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-09-08T19:44:16+08:00

    Хүнд далд ухамсар гэж байдаг. Тэр бүхнийг (ирээдүйг хүртэл) мэддэг ч хүний хэлээр ярьж чаддаггүй. Хэлэх гэсэн зүйлээ дүрслэлээр илэрхийлдэг, анхааруулга өгөх дуртай. Гэхдээ түүний юмыг илэрхийлэх арга барил нь туйлын болхи, ойлгомжгүй эсвэл зүгээр тэр угаасаа тэгж сэтгэдэг байх. Хүнээсээ (хэр мэдрэмтгий байхаас) шалтгаалан зарим тохиолдолд маш ойлгомжтой харуулдаг (хэнээс, хаанаас, юунаас ч юм бэ тусламж авсан мэт). Гэсэн ч тэр нь алдаатай л байдаг. Үйл явдлыг харуулахдаа хүмүүсийн нүүр царайг солиод тавьчих жишээтэй. Ингээд зүүдний тайлал гээд бүхэл бүтэн ном бичих хэрэгтэй болдог.

    Зүүд анхааруулаад л байдаг бид тоодоггүй нь үнэн. Тэгэхээр далд ухамсар биднээс илүү ухаантай гэсэн үг. Заримдаа бид шөнө болгон, өдөр болгон зүүдэлдэг ч бид мартчихдаг. Гэхдээ бид далд ухамсрынхаа хэлэх гэсэн санааг ойлгоод асуудлуудаа шийдээд явна гэхээр бас учир дутагдалтай. Хүн хувь заяандаа эзэн байх ёстой. Тэгж чадахгүй бол нэг зовлонгоос бултаж чадахад дараагийн зовлон хүлээж л байна. Тийм болохоор зүүдэнд ач холбогдол өгөх хэрэггүй юм. Өөрөөр бид өөрсдөө болор шиг тунгалаг ухаантай, зоригтой, сэргэлэн байх хэрэгтэй. Амьтаны рефлексээр яваад байвал элдэв янзын зүүд үзсээр л байх болно.

    • 0
    2022-09-08T20:59:16+08:00

    Параллель буюу зэрэгцээ ертөнц гэж сонсож байсан байх. Тэр нь тооны хувьд хязгааргүй гэдэг. Жаахан мухар сүсгийн талаас нь "далд ертөнц" гээд нэрлэчихвэл болох байх. "Далд ертөнц" үнэндээ далд биш. Тэр үргэлж дэргэд байж байдаг. Та нөхцлийг бүрдүүлж чадвал "далд ертөнц" далд байхаа болино. Зүйрлэвэл та нэг ертөнцөөс нөгөө ертөнц рүү шилжиж байдаг. "Боломжгүй зүйл гэж байхгүй" гэж үг байдаг. Энэ бол тийм. Та хангалттай хүсэж, дурлаж, зүтгэж, хичээж чадвал боломжгүй зүйл боломжтой болдог. Тийм биш байсан бол яаж ч хичээгээд юу ч өөрчлөгдөхгүй байх байлаа. Муу орчноос илүү дээр орчин руу шилжих тухай ярьж байна. Зүүд бол параллель ертөнцөөс орж ирсэн үзэгдэл байж болно. Параллель ертөнц ямар ч байж болно. Тэр үлгэрийн мэт байж болно. Миний дээр хэлснээр боломжгүй юм гэж байхгүй. Дээр үед хэн нэг нь "төмөр могой мөлхөж төмөр шувуу ниснэ" гэсэн бол хэн ч итгэхгүй байлаа. Гэтэл өнөөдөр төмөр могой мөлхөж төмөр шувуу нисэж байгаа. Тийм учраас зүүд бол ямар нэгэн хэмжээгээр бодитой юм.

Хариулт үлдээх