"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-06-08T16:19:10+08:00

    Хувь хүний эрх ашиг нэгдүгээрт, нийтийн эрх ашиг хоёрдугаарт гэсэн философийн онол нөгөө талаар улс төрийн үзэл баримтлал. Коммунитаризм, коммунизм, социализм, коллективизм, корпоративизм, тоталитаризмын эсрэг үзэл. Индивидуализм (individual (анг) - бие даасан, хувь хүн гэсэн утгатай) нь анархизм, либерализм, либертаризм, экзистенциализмыг төлөөлнө.

    Санаа нь олон нийтийн эрх ашгийн дээр хувь хүний эрх ашгийг гарган тавьснаар хувь хүний чөлөөтэй сэтгэх, шинийг санаачлах, боловсрох, хөгжихөд чөдөр тушаа саад болохгүй гэдэг. Коммунитаризмын тогтоосон ерөнхий хэм хэмжээнд хашигдсанаар олон талын ургалч үзэл үгүй болж нийтийн хэв журамд баригдан түүний боол нь болж нэг хэвийн, айдастай, санаачилгаүй, олонхоо дагасан, удирдлагадаа найдсан, "тархиа угаалгасан" гэдэг ч юмуу унхиагүй "саарал массыг" бий болгоно хэмээн үздэг байна.

Хариулт үлдээх