"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Интернэтээр мөнгө олох боломжтой юу? Боломжтой бол яаж?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-05T18:48:02+08:00

    Боломжтой. Гэхдээ нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Манайхан ихэвлэн Youtube-ээр "занималддаг". Ашигтай ажилладаг нэг нь байгаа. Одоогийн байдлаар хамгийн их ашиг олж байгаа нөхдүүд бол Youtube-ийнхэн гэж ойлгож байгаа. Зүгээр сонирхолтой видео бичлэг хийгээд байрлуулдаг. Youtube царай зүсээ харуулсан нээлттэй бичлэгт дуртай учраас олон хүнд хүрдэг. Харин программын бичлэгүүдэд нэг их дуртай биш. Гэхдээ элдэв юм орчуулж яриад дажгүй ашиг олдог нөхдүүд цөөнгүй байгаа. Тэдний хөдөлмөрийг үнэлье. Яагаад гэвэл олон дагагчтай болоход маш их тэвчээр, цаг хугацаа хэрэгтэй.

    Дараа нь кино сайтууд байх. Хандалт сайн авдаг. Кино үзэх дургүй хэн байхав. Гэхдээ зохиогчийн эрхийг зөрчдөг учраас хөгжихгүй байгаа. Харилцаа Холбоо Зохицуулах Газар тэр дор нь эсвэл хэсэг хугацааны дараа хаачихдаг. Хаана гэдэг нь домейн нэрийг хар жагсаалтандаа оруулна гэсэн үг. Домейн нэр нь ХХЗГ-ын өмч болчихож байгаа хэрэг. Тэгээд хандах гэхээр ХХЗГ-ын сайт ороод явчихна. Ингээд кино сайтууд домэйн нэрээ солихоос өөр замгүй болдог юм.

    фото зураг зардаг сайтууд бий. Хэрэв чи фото зураг сонирхогч, зурагчин бол өндөр үнэтэй аппарат худалдаж аваад хөдөө хээр явж зэрлэг амьтадын зургийг дүрсний өндөр нягтаршилтайгаар дарж байршуулаад зарагдахыг нь хүлээгээд сууж болно. Гоё зураг бол хурдан зарагдана гэдэгт итгэлтэй байна. Заавал зэрлэг амьтадын зураг байх шаардлагагүй л дээ. Ямар ч зураг байж болно. Гол нь сэтгэгдэл төрүүлэхүйц байх ёстой. Гэхдээ компани зарагдсан зургийн ашгийн тал хувийг авна. Өөрөөр хэлбэл чамайг шулна. Гэхдээ яая гэхэв, амьдрал иймээс хойш.

    Хэрэв программ бичдэг бол PHP, Javascript дээр авсаархан, сонирхолтой функцтэй скрипт бичээд зарж болно. Өмнөөс чинь зарж өгдөг сайтууд олон байгаа. Мэдээж хамгийн олон хүн үздэг сайтыг сонгосон нь дээр. Тэгэхгүй бол удаан зарагдана. Хэрэв бүтээл чинь сайн бол талх шиг зарагдана, мэдээж. Гэхдээ тэд бүтээлд чинь өндөр шаардлага тавина. Хэт энгийн кодуудыг авч хэрэглэсэн бол хүлээж авахгүй. Алдаа ихтэй, өнгө үзэмж муутай бол хүлээж авахгүй. Хэрэв тэдний шаардлагыг хангаад лангуун дээр нь тавигдлаа гэхэд хүмүүс зогсоо зайгүй сэтгэгдэл бичиж юм асууна. Ихэвчлэн болохгүй байна, ажиллахгүй байна гэж гомдоллох болно. Үнэндээ бол өөрсдөө зөв ашиглаж чаддаггүй юм.

    Компьюер график буюу 3D дүрснүүд эсвэл компаний лого авдаг газрууд ч бий. Ер нь авъяас чадвартай бол болно гэсэн үг биз дээ.

    Өөр ашиг олчихоор гайхамшигтай аргууд байхгүй дээ. Сурталчилгааны компаниудад бүртгүүлээд хүмүүс бөөгнөрсөн газар очоод худлаа ярьж байгаад сурталчилгааны материал шидэх. Холбоос тавина гэсэн үг л дээ.  Хамгийн залхуу арга л даа.

Хариулт үлдээх