"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Tuyatsetseg Munkhjargal

Интернэтээс эх сурвалжтай үнэн зөв өөрт хэрэгтэй мэдлэгийг яаж олж авах вэ? Худлаа гарчиг өгсөн хууль бусны сайтуудаас яаж сэргийлэх вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2023-01-19T22:54:02+08:00

    Үүнийг Google өөрөө хариуцдаг. Харин бид нөлөөлж чадахгүй, зөвхөн "репорт" хийх боломжтой. Интернэтийг хэрэглэгчдэд ашиг тусаа өгдөг байх нөхцөлийг Google болон бусад хайлтын системүүд болох Bing, Yahoo, Yandex өөрсдийн платформын программ буюу алгоритм (математик тооцоололд) сайжруулалт хийн ойролцоогоор сар тутам байршуулдаг. Тэгэх болгондоо вэбсайтуудад мэдээллэдэг. Хамгийн сүүлийн шинэчлэлт нь спамын тухай байлаа. Спам буюу сурталчилгаа хийх зорилгоор хэрэглэгчдийг хууран мэхлэх явдлыг таслан зогсоох зорилго агуулсан сайжруулалт юм.

    Спам гэхдээ зөвхөн хууран мэхлэх арга хэрэглэхгүй л дээ. Сурталчилгаа хийх нь өндөр өртөгтэй байдаг тул тэд өөр боломжийг хайдаг. Энэ нь хэрэглэгчдийг залхаадаг, интернэтийн үнэ цэнийг унагаадаг. Зарим тохиолдолд тэд хортой программ ашигладаг. Хортой гэдэг нь яг ч вирус биш юм. Та нэг гоё гарчигтай холбоос дээр дарна, тэр нь нууцаар хөтөчийн (жишээ нь Google Chrome-ийн) хаа нэгтээ сууна, ингээд та нэг аюулгүй сайт руу орох оролдлого хийх болгонд өөр нэгэн вэбсайт автоматаар нээгддэг. Эсвэл тэд бас тухайн вэбсайтын хамгаалалтыг эвдэн орж холбоос буюу линкийг нь засварлан өөрсдийн вэбсайт руугаа хандуулдаг. Харин жинхэнэ вирус бол таны компьютерийг ашиглах аргагүй болгодог ч компьютер, гар утасны системийн программуудын хамгаалалт сүүлийн үед их сайжирсан тул тэгэх бараг боломжгүй болсон.

    Бидний зүгээс сэргийлэх ганц арга байдаг нь ердөө л компьютер, гар утсаа зөв, цэвэрхэн, нямбай ашиглах юм. Сурталчилгаа дагалдсан янз бүрийн апп, тоглоом татаж авч суулгах хэрэггүй. Интернэт бол тайван газар биш, цусгүй дайн явагдсан ширүүн өрсөлдөөнтэй газар. Тэнд бүгд мөнгө олохын төлөө улайран зүтгэх ба харин мөнгө олох цорын ганц арга нь өөрсдийн эсвэл бусад компаний бараа, үйлчилгээг аль болох олон хүнд хүргэх явдал юм.

    Сүүлийн үед (хоёр жилийн өмнөөс байх) блогууд автоматаар орчуулагдан Google-д тавигдаад байгаа. Автомат орчуулагч төгс орчуулахгүй учраас хэрэглэгчид тухайн блогууд руу ороод хүссэн мэдээллээ авч чаддаггүй. Энэ мэдээж ахиад л өнөөх хайлтын системүүдийн нэр хүндийг унагаах юм. Энэ байдлыг тэд засах байх гэж найдаж байна.

Хариулт үлдээх