"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-04-30T13:37:32+08:00

    Капитал гэдэг бол мөнгө олоход ашиглагдах хөрөнгө, эсвэл ашиг олоход хэрэглэгдэх мөнгө.

    Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эсвэл хувиараа бизнес эрхлэхэд эхний ээлжинд санхүүжилт буюу мөнгө хэрэг болох нь мэдээж. Тэр мөнгийг капитал гэнэ. Капиталгүйгээр юу ч хийх боломжгүй, улс оронд бүтээн байгуулалт хийгдэхгүй, ажлын байр бий болохгүй, төр нь иргэддээ үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, нэг үгээр бол хөгжихгүй.

    Капитал гэдэгт газар, барилга, үйлдвэр үйлчилгээний тоног төхөөрөмж, машин техник, зээл, эргэлтийн мөнгө тэр бүү хэл нэр хүнд, туршлага, мэдлэг чадвар, хүний нөөц ч орж болно.

Хариулт үлдээх