"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-02T22:35:36+08:00

    Цахим мөнгө. Криптовалют. Биткоин гэх дэлхийд хамгийн өндөр үнэтэй, зах зээлийг эзэгнэсэн, алдартай криптовалют байдаг. Тэрийг анх гаргахдаа "Бит (компьютерийн тооцоллын дамжуулах болон хадгалах хэмжээний нэгж)-коин (зоос)" гэдэг. Өөрөөр хэлбэл компьютерийн зоос л юм. Ингээд ар араас нь шинээр криптовалютууд гарахдаа "коин" гэдэг нэрний хандлагаар явчихсан л даа (Лайткоин, Бинанс коин, дожкоин гэх мэт). Гэхдээ Эфириум, Кардано, Полкадот гээд "коин"-гүй нэртэй криптовалютууд бий. Нэг үгээр бол "коин" гэж Монголын цахим мөнгө болж байх шиг байна.

    Тэгэхээр цахим мөнгө буюу коин хэрэгтэй юу? Миний хувьд би криптовалютад итгэдэггүй. Шалтгаан нь нэгдүгээрт, тэрийг мөнгө шиг (үнэт цаас) хэвлээд эсвэл алт, зэс шиг цутгаад авчихаж болохгүй, хоёрдугаарт коиноор бид цалинждаггүй (дэлхийн хаана ч, хэн ч криптовалютаар цалинждаггүй (мөнгө бол бараа, үйлчилгээ үзүүлсний хөлс)), харин криптовалют бол олборлосон (mining) эсвэл арилжсан этгээдэд ордог эд байх нь. Энэ юу гэсэн үг вэ гэхээр коин бол мөнгө биш гэж.

    Биткоины үнэ хүрсэн шалтгаан хоёр л байна. Олборлоход маш их хэмжээний цахилгаан зарцуулдгаас гадна мөнгөн (жинхэнэ мөнгөн) шилжүүлгийн нууцлалыг боловсруулахад олборлогчдын компьютерийн хүчин чадлыг ашиглаж байгаа юм байна. Тэрнээс болоод компьютерийн дүрсний картны (graphic card) үнэ дагаад тэнгэрт хадаж байх юм. Жирийн компьютер бүх хүчин чадлаараа ажиллаад бараг юу ч олж харахгүй учраас ийм өндөр үнэтэй болсон юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Дээр нь сурталчилгаа, эрэлтийн хөөсрөлт, тархи угаалт, туйлшрал нэмэр болж байгаа биз. Мэдээллийн нарийн төвөгтэй технологи ашиглагдаж байгаа учраас дайн эсвэл байгалийн гамшиг болоход криптовалют үнэ цэнээ алдах учиртай. Яагаад гэвэл түүнийг алт шиг өмднийхөө халаасанд хийгээд явчихаж болохгүй эд учраас. Дайн, байгалийн гамшиг болоход мэдээж дэд бүтэц хамгийн түрүүнд хохирдог гэдэг утгаараа криптовалют хамгийн тогтвортой эдийн засагтай, өндөр хөгжилтэй, аюулгүй байдлаа баталгаажуулсан орнуудын (ялангуяа Япон, Америкийн) тоглодог тоглоом гэж би ойлгоод байгаа.

Хариулт үлдээх