"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-04-13T16:56:20+08:00

    Индивидуализмийн эсрэг үзэл. Товчхондоо, хувь хүний бус нийтийн эрх ашгийг чухалчилна гэсэн онол. Нэгэнт нийгмийн дэг журмын тухай ярьж байгаа учраас ойлгоход хялбар болгох үүднээс;

    Нийгэм урсгалаараа оршин тогтнохгүй. Тэр хөгжих хэрэгтэй бөгөөд түүнд зорилго байх ёстой. Хар аяндаа бүх юм сайхан болно гэж байхгүй. Амьдрал өөрөө амаргүй эд. Нийгэм гэж том хамтрал учраас иргэд хамтаар эв найрамдалтайгаар хөгжин цэцэглэхийн тулд бүгд дагаж мөрдөх дүрэмтэй байх шаардлага үүснэ. Ингээд дүрэм буюу хууль зохионо. Тэр хуулинд аливаа зүйлийг хийхийг хориглох заалтууд их орно.  Тэдгээр заалтуудыг хувь хүмүүс зөрчөөд байвал нийгэм зорилгодоо хүрч чадахгүй. Тэгэхээр нийгэм зорилгодоо хүрэхгүй бол тухайн нийгмийн гишүүд буюу хувь хүмүүс аз жаргалтай амьдрах боломжгүй болно гэсэн үг. Энэ утгаар нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж буй энэ зарчим бол коммунитаризм.

Хариулт үлдээх