"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Мазаалайн үр төлийг юу гэдэг вэ?

Асуулт
  • 2
1 Хариулт •••
    • 0
    2022-02-25T20:42:09+08:00

    Мазаалайн бамбаруушийг алманцаг гэж news.mn-д бичсэн байна (зурагны холбоос тасарсан). Эр мазаалайг шармаахай, эм мазаалайг эвш гэнэ. Зөвхөн Монголын газар нутагт амьдардаг ховордсон амьтны нэрийг Ursus arctos gobiensis - говийн хүрэн баавгай гэж латинаар томъёолж байна.

    Хэрэв сонин бол яагаад латин хэлээр нэрлэснийг товч тайлбарлая. Wikipedia-д мэдээлэл оруулахад тухайн сэдэвтэй холбоотой зүйлийн латин нэрийг давхар оруулдаг журамтай. Энэ нь аливаа судалгаа, шинжлэх ухааны баримт, нээлт, тэдгээрийн нэршилд аль нэг улсын хэл соёл нь давуу байдалтай оролцох ёсгүй гэсэн утгатай. Тиймээс олон зуун жилийн өмнө мөхсөн дэлхийн соёлын төв болж байсан хүчирхэг гүрний устаж алга болсон хэлийг хүн төрөлхтөн ашигласаар өдийг хүрсэн аж. Үүнийг үнэ цэнээ алддаггүй, ханш нь тогтвортой байдаг алт хэмээх ховор металлтай зүйрлэж болно. Улс орон болгон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтэй боловч хоорондоо ам.доллараар наймаалцдаг. Гэвч зөвхөн нэг улсын эдийн засгаас хараат байж болохгүй (ханш нь унаж болно).  Тиймээс алт авч хадгалдаг. Латин хэл үүн шиг юм. 

Хариулт үлдээх