"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Болд

Монгол улс байгалийн баялаг ихтэй орнуудын тоонд ордог уу?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2021-12-21T01:24:34+08:00

    Монгол улс хэзээ ч байгалийн баялаг ихтэй улсын тоонд орж байгаагүй бөгөөд одоо ч байгалийн баялаг ихтэй улсын тоонд ордоггүй ба цаашид ч байгалийн баялаг ихтэй улсын тоонд орохгүй. Яагаад гэвэл Монгол улс хоёр их гүрний дунд хавчигдсан байдгаас гадна далайд гарцгүй. Харин энэ хоёр их гүрэн далайд гарцтай. Далайд гарцтай гэдэг нь далай эзэмших эрхтэй гэсэн үг. Далайг эзэмшинэ гэдэг баян болсонтой адилхан.

    Яагаад далай эзэмшихээр баян болчихдог юм гэж үү? Энэ их энгийн. Хэрэв та далайг эзэмшдэг бол далайд амьдардаг бүх амьтаныг агнах эрхтэй гэсэн үг. Гэтэл далайд ямар их амьтан амьдардаг билээ? Далайн ямар амьтадаар бид хооллодог билээ? Энэ бол байгалийн баялагийг бараг үнэгүй хэрэглэж байгаатай агаар нэг юм. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол далайд гарцтай бөгөөд далай эзэмшдэг улсууд байгалийн асар их баялагтай улсын тоонд гарцаагүй орно. Харин бид хуурай газар доорх баялгийг байгалийн баялаг гэсэн ойлголтоосоо нэн даруй салах ёстой болж байна. Бид байгалийн асар их баялагтай улсын тоонд ордоггүй гэсэн үг. Бид маш их зардал чирэгдэл болж байж багахан хэмжээний зэс, жонш, алт, хүрэл, мөнгө олборлодог бол далайд гарцтай орнууд загас болон бусад далайн амьтадыг хэдэн мянган тонноор нь агнаж экспортлон тэр нь дотоодын нийтийн бүтээгдэхүүнийх нь ихэнх хувийг эзэлдэг. Байгалийн хий, нефтийн асар том нөөц илрүүлсэн Европын улсууд баян тансаг нь хэтрэн амьдарч байгаа. Тэрнээс өмнө Монгол шиг хонь малаа маллаж өвөл нь даарч зун нь халууцаагүй. Баахан загас, хавч, наймаалч барьж экспортолж байснаас өөрөөр бол ердөө хэдэн үхэрнээсээ сааж авсан сүүгээ савлаж зарж байсан юмдаг (скандинавын орнуудын жишээгээр бол). Харин Монгол бол асар их хонь ямаа, адуутай орон. Үүнийг байгалийн баялаг гэж нэрлэж болохгүй байх.

    • 0
    2024-03-26T17:00:20+08:00

    Монгол улс 1 хүнд ногдох байгалийн баялгаараа DRC буюу Конго улсаас ч илүү баян. Хамаг том том корпорацууд болон том баян улсууд тийшээ л анхаарлаа хандуулж байна.

    Конго нь 24 их наяд Америк долларын байгалийн баялагтай бараг 100 сая хүн амтай. Харин Монгол улс 1-3 их наяд Америк долларын байгалийн баялагтай 3 сая хүн амтай. Түүнээс ч их нөөц байгалийн баялаг байж мэднэ.

    Конго- сая хүнд $240 тэрбум

    Монгол- сая хүнд $333 тэрбум - $1 их наяд

    Нийт нөөцөөрөө бага ч хүн амдаа харьцуулбал их.

Хариулт үлдээх