"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Real One

Мэргэ дундаас хамгийн алдартай хөзрийн мэргэ нь хэр бодитой вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 1
    2022-09-23T23:11:23+08:00

    Хөзрийн түүхээс халти мөлт яривал хөзөр нь анх Хятадад үүсээд Ойрх Дорнод руу нэвтэрч, тэндээс Европ руу очсон аж. Европт хөзөр нь хөгжихдөө дөрвөн тэмдэглэгээ нь хадгалагдсан ч бундан, дөрвөлжин, цэцэг, гилийн (Францын тэмдэглэгээ) оронд нь өөр дүрсүүдийг хэрэглэж байв, жишээ нь бундангийн оронд аяга, дөрвөлжингийн оронд зоос, цэцгийн оронд бороохой, гилийн оронд сэлэм (Италийн тэмдэглэгээ) гэх мэтээр бусад зарим улс бас өөр.

    Хувь заяа төөргийг тааж мэргэлдэг хөзөр нь анх Францад тархсан хөзрийн Итали (Марселийн Таро эсвэл Тарот (78 ширхэгтэй)) хувилбараас бий болжээ. Гэхдээ тэндээс 22-ыг (тэнэг, шидтэн, санваартан, удган, хаан, бөө, дурлалт хосууд, сүйх тэрэг, хүч чадал, даянч, хувь тавилангийн хүрд, шударга ёс, хөлөөсөө доош дүүжлэгдэн буй хүн, үхэл, даруу байдал (төвийг сахигч), буг чөтгөр, цамхаг, од эрхэс, сар, нар, шүүх, газар дэлхий гэсэн нэртэй) нь авч ашигладаг. Ер нь бол нэр болон зурагтайгаа төстэй зүйлийг илэрхийлдэг боловч бага зэрэг өөр. Тэдгээрийг "үндсэн" Аркан (аркан гэж ид шидийн гэсэн утга илэрхийлэх байх) гэж нэрлэдэг бол үлдсэн 56-ыг "бага" Аркан гэнэ. Үндсэн Арканаар өнгөрсөн, одоо, ирээдүйг таадаг уламжлал Жан Батис гэх Франц нөхрөөс эхэлсэн гэдэг.

    Өнөөгийн бидний хэрэглэдэг нь Франц хөзөр. Энэ Франц хөзрөөр дээр дурдсан Аркануудыг бид орлуулах гэж оролддог аж (зарим хүмүүс зүгээр бүх хөзрүүдэд нэр, утга өгөөд мэргэлчихдэг бололтой). Түмэн янзын мэргэлэх аргууд байдаг ч хамгийн энгийн бөгөөд алдартай нь Триплет (гурвал). Хөзрөө хольж байгаад гурван хөзөр сугалж гаргаж өрөөд гүйцээ. Гол нь тэдгээр гурван хөзрийг уншиж өгөх ёстой. "Таро хөзөр унших арга/заавар" гээд интернэтээр хайвал олдох байх. Гэхдээ унших хүнээсээ их хамаардаг гэдэг. Хүний дотоод сэтгэлийг олж харж чаддаг байх ёстой байх.

    Бодит эсэх тухайд бол өнөөх алганы зураастай адилхан. Абстракт байдлаар тайлбарлавал цаг хугацаа гэдэг нь материаллаг ертөнцийн идэвхтэй байдал мөн гэвэл амьгүй болон амьтай зүйл нь хоёр тэс өөр зүйл биш юм. Амьтай нь илүү төвөгтэй зохион байгуулалттай ч цаг хугацаанд зарчмын хувьд адилхан захирагдаж байна. Тэгвэл чулуу хүртэл амьтай гэж ойлгож болохоор. Тэгэхээр та алхаж байна гэдэг нь та өнхөрч байгаа нэгэн чулуунаас ялгаагүй болж байна. Та өнхөрч л байна дэлхий тэнхлэгээрээ эргэж л байна. Та дэлхий хэмээх гаригийг бүрдүүлэх ердөө нэг чулуу юм. Энэхүү санаатай холбож үзвэл мэргэлж байгаа хөзөр, мэргэлүүлж байгаа хүн, хөзрийг уншиж байгаа хүн гурав хувь заяагаараа холбогдсон нэгэн бүхэл зүйл болж хувирна. Ингээд хөзөр юу ч гэж мэргэлсэн, тэр таны салшгүй нэгээхэн хэсэг болно. Тийм болохоор хэнтэй, хаана, юу хийхээ сайтар урьдчилан бодох хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл болгоомжтой байх хэрэгтэй. Мэргэлүүлнэ гэдэг тийм ч сайхан зүйл биш. Хэрэв таны ирээдүйг муухайгаар зөгнөн хэлбэл та тэр л зүг рүү өнхрөх болно. Бодит биш гэж хэлмээр байвч харамсалтай нь хорвоогийн зүй тогтол тийм хялбархан биш аж.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх