"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-09-27T18:55:20+08:00

    Мэдээж мөнгөгүй байснаас мөнгөтэй байсан нь дээр. Гэхдээ бүх зүйл бүтнэ гэдэг нь юу л бол. Баян хүнийг балаг тойрдоггүй биз дээ.

    Ямар нэг зүйлийг хийхдээ зөвхөн мөнгөн шагнал урамшуулалд нь хөтлөгдвөл тэр хүн шагналаа авч чадахгүй. Авлаа гэхэд дараа нь хэн ч ахиж ажил санал болгохгүй. Тэгэхээр мөнгөний урд нэр хүнд гэдэг юм үргэлж явдаг. Харин нэр хүнд олж авахад боловсрол хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвөг дээдсийнхээ үлдээсэн туршлагыг авч хэрэгжүүлэх ёстой. Хариуцсан зүйлээ сэтгэлээсээ, чанартай хийдэг байхыг боловсрол заана. Зүйрлэвэл эхлээд гал яаж асаах, хоол яаж хийх, яаж байшин барих, яаж ногоо тарих, хувцас яаж оёхыг сурна гэсэн үг. Яаж мөнгөтэй болох эсвэл баян болох тухай заахгүй. Эхлээд мэдлэгтэй болж ав, дараа нь мэдлэгээ яаж ашиглах нь чиний дур гэдэг юмуу даа. Яагаад гэвэл мөнгө бол угаасаа хоёрдугаар асуудал юм. Эхний зүйлгүйгээр хоёр дахь нь оршихгүй. Харин хоёр дахгүйгээр нэгдүгээр зүйл нь оршин тогтнож бол чадна. Эндээс мөнгө юу ч биш гэдэг нь харагдана. Бараа, үйлчилгээг үнэлэх хэрэгсэл төдий зүйл мөн.

    Ингээд амьдралаа мөнгөний төлөөх нэг тийм хачин тэмцээн, уралдаан шиг зүйл болгож хувиргаад санасандаа хүрэх хүртлээ аз жаргалгүй байх юмуу. Тэгж болохгүй биз.

Хариулт үлдээх