"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

НАТО гэж юу вэ? Ямар зорилготой байгууллага вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2022-01-27T03:25:12+08:00

    НАТО (англиар NATO (North Atlantic Treaty Organization), францаар OTAN (Organisation du traité de l'Atlantique Nord)) нь Дэлхийн 2-р дайны дараа, тодруулбал 1949 онд байгуулагдсан Америк болон Европын хамтарсан цэргийн эвсэл юм. Төв байр нь Белгийн Брюссель хотод байрладаг. Албан ёсны хэл нь англи, франц. Анх байгуулагдсан зорилго нь Зөвлөлтийн коммунизмын түрэлтээс хамгаалах зорилготой байв. Ялангуяа төв болон зүүн Европын улсуудын төрийн систем, ардчилсан тогтолцоо нь коммунизмын заналхийлэл дор орсон байсан ба хүчирхэг эдийн засагтай Амеркийн дэмжлэг нь дайны дараах Европын улс орнуудад ус агаар мэт хэрэгтэй байжээ. Үзэл санааны хувьд ч барууны чиг баримжааны намууд төрийн эрхийг барьж байсантай холбоотойгоор Амеркийн санаачилсан НАТО гэх байгууллагад сайн дураараа элсэцгээсэн юм. Анх 12 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан эвсэл одоо 28 болж нэмэгджээ. Гэхдээ нийт санхүүжилтийн 63 илүү хувийг Америк, Герман, Британи, Франц, Итали бүрдүүлдэг байна. Гэрээнд 6 том бүлэг бүхий заалт орсон байх ба хамгийн сонирхолтой нь 5 дахь бүлэг бөгөөд түүнд хэрэв гишүүн орнуудын аль нэг рүү халдсан тохиолдолд бусад гишүүн орнуудыг өдөөн хатгасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэг улс мэт ажиллах юм байна. Одоогоор идэвхгүй үеийн НАТО-гийн жилийн төсөв 3 тэрбум ам.доллар. Улмаар шаардлагатай бол гишүүн орнууд батлан хамгаалах салбараасаа цэрэг, техникийн нэмэлт хүч төвлөрүүлэх бололтой (жилийн төсөв 1 их наяд ам.доллар). Гэрээний 5 дахь бүлэгт заасны дагуу Афганистанд явуулсан цэргийн ажиллагаанд оролцсон НАТО-гийн нийт зардал 1 их наяд ам.доллар орчим болж байжээ. НАТО байнгын 3.6 сая, нөөц 3.7 сая цэрэгтэй гэсэн тоо баримт байна (энэ бол нийт гишүүн орнуудын цэргийн хүчин чадлыг нэгтгэсэн тоо юм).

    НАТО-гийн өнөөгийн зорилго. ЗХУ задарснаар НАТО зорилгодоо хүрсэн гэж үзсэнгүй. Орос болон Хятад хоёр гүрэнтэй хүчний тэнцвэр хадгалах шаардлагатай болсон ба өнөөгийн дэлхий нийтэд мөрдөгдөж буй дэг журмыг хамгаалж үлдэх явдал юм. Америк тэргүүтэй баруун Европын орнуудын тогтоосон дүрмийн дагуу Монгол ч өнөөдөр тоглож байгааг дурдахгүй өнгөрч болохгүй л дээ.

    • 0
    2022-04-29T21:44:52+08:00

    НАТО зөвхөн гадны халдлагаас гишүүн орнуудаа хамгаалах зорилготой гэх боловч эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулсан нь цөөнгүй. Тухайлбал Югослав (Сербийн засгийн газар салан тусгаарлагчдын эсрэг геноцид үйлдсэн гэдэг шалтгаанаар), Афганистан (9-р сарын 11-ний хариу болгож), Ливи (дарангуйлагч Каддафиг төрийн эрхээс зайлуулах зорилгоор) зэрэг улсад халдаж байсан, мөн элдэв жижиг цэргийн тусгай ажиллагаанууд ч хийсэн. Тэгэхээр хэрэв НАТО өөрөө хүсвэл бусад улсын нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа явуулахгүй гэх баталгаагүй байна.

Хариулт үлдээх