"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-09-26T01:19:31+08:00

    Үнэндээ НАТО нь Оросоос айгаад байгаа юм, Орос нь НАТО-аас биш. Уг нь НАТО анх коммунизмын эсрэг байгуулагдсан юм. АНУ-ын санаачлагаар. Дэлхийн 2-р дайны дараа Европ үнсэн товрог болчихсон байсан учраас Америк их хэмжээний тусламж, хөрөнгө оруулалтыг Европт хийсэн байдаг. Үүнийг АНУ-ын Маршалын төлөвлөгөө гэж нэрлэдэг. Тэрхүү төлөвлөгөөгөөр дайны дараах Европыг сэргээн босгох ёстой байсан ч хажуугаар нь дэлхийд коммунизм дэлгэрэхээс сэргийлэх зорилго давхар агуулж байв. Өөрөөр хэлбэл туслахын хажуугаар Европын төр засгуудад үүрэг өгдөг байсан гэсэн үг. Европын нэлээд хэдэн улс НАТО-д элсэхээс аргагүй болсон хэрэг.

    Гэтэл 1990 оны эхээр коммунизмын гол цөм ЗХУ задарчихсан. Ингээд дэлхийд коммунизм бараг байхгүй болсон (Вьетнам, Хойд Солонгос, Кубыг үл тооцвол). НАТО зорилгодоо хүрч ажилгүй боллоо. Горбачеваас Ельцин, Ельцинээс Путин хүртэл НАТО нэр төдий оршин тогтнож байсан боловч татан буугдсангүй. Харин Путин нь Горбачев болон Ельцины өөрчлөлт шинэчлэлтүүдийг үгүйсгэж Оросын эзэн гүрний эсвэл агуу СССР-ын амбицыг үргэлжлүүлэх шинжтэй болж эхлэхэд НАТО шинэ төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байдаг.

    Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн нь бий. Нэгдүгээрт, дэлхийн 2-р дайны дараа бий болгон хөгжүүлсэн Амеркийн санхүүгийн систем (интернэт мөнгөн гүйлгээ SWIFT болон доллар, Дэлхийн банк, ОУВС гэх мэт). Хоёрдугаарт Их Британийн бий болгосон шударга ёсны Арбитрийн шүүх (олон улсын санхүүгийн маргааныг эцэслэн шийддэг газар). Энэ хоёр их гүрэн дэлхийд тогтоосон дэг журмаа алдахыг хүсээгүй. Ноёрхлоо хадгалахыг хүссэн гэж ойлгож болно.

    Харин яагаад ОХУ-ыг үзэн ядаад эхлэв гэхээр, ОХУ тэдэнтэй хамтрахыг хүсээгүй аж. Путины нөлөөгөөр мэдээж. Тэд "А" гэхээр Путин "Б" гэдэг. Их зөрүүд. Америк болон Британий засаг захиргаа Путиныг элдэв аргаар ятгахыг оролдсон ч тэр үл тоомсорлосон. ОХУ нөлөөтэй том гүрэн учраас (хүн амын хувьд ч, баялагын хувьд ч, цөмийн зэвсэгтэйг нь тооцсон ч) Иран, Афганистан шиг бяц цохих боломжгүй. Үнэнийг хэлэхэд би АНУ тэрүүтэй барууны улс орнууд Оросын учрыг яг яаж олох гээд байгааг ойлгохгүй байгаа. Түүнтэй адил Орос болон Хятад НАТО-тай яаж ойлголцох гээд байгааг бас ойлгохгүй байна. Эрхэмлэх үнэт зүйл хоорондын зөрчил гэвэл энд бас энд би бичсэн байгаа. НАТО-ын тухай сэдэв ч нээгдсэн байгаа, сонирхвол орж уншина уу.

Хариулт үлдээх