"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-02-19T20:28:49+08:00

    Консервант. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч гэдэг. Савлахдаа муудахаас сэргийлэх зорилгоор нэмдэг орц (бактерийн үржилтийг зогсоодог бодис). Нөөшлөгчийг ундаа, дарсан ногоо, лаазалсан загас, маханд хийдэг. Хиам, зайдас, утсан гахайн маханд бий.

    Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнйиг ялангуяа шил, лаазанд савлахдаа эхлээд өндөр хэмд халааж ариутгадаг. Дараа нь хүчилтөрөгч нэвтрэх боломжгүйгээр битүүмжилнэ. Ингэхдээ илүү найдвартай болгох үүднээс нөөшлөгч (натрийн бензоат (E211)) нэмнэ. Ингэснээр тасалгааны хэмд олон сар, жилээр хадгалах боломжтой болдог.

    Онцын шаардлагагүй бол лаазалсан бүтээгдэхүүн худалдан авах хэрэггүй. Тэдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд бол өдөр тутам айл гэрт хэрэглэхэд зориулагдаагүй. Зөвхөн аялал, зугаалгад зориулагдсан. Цэрэг дайнд зориулагдсан гээд хэлчихэд ч буруудахгүй байх.

Хариулт үлдээх