"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Огт шүтлэггүй байх ямар байдаг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-01T20:35:20+08:00

    Хувь заяандаа эзэн болно. Хариуцлагыг зөвхөн өөр дээрээ авна. Гэхдээ мэдрэмж нь онцгүй. Өнчин, ганцаардмал, хоосон. Цааш үргэлжлүүлэн хорвоогийн тоосыг хөдөлгөхийн тулд амьдралын утга учрын тухай эргэцүүлэн бодох шаардлагатай болно. Тэгэхгүй бол хүн хүнээ барьж идэх ёстой мэт санагдана (бусдыг үл хайхран чадах чинээгээрээ мөнгө идэх). Гэхдээ шүтлэггүй боллоо гээд хүн хүндээ чоно байх, ёс суртахуунгүй болох шаардлагагүй л дээ. Биеэ яаж авч явах ёстойг нийгэм өөрөө хэлээд өгнө. Европ, ойрх дорнодод шашин ноёрхож байсан дундад зууны үед өөрсдийгөө Бурханд үйлчлэн түүнийг төлөөлж байна хэмээн өөрсдийн үйлийг зөвтгөдөг байсан шашны тэргүүн нар буруу зөвийг дэнсэлдэг байв. Өөрөөр хэлбэл хууль гэж байгаагүй бөгөөд зөвхөн шашны сургаалиудаар дамжуулж шүүдэг байж. Шүүх засаглал нь сүм хийдийн гарт байсан гэсэн үг. Байдал эвгүйтвэл эзэн хааныгаа ч буулгаад авч хаяж чадахаар тийм хүчтэй байлаа. Хүн болгон Бурханд итгэдэг эсвэл итгэсэн дүр үзүүлдэг байсан ч гэмт хэргийн гаралт одоогийн хууль засагладаг нийгмээс их байсан. Энэ нь шашны засаглал тийм ч үр дүнтэй байгаагүйг илтгэнэ. Тухайн үед шашин шүтэхийг албаддаг байсан бол өнөөдөр шашин шүтэхгүй байх эрхтэй. Иргэдийг ёс суртахуунтай байлгахад одоо шашин биш харин засаг төрийн хууль хяналтын байгууллагуудын авлигагүй шударга систем л эерэг нөлөө үзүүлнэ. Дээр нь боловсролын болон/эсвэл соёлын яам анхаарна. Жишээлбэл олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх урлагийн бүтээлүүд жишээ нь дуу хөгжим, кино нь хуулийн хүрээнд байх ёстойгоос гадна, Засгийн газар хяналт тавина.

    Юу гэхээр, шүтлэггүй болсноор муу хүн болохгүй, шүтлэгтэй болсноор сайн ч хүн болохгүй. Бурханд таалагдахын тулд сайн үйл хийвэл тэр сайн үйл биш. Харин өөрийгөө нийгмийн гишүүн гэдгээ ухамсарлаж үүргээ гүйцэтгэх ёстой гэвэл өөр хэрэг.

Хариулт үлдээх