"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-17T04:50:51+08:00

    Ямар хувийн байшинтай байхаас шалтгаална. Галладаг, усаа зөөдөг, модон жорлонтой бол хичнээн том, цэлгэр, тохилог байгаад хүний наад захын хэрэгцээг хангахгүй байшин бол орон сууцтай өрсөлдөхгүй. Өрсөлдөхийн тулд нэлээд орчин үеийн нам даралтын эсвэл цахилгаан халаалтын болон бие даасан бохир цэвэр усны системтэй байх хэрэгтэй. Гэхдээ байшинтай байна гэдэг газартай гэсэн үг. Тохижуулж аваад өөрийнхөө ертөнцөд тарвалзаж болно. Зориг, чадал байвал заавал зөгийний үүрэнд орох шаардлагагүй гэж бодож байна.

    • 0
    2023-12-18T15:47:17+08:00

    Хувь хүний чадвар, боломж, сонирхол гээд олон зүйлээс шалтгаалах байх. цэвэр агаар нтр гэвэл хувийн байшин, хотын төвд ойр ажил төрөлдөө ойр нтр гэвэл орон сууц амар байх. СӨХ-тэй таун хаус шиг хашаа, байшин биш бол ус, бохир, халаалт, цахилгаан, засвар нтр гээд ажиллагаатай асуудалд түүртэхгүй бол агаартай, задгай хашаанд нарлах, салхилах, ил мах шарах гээд давуу талууд бий. Орон сууцанд тав тух, төвийн цахилгаа, төвийн халаалт, төвийн ус, бохир гээд шийдчихсэн, санаа зовох асуудлыуудыг СӨХ шийдээд өгчдөг давуу талуудтай. тиймээс хувь хүний сонголт юмуу даа.

Хариулт үлдээх