"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Солгой хоолойтой хүн сайн дуулж чаддаг болох боломжтой юу?

Асуулт
  • 1
1 Хариулт •••
    • 0
    2022-10-08T22:02:05+08:00

    Дэлхийн хүн амын 4% нь солгой хоолойтой гэж байгаа. Өнгө алдана гэсэн үг. Гэрлийн өнгө ялгадаггүйтэй төстэй. Хөгжмийн ертөнцөд өнгө алдах бол гэмт хэрэгт тооцогддог. Хоолойны хүч сул байж болно, харин темп (давтамж) болон өнгө алдаж байвал бэлтгэл дутсаны шинж биш харин төрөлхийн согог гэж хүлээж авна (хөгжмийн мэргэжилтнүүд). Ингээд шоу бизнесийн менежер нарт хөлслөгдсөн хөгжмийн мэргэжилтнүүд өнгө алдсан залуусыг авахаас шууд татгалздаг. Яагаад?

    Тархинд дуу чимээг боловсруулах хэсэг, дүрс боловруулах хэсэг, мэдээлэл боловсруулах хэсэг гэж байдаг. Тэдгээрийн нэг болох дуу чимээг боловсруулах мэдрэлийн хэсэг нь дууны давтамжийг ялгаж чадахгүй байгаа нь солгой хоолойтой болгож байгаагаас дууны хөвч гажигтайгаас болж байгаа биш юм гэж дүгнэнэ. Сонирхолтой нь солгой хоолойтой хүмүүс бусдын царайны хувирлаас сэтгэл хөдлөлийг олж уншихдаа тун тааруу байдаг ба тэдгээрийн худал ярьж буй эсэх, чин сэтгэлээсээ инээж буй эсэх, дүр эсгэж буй эсэхийг мөн огт ялгах чадваргүй (эсвэл тэр тал дээр маш тааруухан) байдаг гэжээ.

    Тэгвэл энэ засрах боломжтой юу? Харамсалтай нь солгой хоолой нь удамшдаг бөгөөд эдгэрдэггүй гэж байна. Удамшлын "хам шинж" өвчнөөр тооцдогддог аж. Итгэл найдвар төрүүлж цагийг нь гарздахын оронд үнэнийг шулуухан хэлчихсэн нь дээр. Зарим хүмүүс: "Хэрэв та солгой хоолойтой бол санаа зоволтгүй, засах арга бий, хичээвэл үр дүнд хүрнэ ... " гэх мэтээр худлаа ярьдаг (сайн хүн болох гээд). Тэрэнд нь автах хэрэггүй юм. Тэд тус болохоосоо илүү ус болно.

Хариулт үлдээх