"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-05-27T17:51:27+08:00

    Австралийн зүүн хойд хэсгийн 992 жижиг арлуудаас бүрдсэн, 1978 онд тусгаар тогтносон бүрэн эрхт улс, НҮБ-ын гишүүн. Газар нутгийн хэмжээ 28 400 км², нийслэл нь Хониара, хүн ам 2020 оны тооллогоор 686,878 - меланези (хар арьстан) 95%, полинези (улаан арьстан) 3% (1990 оноос хойш 2 дахин өссөн). Цаг уур маш чийглэг (86%), агаарын хэм 22°С - 31°С дулаан. Газар нутгийн ихэнх нь мөнх ногоон ширэнгэн ойгоор хучигдсан.

    Анх Европчууд 14-р зуунд арлуудыг нээн (испаничууд) Библийн домогт Соломон хааны нэрээр нэрлэж, дараа нь 16-р зуунд англичууд ирэн хяналтдаа авч 1893 онд колоничлон өөрсдийн протекторат улс болгосон. Дэлхийн 2-р дайны үед япончуудад эзлэгдсэн ч тэднийг Хитлерийн эсрэг холбоотнууд (АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд) хөөж гаргажээ. 1978 онд Их Британиас салан тусгаарлаж анхны ерөнхий сайдаар Питер Кенилореа томилогдож байв. 2000 оны үед овог аймаг хоорондын дайн болж Австралийн засгийн газраас тусламж хүссэнээр цэрэг оруулж эмх журам тогтоож байсан байна.

    Мэдээллийг Википедиагаас түүвэрлэв.

Хариулт үлдээх