"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Real One

Сүнсний төрлөөс дэв гэж яг юу вэ? ялгарах тал?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 2
    2022-09-06T09:16:43+08:00

    Зүгээр "шулам" гээд би нэрлэчихвэл айхтар буруудахгүй байх. Угтаа бол сүнс биш юм. Тодруулбал галзуураад шилэрсэн эмэгтэй хүн юм л даа. Бид газар нутаг томтой, нүүдэлчин ард түмэн учраас хуучин цагт анагаах ухаан хөгжөөгүй үед сэтгэл зүйн эмгэгтэй болсон (нөхөртөө гомдоод өвчин нь хүндэрсэн ч юмуу) эмэгтэй хүн хээр тэнүүчлэн явж байдаг байсан аж. Мэдээж тэд ямар олигтой харагдав гэж. Үс нь ширэлдэн тамтаггүй болсон, жавжнаас нь хөөс урсан, урах гэж байгаа нохой шиг нүд шүд нь гялалзана. Зүрх зүсэм дуугаар уйлна, тэгснээ хорсолтойгоор инээд алдана, орилж чарлана, харааж зүхнэ, өөрөө өөртэйгээ ярина. Эр хүн рүү шалдан нүцгэн гүйнэ. Ийм зүйлийг шөнө харж сонссон замын хүмүүс сүнс, чөтгөр гээд бодчихдог байсан ба ухаан жолоогүй зугатан зайлдаг байж. Тааралдсан хүн болгонд тэрийгээ давслан дэвэргэж ярина.

    Дэв гэж үнэндээ биеэ хянаж чадахгүй болтлоо сэтгэл хөдлөлдөө авдах гэсэн утгатай л даа. Үүнийг хормойн донтолт, уурын мунхаг, эрх мэдэл, сархадын, шуналын, атаархлын гэе (Христийн шашны өнөөх зовлонгийн эх үүсвэр болдог зургаан нүгэл шиг юм). Үүнийг яахав, мэдээж манай зурхайн лам болон бөө нар яаж зүгээр байхав "дэв зайлуулах" гэдэг тарни бодож олоод айж цочирдсон, сэтгэлд нь сэв суусан иргэддээ уншиж өгч дотрыг нь онгойлгож тайвшруулна даа.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх