"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-07-09T00:18:00+08:00

    Байдаг эсвэл байдаггүй гэж аль нэг талаас хэт туйлширч болохгүй гэдгийг ойлгосон. Шинжлэх ухааныг би бишрэн шүтдэг байлаа, дараа нь шинжлэх ухаан тийм ч төгс биш болохыг мэдсэн. Сүнс, далд ертөнц байхгүй гэхээр байдаг ч юм шиг, байдаг гэхээр байдаггүй ч юм шиг болсон.

    Бодох нь ээ, хэн нэг нь биднийг ажиглаж байдаг юм шиг, туслаж эсвэл буруу зүйл хийвэл шийтгэж байх шиг. Мэдээж би сүнс харж байгаагүй, бас далд ертөнц рүү очиж байгаагүй ч тэдгээрийг байхгүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би мэдэхгүй юм.

    Боломжгүй зүйл гэж байхгүй гэж байна. Үнэхээр тийм. Далд ертөнц бидний боддог шиг тийм ч айхтар хол биш. Тэр бидний дэргэд байх шиг байна. "Чамайг инээхэд хорвоо чам руу инээмсэглэнэ" гэж үг сонсож байсан уу? Эсвэл "Чамайг инээхэд дайсан чинь ялагддаг" гэж? Сэтгэхүйтэй холбогдоно гэсэн үг. Тийм учраас гутранги, муу энергитэй хүмүүсээс хол байх, тэгээд өөрөө зорилготой, хүсэл тэмүүлэл, тачаал, сонирхол, урам зоригтой амьдрах хэрэгтэй болж байна. Эхлээд өөрийг олох, дараа нь нэгэнт өөрийгөө чи олсон бол хэтэрхий замбараагүй амьдарч болохгүй гэж.

    Ингээд хувь заяа чиний талд зогсох бөгөөд аз жаргалтай амьдрах боломжийг тэр нээж өгөх ба ертөнц өөрийн чамд тохирсон шилдэг хувилбарыг чамд танилцуулах болно. Түүнийг нь нэрэлхэхгүйгээр хүлээж авах хэрэгтэй.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх