"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-10-04T20:29:21+08:00

    Нэгэн эмэгтэйг сүнсийг нь зайлтал цочоосон тухай сонсож байсан юм байна. Тухайн үед би ойлгохдоо, сүнс нь айгаад биеэ орхиод зугатаачихсан юм байна гэж. Тэгээд бөө, удганаар сүнсийг нь буцааж авчирах зан үйл хийлгээд гайгүй болсон гэж байсан. Сүнс зайлчихсан үедээ тэр эмэгтэй эрч хүчгүй болж, гунигт автан, царай зүс нь доройтон, өвчинд ороогдож эхэлсэн гэнэ.

    Харин одоо би өдий наслаад (насаа хэлээд яахав) сүнс, нөгөө ертөнцийн тухай яриа сөхөгдөхөд аль болох шинжлэх ухааны талаас нь тайлбарлахыг оролддог болсон, гэхдээ би цул материалист үзэлтэй биш л дээ. Тэр сүнс нь зайлсан эмэгтэй үнэндээ сүнс нь зайлаагүй гэж бодож байна. Зүгээр сэтгэл санааны гүн цочролд орсон байх. Мэдээж тэр цочролоосоо гарахад тодорхой хугацаа шаардагдах байсан. Наана нь  эмчилье гэсэн бол сэтгэл зүйчид хандах ёстой байсан биз. Лам, үзмэрчээр засал ном хийлгэхэд бас хүн тайвшрах ёстой.

Хариулт үлдээх