"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-09-03T20:43:44+08:00

    Нэг газраас уншиж байсан юм байна. Хаанаас гэдгээ хайгаад олсонгүй. Гэхдээ тэнд яригдахдаа эсрэгээрээ та хэн нэгнийг өөрөөсөө түлхэж байна гэсэн байсан. Түлхчихээд дараа нь харамсах мэдрэмж авна. Арай өөрөөр тайлбарлавал та түүнийг түлхэнэ, тэгэхдээ түүнийг бүр мөсөн холдуулахыг хүсэхгүй, гэвч санаандгүй байдлаар хэтрүүлнэ. Нэг иймэрхүү утгатай зүүд байж магадгүй.

    • 0
    2022-09-03T21:01:07+08:00

    Тэвэрч байгаа хүнээ таньдаг бол тухайн хүнд татагдаж байгаагийн шинж. Хэрэв танихгүй бол итгэж байсан хүнээс урвалт, шарвалт ирнэ. Гэхдээ зүүд ирээдүйг зөгнөхгүй. Зүгээр санааныхаа гүнд бодож явсан зүйл ямар нэгэн нөхцөл бүрдсэнээр зүүдэнд орж ирж байгаа хэрэг.

    • 0
    2022-09-05T15:13:16+08:00

    Баяр, гуниг. Тэврэлтээс ямар мэдрэмж авахаас шалтгаална. Таних, танихгүйгээс үл хамааран хэрэв тухайн хүнийг хүсэж тэвэрсэн бол амжилт, эд баялаг, хайр мэдэрч тэвэрсэн бол аз жаргал. Харин дургүй, бишүүрхсэн тэврэлт бол гуниг, ганцаардлыг илэрхийлнэ.

    Эргэлзээ. Зүүдэндээ хүн тэврэх ерөнхий утга санаа нь та эргэлзсэн байдалтай, шийдэмгий бус, сэтгэл санааны дэмжлэг хайсан. Тэгэхдээ эрч хүч, сэдэл, зориг мохож урам хугарсан. Ямар нэгэн зүйлийг дахин шинээр эхлэх тухай бодох боловч бүтэх эсэхэд эргэлзэнэ. Хэн нэгнийг уучилсан ч түүнд итгэж ядсан байдал.

    Өөрчлөлт. Өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүссэн тухайн нөхцөл байдлыг арай өөрөөр харж эхэлнэ. Үзэл бодол, амьдралын хэв маягаа өөрчилнө. Эхнэр нөхрийн бэлгийн харилцаа сайжирна.

    Тайвшрал. Хүмүүс таныг хүлээн зөвшөөрөх болно. Таныг шүүмжилдэг байсан хүмүүс таныг ойлгож эхэлнэ, хүлээцтэй хандана. Ингэснээр таны нуруун дээрээс хүнд ачаа бууна.

    Зочин ирнэ. Хэрэв тэвэрсэн хүнийхээ царайг санахгүй байвал алс холоос уулзаагүй удсан хүн санаандгүй ирнэ. Түүнтэйгээ "буу хална".

Хариулт үлдээх