"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-06-07T21:29:12+08:00

    Хэрцгий санагдаж магадгүй, тансаг хэрэглээнд дурлахаасаа өмнө хүн өөрийгөө эхлээд толинд харах ёстой гэж бодож байна, тансаг зэрэглэлийн бараа, үйлчилгээ авах эрхтэй хүн мөн үү гэдгээ эхлээд бодож үзэх хэрэгтэй. Эцсийн бүлэгт тансаг хэрэглээ гэх зүйлд хэн нэгэн эсвэл нэлээд хэдэн хүний нөр их хөдөлмөр шингэсэн байдаг тул та хаан биш л бол бусдын төлөө, нийт иргэд болон бусдад хэрэгтэй ямар нэгэн зүйл хийж бүтээхгүйгээр та зүгээр тансаг хэрэглээг авах боломжгүй гэсэн үг юм. Гэхдээ биеийн хүчнээс илүү мэдлэг боловсрол илүү үнэ цэнэтэй, яагаад гэвэл шинжлэх ухаан биеийн хүчийг орлох зүйл зохион бүтээх чадвартай учраас. Экскаваторыг физиологийн хувьд сул дорой хүн жолоодож удирдаад шороог тонн тонноор нь машинд ачиж чадна.

    • 0
    2022-02-10T02:24:29+08:00

    Тансаг хэрэглээ гэж түүнгүйгээр сайхан амьдрах бололцоотой нэмэлт хэрэглээг хэлнэ. Тансаг хэрэглээ бол мэдээж сэтгэлийн илүү их таашаал өгнө. Гэхдээ энэ бол эцсийн бүлэгт шаардлагагүй хэрэглээ юм. Зорилго нь бусдад гайхуулах, аль эсвэл өөртөө өгч буй (баярлуулах) бэлэг.

    Хүн энэ хорвоод нэг л удаа ирж байгаа тийм үү? Удахгүй бүгд үхээд алга болцгооно. Энэ хооронд жаргал хөөх нь буруу байхгүй л дээ. Гэвч харамсалтай нь хүний сэтгэл цаддаггүй юм. Жаргалд удалгүй дасчихдаг. Хэсэг хугацааны дараа тэр зүйлсээсээ сэтгэлийн таашаал авч чадахаа больдог. Гэхдээ тухайн хүний ухамсраас их хамаарна л даа.

    Үүнтэй хамаатай нөгөө нэг зүйл бол тансаг хэрэглээ ихэвчлэн бүсгүйчүүдийг дагалддаг. Эрэгтэйчүүд тансаг хэрэглээ гэхээсээ илүү нэр нөлөө, хайр хүндлэлийг хүсдэг. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдэд бараа материал сонин биш.

    • 0
    2022-06-07T21:45:23+08:00

    Шилдэг бүхнийг хэрэглэнэ гэсэн үг. Орд харш, сайхан хүүхэн (хүсвэл энэ сэдвээр надтай маргалдаж болно), амтлаг хоол хүнс. Гэхдээ орд харшыг хүн (чадварлаг барилгын инженер) бүтээнэ, амтлаг хоол хүнсийг бас л хүн (сайн тогооч) хийнэ, сайхан хүүхэн (байгалийн бас л нэг цаг үедээ тохирсон онцгой өгөгдөл). Тэгэхээр тансаг орчныг бий болгоход авъяас хэрэгтэй байх нь. Зөвхөн адуу шиг зүтгээд амжилтад хүрэхгүй.

    • 0
    2022-06-07T21:47:52+08:00

    Тансаг хэрэглээ бол эмс хүүхнүүдэд зориулсан авлига. Эрчүүд хэзээ ч орчин нөхцөлдөө гомдоллодоггүй.

Хариулт үлдээх