"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Та хэдэн имэйл хаяг ашигладаг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-12-21T01:33:48+08:00

    Мэдэхгүй. Тоогоо алдсан. Уг нь бол тийм олон имэйл хаяг ашиглах нь утгагүй юм. Анх үнэгүй yahoo.com имэйл сервер нэр хүндтэй байхад би 3-н имэйл хаягтай байсан юм. Одоо бол надад нэгээс бусад нь үнэгүй имэйл хаяг. Би анхнаасаа л имэйл хаяг үнэгүй байх ёстой гэсэн бодолтой байлаа. Үнэндээ бол тийм биш ажээ. Үнэгүй юм гэж байдаггүй аж. Үнэгүй эзэмшиж байгаа бол тантай энэ серверүүд хэрцгий хандана. Төлбөрөө төлсөн бол тантай эелдэг харьцана. Яагаад гэвэл имэйлийг буюу захиаг нааш цааш зөөх ажлыг эцсийн бүлэгт хүн л гүйцэтгэдэг хойно. Гэхдээ ихэнх интернэтийн байгууллагууд хэрэглэгчдийг өөртөө татахын тулд эхлээд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь энэ байгууллагын үйлчилгээ абсолют үнэгүй гэсэн үг биш. Компаниа томруулахын тулд тэд бүхнээ зориулдаг учраас үнэгүй байгаа юм. Хэрэв та жинхэнэ имэйл хаягтай болохыг хүсвэл заавал төлбөртэй имэйлийн үйлчилгээг сонгох ёстой гэсэн үг.

Хариулт үлдээх