"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Төмөр замын өргөн ба нарийн цариг гэж юу вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-13T19:44:59+08:00

    Оросын төмөр зам бүгд өргөн. Хятадынх нарийн. Эндээс л бүх маргаан эхэлж байгаа юм.

    Гэхдээ Америк, Европ тэр чигээр нарийн. Орос яагаад өргөнтэйгээ зууралдаад байгаа вэ гэвэл социализмийн үед нэгэнт 80,000 км зам тавьчихсан болохоор одоо солих нь цаг болон мөнгөний гарз гэсэн бололтой.

    Монгол нь нарийн төмөр зам тавьчихаар Хятадын нэг хэсэг шиг харагдах гээд байдаг. Оросын стандартаар өргөн байх гэхээр Хятадын хил дээр вагонууд тэнхлэгээ солих шаардлагатай болдог. Тэр нь нэлээд хэдэн цагийн ажил. Хэрэв Монгол улс бүхэлдээ нарийн царигтай болно гэвэл Орос Монголын хил дээр тэнхлэг солих шаардлагатай болно. Гэхдээ миний ойлгож байгаагаар тэнхэг солих ажилллагаанд Орос ч тэр, Монгол ч тэр тийм ч их төвөгшөөхгүй байх шиг.

    Гэхдээ бид Хятад руу өдөр шөнөгүй явдаг. Хятадтай хийдэг худалдаа Монгол улсын нийт худалдааны 50-иас дээш хувийг эзэлдэг. Урагшаа зөөдөг барааны хэмжээ гэвэл бүр ихэнх хувийг эзэлнэ.

    Ингээд бид яахаа мэдэхээ байчихсан юм. Өргөн үү, нарийн уу?

Хариулт үлдээх