"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хайранд төгсгөл бий юу?

Асуулт

Хайр дуусдаг уу?

  • 0
2 Хариулт •••
    • 0
    2023-12-07T22:03:21+08:00

    Хайр бол хэрэглэгдээд дуусдаг нэг тийм материаллаг хатуу эсвэл шингэн зүйл эсвэл яван явсаар дуусдаг төгсгөлтэй зам биш. Хайр олон янз. Эх үрсийн, эцэг хүүгийн, ах дүүгийн, найз нөхдийн, гэр бүлийн, эр эмийн гэх мэт. Тэр байтугай нохой, муур, мод ургамлыг хайрлаж болно. Эцсийн эцэст хүн өөрөө өөртөө л хайртай. Гэхдээ өөрт нь аз жаргал өгдөг тэр хүн, амьтан, зүйлийг л хайрлана. Хэрэв өөрт нь тэд байгаа байдлаараа аз жаргал бэлэглэхгүй бол тэднийг хайрлахаа болино, эсрэгээрээ бол тэднийг хамгаалахын тулд өөрийгөө золиослоход бэлэн. Энэ бол хүний мөн чанар.

    Эр эмийн хайрын тухайд эмэгтэй хүний эр хүнийг хайрлах хайр нь эр хүний эмэгтэй хүнийг хайрлах хайраас ялгаатай. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай өөр. Эмэгтэй хүн өөрийгөө болон хүүхдээ 1-р тавьдаг. Өөрийг нь ирээдүйн хүүхдийг нь хамгаалах, тэжээх чадвартай хүчирхэг эр хүнийг хайрладаг бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гэрийн тэжээвэр амьтан, эд зүйлийг хайрлаж буй мэт хайрладаг нь хачин боловч тийм юм. Эр хүн унадаг машинаа эхнэрээсээ дутахгүй хайрлах боломжтой. Хэрэв өөрийг нь гомдоохгүй бол (эр хүн өөрийнх нь эсрэг хийсэн сэтгэл санаанд нь өвдөлт үзүүлсэн дайралтыг дайсны дайралт мэтээр хүлээж авдаг - генетикийн түүхэн хувьсал (хар шар судалтай зүйлийг илүү анзаардаг хүний өөрийгөө хамгаалах зөн совинтой адил)) эр хүн өөрт нь аз жаргал бэлэглэх нэгэнт чадваргүй болсон тохиолдолд ч  өөрт нь өмнө аз жаргал бэлэглэж байсан гэдэг утгаар нь үргэлжлүүлэн хайрлах хандлагатай.

    Эмэгтэй хүн хөгшрөхөөрөө мэдрэмж нь солигддог. Нэгэнт эмэгтэй хүн байхаа болино. Эрэгтэй хүнийг өөрөөр хардаг болж, эрэгтэй хүнийг хайрлах хайр нь өөрчлөгддөг. Нөхөр нь өөрийг нь хамгаалах, тэжээн тэтгэх чадваргүй болоход эмэгтэй хүн зугатан өөр нэгэн илүү хүчирхэг (санхүүгийн болон физиологийн чадвартай) эрийн нөмөр нөөлөгт орох хандлагатай болдог бол төрөх нас нь өнгөрч хөгшрөхөөрөө тэр нь хамаагүй болж, эр нөхрөө зүгээр л "хань" гэж харах ба нөхцөл байдалтайгаа эвлэрч ирээдүйдээ санаа зовж бодохоо больдог. Энэ нь насан туршийн үнэнч хайр мэт зарим хүнд харагддаг байж болох юм.

    • 0
    2023-12-08T00:33:00+08:00

    "Хэрэв эхнэрээ аз жаргалтай байлгаж чадвал үлдсэнийг нь Бурхан зохицуулна" гэж Библид бичсэн байна. Гэхдээ бас "Эхнэрийн тань хоол танд таалагдахаа больсон бол салсан нь дээр" гэсэн байсан.

Хариулт үлдээх