"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-12T20:00:04+08:00

    Хайр гэж тухайн зүйл, амьтан, хүнд ойрхон байх, харилцаа холбоо тогтоохыг хүсэх мэдрэмж аж. Нэгэн төрлийн сэтгэл хөдлөл гэж. Хайр зүрхэнд биш тархинд байдаг. Харин тархи бусад эрхтнийг удирддаг учраас зан аашид нөлөөлдөг гэсэн байна. Хайр бол сэтгэл санааны уналт биш харин хөөрөл гэнэ.

    Хайр дурлал. Эрч хүчтэй болох, анхаарлаа төвлөрүүлж чадахаа болих, алга хөлрөх, зүрх хурдан цохих, ухаан балартах мэдрэмж гэх зэрэг нь окситоцин, фенилэтиламин, дофамин зэрэг химийн бодисуудыг тархи ялгаруулдагаас үүдэлтэй аж. Дургүй хүнтэйгээ уулзахад эрч хүч буурдаг бол дуртай хүнтэйгээ уулзахад эрч хүчтэй болдог гэсэн үг. Ингээд хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхдөө хүн аз жаргалд умбадаг байна. Бүх юмыг хайрын өнцгөөс харж юуг ч даван туулах боломжтой санагдаж хайртай хүнийхээ элдэв дутагдлыг гэгээлгээр төсөөлнө.

    Хайр гурван төрөл байдгийг сэтгэл судлаачид тогтоожээ. Дотносох, хуял тачаал, үүрэг хариуцлага. Дотносох гэдэг нь харилцан хамаарах, холбогдох, уягдах. Хуял тачаал бол дурлал болон сексийн мэдрэмж. Үүрэг хариуцлага нь зовлон жаргалаа хуваалцах, хамтрах.

    Дээрхээс (судлаачдын албан ёсны тайлан юм уг нь) дүгнэхэд миний хувьд эцэг эх, ах дүүгийн хайр, гал халуун сексийн дурлалт хайр, эхнэр нөхрийн үүрэг хариуцлагын хайр бүгд л хайр юм байна. Гэхдээ хоёр дахь нь удаан үргэлжилдэггүй түр зуурын үзэгдэл гэж би ойлгоод байгаа. Яваандаа уйдах, хүсэхээ болих гэдэг ч юмуу. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Нэмж хариулна уу.

Хариулт үлдээх