"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-09-09T10:59:52+08:00

    Ертөнц 13.7 тэрбум жилийн настай гэдэг. 400 тэрбум галактик, 4 их наяд (триллион) гараг байгаа гэж таамаглаж байна. 1 их наяд нь амьдрал байх боломжтой (ядаж л микроб). Тэдгээрийн ердөө 1/1,000,000 нь жинхэнэ утгаараа биологийн төрөл (хүн, амьтан) амьдрах боломжтой (таталцлын хүч, агаарын даралт, хүчилтөрөгч, ус, соронзон орон, цацраг идэвхт туяаны хэмжээ гэх мэт нь зөвшөөрөгдөх хэмжээнд) гараг байгаа гэвэл хол зөрсөн болохгүй байх. Харин оюун ухаан, ухамхсар байлгах гэвэл магадлал улам цөөрнө. Учир нь дэлхийн насыг тооцсон ч цаг хугацааны хувьд хүн төрөлхтөн үүсэхэд бүрдсэн энэ азтай бөгөөд ховор нөхцөл болон хувьслийн шилжилт зайлшгүй шаардлагатай. Дэлхийн түүхийг давтах ёстой болно. Өөрөөр хэлбэл сармагчингаас хүн рүү шилжин хувьсан өөрчлөгдсөнтэй адил нохойн төрлийн амьтадаас (чоно, үнэг, баавгайнаас) оюун ухаант нохойн төрлийн амьтан бий болох боломжгүй юм. Харь гарагийн амьтан өөрөө оюун ухаантай байхын тулд бидэн шиг зөвхөн хүн (инээдэг, уйлдаг, сониуч, харгис хэрцгий) байх ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ бараг боломжгүй учраас харь гарагийнхан гэж байхгүй. Энэ миний хувийн бодол.

    Хүн төрөлхтөн (хомо сапиенс) үүсээд 200,000 жил болж байгаа ба соёл иргэншилтэй болоод 6000 жил өнгөрч буй. Технологийн эринийг чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсэг, усан хүрд, уурын хөдөлгүүр, цахилгаан (генератор), дотоод шаталтын хөдөлгүүр, холбоо, компьютер (программ, алгоритм) гэж хувааж авч үзвэл шинжлэх ухаан хөгжөөд ердөө 200 жил өнгөрсөн байна. Цаашид яахыг мэдэхгүй ч өндөр технологийг эзэмшихийн тулд харь гарагийнхан бидний энэ туулж өнгөрүүлсэн төвөгтэй замаар явсан байх учиртай.

    Эцэст нь байгаа гэж төсөөлье. Тэгвэл тэд хэтэрхий хол учраас бид холбоо тогтоож чадахгүй. Ижил цаг хугацаанд амьдрах ёстой (биенээ харахын тулд) гэвэл үнэндээ тэд байж ч болно, байсан ч байж магадгүй (байсан, гэхдээ одоо байхгүй), ирээдүйд (олон мянга, сая жилийн дараа) бий болох ч байх, гэхдээ энэ бидэнд хамаагүй. Яагаад гэвэл энэ нь байхгүйтэй агаар нэг юм.

      • 0
      2024-03-26T17:46:31+08:00

      Харь гарагийнхан гэж заавал хүн төрөлхтөн шиг ухаантай байх албагүй. Хүн шиг оюун ухаант биет организм хувьсан үүсэх магадлал бага. Дэлхийгээс гадна өөр гарагт олон эст амьд биет олдвол тэр харь гарагийн амьтан болно.

      Маш хүчирхэг дурангаар exoplanet буюу өөр нарний аймгийн гарагуудыг судалж байгаа ч одоогоор дөнгөж 6000 гаруй гарагийг судалсан. Тэр дундаас нэлээн хэдэн амьдрал байх боломжтой гараг олдсон. Гэвч баттай биш.

      1000 жилийн дотор хүн төрөлхтөн өөрсдийгөө устгадаггүй л юм бол хэд хэдэн нарний аймгийг колончилсон байна. Бүүр холыг харвал Сүүн замыг бүхэлд нь колончилоход бараг хагас сая гаруй жил шаардагдах байх. (Сүүн замын нэг захаас нөгөө хүртэл 100000 гэрлийн жилийн зайтай)

      Гэтэл дэлхий дээр амьдрал үүсээд 3.7 тэрбум жил болж байна. Үлэг гүрвэл 250 гаруй сая жилийн өмнө үүссэн. Сая жилийн дотор амьдрал устаад үгүй болчихгүй.

Хариулт үлдээх