"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хар тамхи, архины ялгаа юу вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2023-01-22T17:24:51+08:00

    Ялгаагүй гэж болно. Хоёулаа донтуулдаг, мансууруулдаг, гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлдэг. Гэхдээ хар тамхи нь удамшлын кодыг эвддэг гэсэн судалгаа байдаг учраас үндэстнийг цаашлаад хүн төрөлхтнийг устгах аюултай гэж үзэн улс орнууд хатуу чанга хууль гарган хориглодог. Бас хар тамхи нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэдэг. Донтолтын хувьд архинаас илүү хүчтэй. Архи бол илүү органик шинж чанартай (этил) бол хар тамхи нь хүчтэй үйлчилгээтэй эм, синтетик химийн бодис (метамфетамин, бензоилэкгонин (метил)). Хоёулаа химийн бодис л доо, гэхдээ архи нь илүү натурал (боловсруулаагүй). Мансууруулах бодисуудын тоонд цай, кофе, тамхи ч орно. Зүгээр хор хөнөөлийн хэмжээгээр заримыг нь хориглож байгаа хэрэг.

    Архийг хар тамхитай адилтган үзэж хориглохыг шаарддаг хөдөлгөөнүүд байдаг ч тэд амжилт олоогүй л байна. 1920 онд Америкт хориглож байсан бол тэрнээс өмнө 1914 онд Орост ч хориглож байлаа.

Хариулт үлдээх