"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Саша

Хоригдлууд хэвлэн нийтлэх (нийтлэл бичих) эрхтэй юу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2022-01-08T18:53:22+08:00

    Монгол улсын Үндсэн хуулинд Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн байдаг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд хоригдол нь захидал бичих эрхтэй гэсэн байна. Харин захидал гэж чухам юу болохыг тодорхой заасан хууль байхгүй. "Захидал гэдэг нь ..." гээд тодорхойлсон өгүүлбэр байхгүй гэсэн үг.

    Бусад орны хоригдлууд, тэр дундаа АНУ-ын хоригдлууд шоронд ном бичин хэвлүүлэх эрхтэй гэдэг. 20-иод жилийн өмнө бичсэн нийтлэлдээ нэрээ тавих эрхгүй байсан бол одоо зөвшөөрдөг болсон гэх. Мөн шоронд бичсэн номоо суллагдахдаа зарж ашиг олж болдог гэнэ.  Мэдээж байцаагдаж байгаа үедээ өөрт холбоотой хэргийн тухай ярьж болохгүй. "Прокурор надад хийгээгүй хэрэг тохсон..." гэх маягийн зүйл бичих эрхгүй гэсэн үг. Тэр талаар зөвхөн өмгөөлөгчтэйгээ л ярилцана.

    Монголд бол ном бичихийг хориглосон зүйл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд байхгүй учраас захидал хэлбэрээр номоо бичиж дуусгаад хэвлүүлэх эрхтэй гэж би бодож байна. Мөн л Амеркийн хуультай адил шүүхийн процесс дуусаагүй байхад хэргийн талаар ярьж болохгүй. Ярих боллоо гэхэд прокуророос зөвшөөрөл авах ёстой. Харин шүүхээс ял аваад хэрэг нь хаагдсан тохиолдолд юуны ч тухай бичиж болно. Гэхдээ захидал бичих хязгаар байдаг бололтой (жишээ нь нэг удаад 3 хүртэл хуудас илгээх боломжтой гэдэг ч юмуу). Тухайн хязгаарыг шоронгийн удирдлагаас тогтоодог байх.

    Бусад улс орнууд яадгийг сайн мэдэхгүй. Янз бүр л байдаг байх. Зарим улс бүрэн хориглодог бололтой. Шоронд дуртай зүйлээ хийж цагаа сайхан өнгөрөөж суллагдахдаа ашиг олно гэхээр хохирогчдын хувьд доромжлол шиг санагддаг юм болуу. Гэхдээ амьдралынхаа тодорхой хугацааг торны цаана өнгөрөөнө гэдэг том гарз юм.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх