"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-04-23T19:52:31+08:00

    Хэвлэл бол ном, сонин, сэтгүүл, зурагт, интернэт зэрэг мэдээллийн сувгууд. Мэдээлэл бол тэдгээр сувгуудаар урсах бүтээгдэхүүн. Харин бүтээгдэхүүн нь түгээгчтэй, бас хэрэглэгчтэй. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ, дараа нь тэдгээрт стандарт тогтооно, эцэст нь байнгын үйлчлүүлэгчидтэй болно. Ингээд хэвлэл мэдээллийн онолуудаас дурдвал:

    1. Сэтгэл ханамж (Uses and gratification theory) - Хэрэглэгчдийн сонирхолд тааруулан мэдээллийг олон төрөлд ангилан хүргэх. Хүмүүс өөрийн итгэл үнэмшилд нийцсэн мэдээллийг авах хандлагатай;
    2. Иргэдэд үзүүлэх нөлөө (Cultivation theory) - Оюун санааны үнэт зүйл, зан үйлийг түгээх, шинэ хэрэглэгчдийг төрүүлэх (Олон давтвал үнэн болно - профессор Мелвин Дефлер);
    3. Хамаарал (Media system dependency theory) - Тухайн мэдээллээс хэрэглэгчдийг хамааралтай болгох, тэдний амьдралд байр суурь эзлэх (Хэвлэл мэдээллийн хамаарлын тухай онол - Болл-Рокешо).

Хариулт үлдээх