"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хэддүгээр бүлгийн цус хамгийн ховор вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 2
    2021-11-07T21:09:54+08:00

    4-р бүлгийн сөрөг буюу -AB. Хамгийн түгээмэл нь 1-р бүлгийн эерэг (+O). Цусны доноруудын ердөө 1% нь -AB бүлгийн цустай байдаг. Хэдий тийм ч түүний эрэлт хэрэгцээ бага. Харин 1-р бүлгийн сөрөг буюу -O цус түгээмэл биш ч түүний эрэлт хэрэгцээ их. Шалтгааныг доор бичье.

    Цусны бүлэг 4 байна. 1-р бүлэг (O), 2-р бүлэг (A), 3-р бүлэг (B), 4-р бүлэг (AB). Олон улсад A, B, AB, O гэсэн дарааллаар бичдэг. Харин Монголд O-г 1-р бүлэг болгосон шалтгаан түүнд бусад бүлгийн цус таардаггүйтэй холбоотой байх. Цусны улаан эс гадаргуудаа нэг төрлийн (цааш дэлгэрүүлж яривал мэргэжлийн хэллэгүүдийг ашиглах шаардлагатай болох учраас больё) протейнтэй бол эерэг, хэрэв байхгүй бол сөрөг гэнэ. Цусны бүлэг болгон эерэг ба сөрөг гэж ангилагдах учраас ерөнхийд нь 8 бүлэгтэй гэж болно. Сөрөг нь эерэг болон сөрөгтэй таарна, харин эерэг нь зөвхөн эерэгтэй таардаг байна.

    1-р бүлгийн цус: Эсрэгтөрөгчгүй (улаан эс дотор), A, B-ын эсрэг эсрэг биеттэй (цагаан эс дотор). (A, B, AB, O цусны бүлэгтэй тохирно).

    2-р бүлгийн цус: A эсрэгтөрөгчтэй, B-ын эсрэг эсрэг биеттэй. (A, AB цусны бүлэгтэй тохирно).

    3-р бүлгийн цус: B эсрэгтөрөгчтэй, A-ын эсрэг эсрэг биеттэй. (B, AB цусны бүлэгтэй тохирно).

    4-р бүлгийн цус: A, B эсрэгтөрөгчтэй боловч эсрэг биетгүй. (AB цусны бүлэгтэй тохирно).

    Тэгэхээр өөрийн бүлгийн цусыг өөрт хийж болохоос гадна:

    1-р бүлгийг бүх бүлэгт, 2-р бүлгийг 4-р бүлэгт, 3-р бүлгийг 4-р бүлэгт, 4-р бүлгийг зөвхөн 4-р бүлэгт хийж болох юм байна. Дээрхээс дүгнэхэд 2-р бүлэг ба 3-р бүлэг хоорондоо таардаггүй болж байна.

    Цусны бүлгийг ховроос түгээмэл рүү жагсаавал:

    4-р бүлэг сөрөг (-AB): 0.6 хувь

    3-р бүлэг сөрөг (-B): 1.5 хувь

    4-р бүлэг эерэг (+AB): 3.4 хувь

    2-р бүлэг сөрөг (-A): 6.3 хувь

    1-р бүлэг сөрөг (-O): 6.6 хувь

    3-р бүлэг эерэг (+B): 8.5 хувь

    2-р бүлэг эерэг (+А): 35.7 хувь

    1-р бүлэг эерэг (+О): 37.4 хувь

Хариулт үлдээх