"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-01-31T21:19:35+08:00

    Хурдан унтах гэсний хэрэггүй. Нойргүйдлээс биш унтаж чадахгүй байгаадаа шаналснаас бид нойргүйддэг. Учир нь бид ихэвчлэн дэмий зүйлд түгшиж өөрөө өөрсдийгөө хохироодог (бидний дайсан - бидний бодол).

    Нойргүйдлээс болж хэн ч үхэхгүй. Харин нойргүйдлийг үүсгэж буй тэр зүйл биднийг үхүүлдэг.

    Нойргүйдэл бол сэтгэл санаатай холбоотой.  Маргаашийн ажлыг маргаашид нь үлдээх хэрэгтэй. Тархи, булчин хөвчирсөн байдалтай бид унтаж чадахгүй.

    Зөвлөгөө: Орондоо орж хэвтэхдээ унтаж чадахгүй байх вий... гэж санаа зовж болохгүй. Нойр хүрэхгүй бол тэр л биз, босоод ямар нэгэн зүйл хий. Өглөө харин сэргээх богино дасгал хөдөлгөөн хийж өдрийн турш аль болох хэвтээ байдлаас татгалзах. Тэгээд бусад нь бидний хувийн зохион байгуулалтын асуудал юм.

    Ер нь бол нойр хүрэхгүй байх нь хангалттай ядраагүйн шинж л дээ. Тэгэхээр биеэ ядраах хэрэгтэй. Мэдээж ядрахын тулд эрчим хүч зарцуулах шаардлагатай. Тэрийгээ хий хоосон зүйлд үрэх биш  "капитал" болго.

    • 0
    2023-02-05T02:39:19+08:00

    Нойрны гормон гэж байдаг. Хэрэв тэр ялгарахгүй бол унтаж чадахгүй гэсэн үг. Гэхдээ түүнийг ялгаруулж болно. Яаж гэхээр нэгдүгээрт жигд тайван амьсгалах, хоёрдугаарт тогтмол цагт босох унтах, гуравдугаарт гар утас болон интернэтийг өөрөөсөө хол байлгах, дөрөвдүгээрт унтахаасаа өмнө ямар нэгэн үлгэр, зохиол унших, эцэст нь унтахаас 6 цагийн өмнө кофе, цай уухгүй байх.

Хариулт үлдээх