"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Чөтгөртэй гэрээ байгуулах гэж яахыг хэлэх вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-02T12:16:46+08:00

    Зорилгодоо хүрэхийн тулд хэнтэй ч хамаагүй хамтарна гэсэн үг. Муу хүнтэй эсвэл зорилго нь нийгэмд харш бүлэг этгээдүүдтэй тохиролцож болно. Чөтгөртэй гэрээ байгуулснаар таны ажил бүтэж магадгүй ч чөтгөр хариуд нь танаас ямар нэг зүйл шаардах нь дамжиггүй. Тэр хүслийг нь биелүүлснээр та тэдний нэг болж байгаа юм. Чөтгөрийн өмгөөлөгч гээд кино хүртэл байдаг. Тэр кинонд мөнгөний төлөө яаж зарчмаасаа ухарч байгаа өмгөөлөгчийн тухай уран сайхны аргаар өгүүлдэг. Өмгөөлөгчийн ажил бол уг мөн чанар нь нийгэмд шударга ёсыг тогтооход гар бие оролцох юм. Прокурор ч мөн адил хэдий "яллагч" гэсэн тодотголтой ч гэмгүй хүнийг хэрэгт хийх зорилгогүй, гэмгүй бол хэргийг нь хэрэгсэхгүй болгох эрхтэй, тийм ч үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгэмд мөнгө бол номер нэг асуудал биш гэсэн утгатай. Үзэл санаа, ёс суртахуун, зарчмын дээр өнгө мөнгө тавьчихаар нийгэм бүхэлдээ дампуурах ба хэрэв та хялбар мөнгөний төлөө чөтгөртэй тохиролцвол эрүүл нийгэмд бол жигшигдэж гадуурхагдах нь зайлшгүй биз дээ.

Хариулт үлдээх