"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 29
    2022-10-22T19:23:59+08:00

    Өөрийгөө голох, гадаад төрхдөө санаа зовох, өөрийн чадвартаа эргэлзэх, өөртөө итгэх итгэлээ алдах, бусдаас ичиж зовох, зорилгоо олохгүй байх, ирээдүйдээ санаа зовох, сэтгэлээ нээх хүнгүй болох, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх, хувь заяандаа эзэн болохгүй байх, ямар нэгэн зүйлээс залхах зэргээр тайлбарлаж болно.

    Тэгэхээр шүд унаж байна гэж зүүдлэх тийм ч айхтар муу биш. Энэ бол зүгээр өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдсаны шинж юм. Хэрэв эмэгтэй хүн ингэж зүүдэлсэн бол хүүхэдтэй болохыг хүссэн эсвэл хөгшрөхөөс айсны шинж бас байж болох юм.

    Зарим хүмүүс үхэл хагацал ирэх мэтээр мухар сүсгийн талаас тайлбарладаг нь худлаа. Миний хувьд мэдээллээ олон янзын эх сурвалжаас (орос, англи хэл дээр интернэтээс, номын сангуудаас) авдаг. Гэвч би товчхон хариулахыг хичээдэг. Миний дүгнэлтээр бол энэ үхэл хагацалтай холбоогүй. Харин нэг амьдралаас нөгөөд шилжих шилжилт гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүд унах явдал бол биологийн бодит шилжилт байдаг бол шүд суларч унах, гараараа түүнийг сугалан авч байна гэж зүүдлэх нь таны амьдралын нэгэн үе дуусаж шинэ үе эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж хэрэг аливаа өөрчлөлт сэтгэл санааны хувьд ч, физиологийн хувьд ч өвдөлттэй байдаг хойно зоригтой (айдсаа дарж), эрч хүчтэй (залхууралтайгаа тэмцэж), өөртөө итгэлтэйгээр түүнийг даван туулах хэрэгтэй бөгөөд та эерэг үр дүнг нь удахгүй олж харах болно. Тэр үед та илүү хүчирхэг болсон байна. Тэгснээр энэ зүүд ахиж хэзээ ч зүүдлэгдэхгүй.

Хариулт үлдээх