"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Эрчүүдэд цайвар арьстай бүсгүйчүүд таалагддаг уу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2022-02-03T03:07:44+08:00

    Судалгаагаар тийм гэдэг. Өөрөөр хэлбэл ихэнх эрчүүд цайвар арьстай бүсгүйчүүдэд татагддаг. Гэхдээ бүгд тэгдэггүй гэнэ. Бараан буюу бор арьстай бүсгүйчүүдийг сонирхдог эрчүүд багагүй хувь эзэлдэг аж. Тэгвэл яагаад цайвар арьстай бүсгүйчүүдийг эрчүүд илүүд үздэг вэ гэх асуулт гарч ирнэ.

    Эрчүүд гэрэлтсэн цагаан арьстай бүсгүйчүүдийг илүү зарчимтай, хүмүүжилтэй, даруухан гэж хардаг гэнэ. Эрчүүдийн далд ухамсар дахь ёс суртахууны үнэлэмж нь хэлж өгдөг бололтой. Тэрийг нь батлах гэсэн мэт цайвар арьстай бүсгүйчүүд биеэ илүү ихээр халхалсан хувцас өмсдөг аж (зарим нэг барууны их сургуулийн дэргэдэх хүрээлэнгүүдийн нийгэм, түүхийн эрдэмтэд судлаачдын үзэж байгаагаар). Цайвар арьстай бүсгүйчүүд нь цэвэр ариун, гэм хоргүй, эмзэг, нинжин сэтгэлийн бэлгэ тэмдэг болж эрчүүдэд харагддаг бөгөөд ингэснээр бараан арьстай бүсгүйчүүд завхай зайдан мэт сэтгэгдлийг эрчүүдэд төрүүлдэг. Тэрийг нь мөн баталж буй мэт тэд биеэ ил гаргасан задгай хувцасладаг гэнэ.

    Судлаачдын тайлбарлаж байгаагаар ерөнхийдөө цайвар арьсны генетиктэй хүмүүс (зөвхөн цагаан арьстан европчууд биш) бага хувийг эзэлдэг, үндсэндээ цөөрч байгаа гэх ба эцэст нь бүсгүйчүүдээс сонголтоо хийхдээ эрчүүд арьсны өнгө харахгүй гэвэл харин олны дотроос гаднах төрх болон бас бус зүйлээр ялгарч харагдах нэгийг сонгох магадлалтай байдаг бөгөөд тэдний бай нь цайвар арьстай бүсгүйчүүд болно гэсэн байна. Харин эсрэгээрээ бараан буюу бор арьстай бүсгүйчүүдийг сонирхдог эрчүүдийн хувьд эрсдэлтэй зүйл хийх, аз турших, адал явдалд дуртай зан төлөвтэй гэж.

    Харин миний хувьд эр хүн учраас өөрийн санаагаа хэлье. Арьсны өнгө надад хамаагүй. Магадгүй бага зэрэг бор байвал зүгээр. Яагаад гэвэл цагаан арьстай бүсгүйчүүд хямсгар.

Хариулт үлдээх