"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-22T02:39:36+08:00

    Мэдээж хүндлэлийг хүснэ. Эрчүүд бардам. Тэд үргэлж нэгдүгээрт байхыг хүсдэг. Гуравдугаарт бол хоёрдугаарт, хоёрдугаарт бол нэгдүгээрт байхыг хүснэ. Эрчүүд өөр хоорондоо бие биенийхээ дээр гарах гэж эцэс төгсгөлгүй тэмцэлддэг. Энэ бол хэвийн зүйл. Байгалиасаа тийм болохоор үүнийг өөрчлөх аргагүй. Хэрэв тэгэхийг хүсэхгүй байгаа бол түүний чадал хүрэхгүй байна, ойлгохгүй байна, шантарсан байна гэсэн үг. Сэтгэлийн угтаа тэд бүгд хаан. Тийм болохоор эрийг бүү бас, далайг бүү янд, эр хүний дотор эмээл хазаартай морь багтана. Эдгээр хэлц үгнүүд зүгээр сэтгэлийн хөөрлөөр үүссэн хоосон өгүүлбэрүүд биш.

    Дээр хэлсэнчлэн эрчүүд хүндлэлийг хүснэ, өөрсдийгөө хүндэлнэ. Хэрэв өөрийгөө хүндлэх сэтгэл, бардам зан руу нь халдвал тэд юу ч хийхээс буцахгүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн зүгээс өөрсдийг нь гутаасан дайралт ирвэл хариу нь маш хатуу очих болно. Өөртөө л гомдох хэрэгтэй. Тэгэхийг оролдох байтугай санахын ч хэрэггүй. Эр хүн болж төрсний утга учир, эр хүн байхын шалтгаан, тэднийг дотроос нь тэтгэн тэжээж байдаг ганц зүйл нь өөртөө итгэх итгэл, эрхэмсэг бардам зан. Хэрэв тэгдэггүй эр хүн байдаг бол тэр яав ч эр хүн биш, гормоны асуудалтай. Эр хүн бол амьтанаар бол бух, азарга, буур эсвэл арслан.

    Либерализм эхнэр нөхрийн хоорондын харилцааг тэгшитгэх гэсэн оролдлого буюу эр эмийн хооронд илжиг жороолгосон нь. Эхнэр нөхөр хэзээ ч тэгш эрхтэй байх боломжгүй. Аль нэг нь илүү эрхтэй байж гэр бүл тогтвортой байна. Мэдээж эр хүн гэрийн эзэн. Хэрэв сүүлийн үед түгээмэл болсон үзэгдэл болох эхнэр илүү эрхтэй байхыг хүсвэл нөхөрт гарах биш эхнэр авсан нь дээр эсвэл аль нэг номхон эрийг олж аваад үхэн үхтэл нь цусыг нь сорох эсвэл бүр хэнд ч гай болохгүйгээр насан туршдаа ганц бие амьдрах хэрэгтэй.

    Эрчүүд юу хүсдэг вэ гэж үү? Хэрүүлч, зөрүүд, заргач, сэтгэлийн тэнхээгүй, уйланхай, залхуу, тэвчээргүй, хувиа бодсон, их зантай, үглээ яншаа, соёлгүй бүдүүлэг, хүмүүжилгүй, шуналтай, эрхийн балай хүүхнүүдээс үтэр түргэн салахыг хүсдэг.

Хариулт үлдээх