"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-07-30T19:26:29+08:00

    Эр хүн арван гурван мэхтэй, эд бөс ар өвөр талтай (эр хүн аливаа юмны аргыг заавал олдог гэсэн утгатай) гэдэг зүйр цэцэн үгнээс эхтэй байх. 13 нь Төвдийн домгоос гаралтай (Монгол Төвдийн харилцаа ойр байсан гэвэл) Гэсэр (тэнгэрийн морьтон баатар, Бурханы дайчин) хааны тухай яриа туйлшран Монголын, Төвдийн гэсэн хоёр хувилбартай болсон ч тэнд 13 тэнгэр, 13 цэцэг, 13 алхам, 13 шивэгчин, 13 бие хамгаалагч гэсэн үгнүүд явдаг ба ер нь 13 тоог бэлгэ дэмбэрэлтэй гэж үздэг байсан бололтой. Мэхний тухайд бол ойлгомжтой - арга заль. Ингээд манай хөвгүүд охидыг эргүүлэхдээ эр хүний 13 мэхээ хэрэглэх юм байх.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх