"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-04T18:52:29+08:00

    Хэвийн зүйл биш. Хааяа маргалдаж болно. Гэхдээ хэрэлдэж болохгүй гэж бодож байна. Хэрүүлээс болж хүүхдүүд нь сэтгэл санааны цочролд орно. Тэгээд өсвөр насандаа хүмүүжлийн доголдолтой болно. Өөрсдөө ч тайван амгалан амьдарч чадахгүй. Үүнээс үүдэн ажлын алжаал, ядаргаагаа тайлах гэж гэртээ харьдаг биш харин эсрэгээр стрессдэж бухимдахаар очдог болж таарах нь байна. Тийм нөхцөлд хэн гэр рүүгээ зүглэх вэ. Энэ бол хоёргүй утгаар салахын цондон.

    Гэр орон сайхан уур амьсгалтай байх ёстой. Үргэлж. Гэр бол хоолны газар, баар, кино театр, зочид буудал биш. Гэр бол усанд ороод дотны хүнтэйгээ зовлон жаргалаа хуваалцан амардаг газар. Зүгээр амар амгалангийн орон байх ёстой. Хайр хүндлэлээр бялхсан газар. Ажлын байр, хотын гудамж талбайд бид нэгнээ бариад идчихгүй тэсээд байдаг шалтгаан бол энэ. Хэрэв гэртээ харихад яг адилхан нөхцөл байдал угтдаг бол бид бүгд өдийд галзуурчихсан байгаа. Юун төмөр зам барих, юун блог хөтлөх.

    Бид өөрийн гэсэн түүхтэй, ёс заншил, өв уламжлал, хэл, соёлтой ард түмэн. Монголоороо байх хэрэгтэй. Ер нь бол хэрэлдэхийг цээрлэдэг үндэстэн. Үүнд шалтгаан бий. Монголчууд бид аятайхан маргалдаад учраа олоод тайвширчихдаг хүмүүс биш. Эхлүүлсэн бол удалгүй новш, нохой, гахай, өлөгчин болоод хувирчихна. Нөхөр нь согтуурна, эхнэр нь орилж чарлана, нөхөр нь эвдэж сүйтгэнэ, эхнэр нь цагдаа дуудана. Тэгээд дуусаа.

    Манай эмэгтэйчүүд нөхрийнхөө учрыг олж чадахгүй. Нөхөртэйгээ ана мана үзэлцэнэ. Нөхөртэйгээ биш зүгээр нэг гадны санаандгүй баачкатай хамт амьдрахаар болсон аятай. Гэр дотроо эрх мэдэл булаацалдана. "Чи тэгдэг бол би яагаад болдоггүй юм?", "Чи тэгвэл би бас тэгнэ." гээд барьцаад байна. Тэгж болохгүй л дээ. Гэр бүл нэг л толгойтой. Тэр нь гэрийн эзэн. Нөхөр. Олон зуун жил ингэж явж ирсэн юм. Болоод л байсан. Одоо яачихсан юм. Эцгийн эрх ёс ямар ч улсад халагдаагүй л байна. Зарим нэг эрх тэгш байдлыг хуульчилсан байдаг ч бараг бүх улс амьдрал дээр тэдгээрийг сайн дураараа хэрэгжүүлэхээс эр эмгүй хүлээн зөвшөөрч татгалздаг юм. Хуульчдаас бусад нь үүнийг анзаардаггүй. Тийм болохоор нөхөртэйгээ ямар ч нөхцөлд тэгш эрхтэй болсон гэж эндүүрэх хэрэггүй. Гэр бүлд тэгш эрх хэзээ ч бий болохгүй. Энэ бол боломжгүй. Хорвоо дээр боломжгүй зүйл гэж байдаг юм. Энэ бүх хэрүүл тэмцэл үүнийг ойлгоогүйгээс эхтэй. Ялангуяа энэ эхнэрүүдэд хамаатай зүйл. Битгий нөхөртэйгээ тэмцэлдээд бай гэж зөвлөмөөр байна. Нөхөр чинь аяндаа зөөлөрнө, агсам тавихаа болино. Өөрт чинь улам хайртай болно, ажил төрөл нь урагштай болно. Үүнд эргэлзэх хэрэггүй.

    Надтай санал нийлэхгүй хүн байвал сэтгэгдлээ үлдээгээрэй.

Хариулт үлдээх