"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Яаж англи хэлээр ус цас болох вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-23T21:42:24+08:00

    Ярианы хэлээ сайжруулах хэрэгтэй. Бичгийн хэлээ дараа нь сур. Онол одоохондоо хэрэггүй. Бид зөв бичиж сурах гээд л оролдоод цаг заваа үрээд байдаг. Гэтэл хамгийн чухал нь яриа байдаг. Хүнтэй ярих гэсэн үг. Ярилцсанаар сэтгэл хөдөлнө, тархины олон эд эс ажиллана, тэр хэрээр амархан тогтооно. Сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр юу ч цээжлэгдэхгүй, юу ч сурахгүй. Ярихдаа огт ичиж нэрэлхэхгүй байх. Алдаа гаргахаас айж болохгүй. Явцын дунд нэр үгнүүдийг сурна. Гол нь Англи хэлний тэр олон цагуудыг ярилцаж байж л өөрийн болгоно. Хэлийг математик шиг сурах боломжгүй. Боломжтой байлаа гэхэд маш удаан сурна. Тэгээд нэлээд сайжирсныхаа дараа (бараг ус цас болчихоод) зөв бичиж сурах бол амархан. Хэл сурч байсан хүмүүс надаар хэлүүлэлтгүй үүнийг мэднэ дээ.

    Болж өгвөл унаган Англи хэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажиллах, хамт цагийг өнгөрөөх хэрэгтэй. Жуулчидтай ойр ажиллах, хэлний вакум сургалтад суух, Америк, Австрали, Канад, Сингапур, Энэтхэг рүү хэлний курст явах гээд ярианы чадвараа дээшлүүлэх аргууд байна. Гадаадын хүмүүстэй байнга харьцахаас өөр замгүй. Монголчууд өөр хоорондоо Англиар яриад сурна гэж байхгүй.

    Англи хэл дээр дуу сонсоод сурахгүй. Тэнд хэрэглээний үгний нөөц хэтэрхий бага. Үгийг нэг нэгээр нь яс цээжлээд сурдаггүй. Харин хэдэн мянгаар нь бөөнөөр нь нэгэн зэрэг удаан цээжлэх замаар сурдаг. Хөрсөн дээр тарьсан зүлэг ургаж байгаа мэт удаан мөртөө нэгэн зэрэг. Зарим нь богино, зарим нь урт байж болно. Гэхдээ л ургасан. Цааш нь усалж арчлахгүй бол мартагдана.

    Мөн Англи хэл дээр кино үзэх хэрэгтэй. Эх хэлээрээ үзмээр байсан ч, ойлгохгүй байсан ч тэвчээд үзээд байх хэрэгтэй. Эхлээд юу ч ойлгохгүй ч хэсэг хугацааны дараа зах зухаас нь гадарлаж эхэлнэ. Гэхдээ энэ зөвхөн сонсголын дасгал. Харилцан яриагүйгээр тухайн хэлээ ус цас болгоно гэдэг зүгээр боломжгүй.

Хариулт үлдээх