"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Яаж порно үзэхээ болих вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-12T21:46:38+08:00

    Энэ асуултад хариулахын тулд эхлээд урлагийн тухай ярих хэрэгтэй болно. Урлаг бол хүн төрөлхтний бүтээл. Дуу, кино, зураг, загвар гэх мэт нь бүгд урлаг. Урлаггүйгээр амьдрал тэсэхийн аргагүй уйтгартай бөгөөд шижгийн. Эргэн тойрон урлаг. Хот төлөвлөлт, барилгын гаднах болон доторх дизайн, машинуудын хэлбэр загвар, хүмүүсийн хувцаслалт гээд бүгд урлаг. Хүмүүсийн үг яриа хүртэл урлаг. Тиймдээ заримдаа худлаа ярих хэрэгтэй нөхцөл байдал үүсдэг. Хэрэв урлаг гэж байгаагүй бол бүх зүйл бөөрөнхий байх байлаа. Бид урлагт дасчихсан. Харин порно бол урлаг биш. Цензургүйгээр амьдрал бол новш. Тийм болохоор порно үзсэний дараа гутамшигтай санагдах нь ойлгомжтой. Бид хэдийгээр өөрчлөгдөж хөгжсөн ч биологийн хувьд амьтан хэвээрээ.

    17 хүрээд гормон хүчтэй ялгарна. Хөвгүүд улам эршүүд охидууд улам эмэгтэйлэг болно. Үржлийн насан дээрээ очиж байгаа нь. Байгаль биднийг хурдан үржихийг шаардаж байгаа юм. Тэнэг сонсогдож магадгүй гэхдээ байгалийн хуулиар эрчүүд аль болох олон эмэгтэйг жирэмслүүлэх ёстой, эмэгтэйчүүд аль болох олон хүүхэд гаргах ёстой юм байна лээ. Бид нэгэнт нийгэм гээчийг байгуулсан учраас насан туршдаа нэг хүнтэй хамт амьдралаа дуусгах учиртай. Аливаа зүйлийг хэтрүүлэх нь хор болдогтой адил порно их үзэх нь мөн л хортой.

Хариулт үлдээх