"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Ямар ч засвар үйлчилгээ хийлгүйгээр машиныг хэр удаан ашиглах боломжтой вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-30T03:55:32+08:00

    Мэдээж бүх зүйл өөрийн үргэлжлэх идэвхтэй цаг хугацаатай. Эвдэрдэггүй юм гэж байхгүй. Элэгдэж дуустал нь аливаа зүйлийг хэрэглэх шаардлагагүй. Эвдрэхээс нь өмнө солилоо гээд буруудахгүй.

    Тосоо солихгүй 70,000 км орчим яваад мотор элэгдэж цэнхэр утаа хаяж эхлэнэ (мотор нь эвдэрч байна гэсэн үг), тормосны наклад нь дуусна, таван бул болон бусад урд хөтлөгчийн эд анги дуугарна (резинэн хамгаалалтууд нь ус, тоос, агаарт идэгдээд урагдана, тосолгоо нь байхгүй болж, зай завсар нь ихэснэ), амортизатор нь ажиллахаа болино, магадгүй аль нэг гэрэлтүүлгүүд нь шатна (бүгд асах хугацаатай). Товчхондоо бол жолоодох аргагүй болно.

    Приус 20-иор жишээ авбал тосыг нь 16,000 км тутам сольж байх ёстой. Таван булыг 100,000 км тутам, тормосны наклад 50,000 км тутам солих шаардлагатай боловч замын нөхцөл, сэлбэгний чанараас их хамаардаг бололтой юм.

Хариулт үлдээх