"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Үндсэн хууль гэж юу вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2021-11-30T17:37:25+08:00

    Бусад бүх хуулиуд нь Үндсэн хуулиас салбарладаг учраас түүнийг эцэг хууль ч гэж нэрлэдэг (эх хууль гээгүй нь яамай). Бид улсынхаа үндсэн хуулийг Үндсэн хууль гэж том үсгээр эхлүүлдэг нь түүнийг хүндэтгэж буй нэг хэлбэр. Үндсэн хууль бол зарим хуульчдын хэлдэгчлэн нийгмийн гэрээ юм. Юун гэрээ гэвэл төр болон иргэдийн хооронд байгуулж буй гэрээ гэж ойлгох хэрэгтэй. Ардчилсан үндсэн хуулийг батлахдаа бүх нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг өрнүүлдэг бол ардчилсан биш үндсэн хуультай орнууд түүнийг батлахдаа төрийн урирдах түвшинд ярилцаж батлаад иргэддээ танилцуулан тулгадаг.

    Ардчилсан үндсэн хуулиар бол иргэд төрөө байгуулж хяналт тавина. Төрийн эрх мэдэлд амташсан, бялуурсан нөхөд иргэдийнхээ эрх рүү халдах хандлагатай байдаг учраас Үндсэн хуульд тусгайлан заалтууд оруулж засаглалууд (хууль батлах, хэрэгжүүлэх, шүүх, ерөнхийлөгч) бие биедээ хяналт тавих замаар эрх мэдлийг хязгаарлан зохицуулсан байдаг. Парламентийн засаглалтай бол намуудын засаглах хугацааг 4 жилээр, ерөнхийлөгчийн засаглалтай бол мөн адил 4 жилээр (ихэвчлэн 2-оос дээш удаа сонгогдох эрхгүйгээр) хязгаарлажээ. Энэ бол цэвэр, сонгодог ардчилал юм. Хэрэв ОХУ, Казахстан шиг автократ буюу нэр хүндээр засагладаг бол үндсэн хууль нь ардчилсан биш.

    • 0
    2021-11-30T23:02:15+08:00

    Монгол улс ардчилсан үндсэн хуультай. Манай үндсэн хуулинд "ардчилсан" гэдэг үгийг гурван удаа дурдсан байдаг.

    • Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
    • Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
    • Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

    гэсэн байдаг. Тийм болохоор ардчилалыг хараан зүхээд байдаг манай зарим нөхдүүд үгээ бодож хэлэх хэрэгтэй болж байна. Ардчилалыг харааж байгаа нь үндсэн хуулиа харааж байгаатай агаар нэг. Монгол улс ардчилсан биш болсон цагт нь ардчилалыг зүхэж болно. Харин ардчилсан үндсэн хуультай байгаа цагт болохгүй. Яагаад гэвэл манай үндсэн хууль биднээс ардчилсан нийгэм цогцлуулахыг гуйгаагүй. Харин шаардаж байгаа юм. Бидэнд үүрэг болгож байгааг анзаарах хэрэгтэй.

    Хууль хэзээ гуйдаг болсон юм бэ? Хууль өөрийгөө хэрэгжүүлэхийг гуйдаггүй. Албаддаг юм.

Хариулт үлдээх