"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-05-16T01:35:31+08:00

    Байхгүй. Дээрх зургаар би амьдрал үхлийн дараа үргэлжилдэггүй, харин эцэс төгсгөлгүй давтагдаж байдаг ба харилцан адилгүй хувь заяаг бүтээж байж болохыг дүрслэх гэж оролдсон юм. "Үхэх, амьдрах нэг зүйл - Сюнрю Сүзүки", "Та үхсэнийхээ дараа төрөхөөс өмнөх байдал руу шилжинэ - Артур Шопенхауэр".

    Цаг хугацаа, орон зайгаас зугатан гарч болдог бол тэр өнцгөөс харвал өнгөрсөн, одоо, ирээдүй гэж нэг л зүйл юм. Өөрөөр хэлбэл бид бүгд 100 жилийн дараа үхсэн байх ба ирээдүйн хүмүүсийн хувьд бид үхсэн, харин бидний өөрсдийн хувьд тийм биш (энэ тэнэг сонсогдож байгаа ч өөрөөр тайлбарлах арга алга).

Хариулт үлдээх