Сэдэв: Геополитик - АСУУЛТ ХАРИУЛТ

Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918)
Тухайн үед дэлхийг хуваан эзэмшиж (колоничилж) асан 12 эзэнт гүрэн оршиж байсан нь: Австри-Унгар, Франц, Португал, Бельги, Герман, Орос, Британи, Итали, Испани, Дани, Османы эзэнт гүрэн, АНУ. 1914 онд тэдгээр гүрнүүдийн зарим нь хоёр том холбоо (Антанта эвсэл: Британи, Франц, Орос - Гурвалсан холбоо: Герман, Австри-Унгар, Итали) болон хуваагдан нөөц баялгийн төлөө өрсөлдөж байв. Харин Португал, Бельги, Испани, Дани, Османы эзэнт гүрэн, АНУ нар төвийг сахиж байлаа.

Гэвч 1914 оны 6-р сарын 28-нд Австри-Унгарын Сараево хотод эзэн хааны албан ёсны залгамжлагч /эрцгерцог/ (эзэн хаан 1-р Франц Иосифын төрсөн дүү Франц Фердинанд) нь Гаврило Принцип гэх 19 настай славян гаралтай үндсэрхэг үзэлтний гарт амь үрэгддэг.

Австри-Унгар аллагын буруутныг Балканы улс болох Серби гэж зарладаг. Учир нь Австри-Унгарын 1908 онд өөртөө нэгтгэсэн Босни ба Герцеговин нь славян үндэстнээс бүрдсэн байсан тул салан тусгаарлах бослого хөдөлгөөнийг Сербийн засгийн газар хөхиүлэн дэмждэг гэж үздэг байв. Ингээд Австри-Унгарын эзэнт гүрэн Сербид 10 тулган шаардалт бүхий жагсаалт хүргүүлдэг боловч Серби тэдгээрийг хүлээж авдаггүй. Тэдгээрийг нь жагсаавал:

Австри-Унгарыг жигшин зэвүүцэх, нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байдлын эсрэг сурталчилгаа явуулахыг зогсоох.

«Народна одбрана» (Үндэсний хамгаалалт) холбоо болон Австри-Унгарын эсрэг суртал ухуулга хийдэг бусад нийгэмлэгүүдийг хаах.

Боловсролын хөтөлбөрөөс Австрийн эсрэг чиглэсэн сургалтыг хасах.

Австрийн эсрэг үзэлтэй албан тушаалтан, цэргийн эрх мэдэлтнүүдийг ажлаас халах.

Австри-Унгарын төрийн зарим үйлчилгээг нутаг дэвсэг дээрээ явуулахыг зөвшөөрөх.

Франц Фердинандын амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажилд Австрийн засгийн газрыг оролцуулах.

Франц Фердинандын амийг хөнөөсөн хошууч Воислав Танкосич, Милан Чигановч нарыг баривчлах.

Австри руу зэвсэг, тэсрэх бодис, алуурчдыг хилээр нэвтрүүлсэн хилчдийг баривчлах.

Аллагын дараа Сербийн албан тушаалтнуудын хийсэн Австри-Унгарын эсрэг дайсагнасан аястай мэдэгдлийн талаар тайлбар гаргах.

Дээрх шаардлагуудын дагуу авсан арга хэмжээнүүдийнхээ талаар Австрийн засгийн газарт цаг алдалгүй мэдэгдэх.

Шаардлагуудыг Серби хүлээж авахаас татгалзсан тул Австри-Унгар нь мөн оны 7-р сарын 28-нд (сарын дараа) Сербид дайн зарлаж хэдхэн цагийн дараа буюу 29-нд шилжих шөнө хил дээр байрлах Белградыг бөмбөгддөг.

Оросын хаан 2-р Николай ахан дүүс славянчуудаа хамгаалах үүрэгтэй гэж үзсэн тул дайнд бэлтгэн цэргийн бүх нийтийн дайчилгаа явуулж эхэлдэг бол Германы эзэн хаан 2-р Вильгельм нь Австри-Унгарыг дэмжихээ амладаг. Ингээд Герман, Австри-Унгар хоёр дайчилгаа явуулж буй Оростой тулалдах нь тодорхой болсон гэдгийг ухамсарласан тул дайныг аль болох түргэн эхлүүлэх сонирхолтой байлаа. Мөн түүнчлэн, Оростой дайн зарлах нь Британи, Францтай дайн зарлахтай ялгаагүй тул Герман нь «(генерал) Шлиффений төлөвлөгөө» (нэн тэргүүнд баруун тийш, төвийг сахисан Бельгиэр дамжин Франц руу нэвтрэн нийслэл Парижийг бүслэн эзлэх, зүүн тийш Оросын цэргүүдтэй тулах) гэгчийг боловсруулсан байв. Европ тив бүхэлдээ дайнд бэлтгэж эхлэдэг. Харин АНУ нь Европчуудын дайнд оролцох сонирхолгүй байлаа. Харин Османы эзэн гүрэн удалгүй 8-р сарын 2-нд Гурвалсан холбоонд нэгдэж холбооны нэр «Төвийн хүч» (Central Powers) болдог бол Японы эзэнт гүрэн 8-р сарын 23-нд эвсэлд нэгдэн Германд дайн зарладаг.

1914 оны 8-р сарын 4-нд Герман улс Бельги рүү нэвтрэв.

Төвийг сахисан Бельгийн аюулгүй байдлыг Британи хангахаа амласан байсан тул Бельгиэс цэргээ гаргахыг Германаас шаардав. Мэдээж Британийн шаардлагыг Герман хүлээж аваагүй тул Британи нь Германд дайн зарладаг. Ингээд Британий цэргүүд (Британий экспедицийн корпус) Францын хойд эрэгт буудаг. Харин тэр хооронд Германы цэргүүд Бельгийн бэхлэлт хот Льежд бельгичүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Германы цэргүүд Бельгийн партизанууд болон тэдэнд тусалж байсан энгийн иргэдийг цаазалж байсан бөгөөд дэлхийн хүн амын (ялангуя төвийг сахисан улсуудын) сэтгэл зүйг Германы эсрэг чиглүүлэхийн тулд Британи нь хүчтэй суртал ухуулга явуулдаг.

Бельгиэр дамжин ирсэн Германы цэргүүдийг Франц тогтоон барихад хэцүү байсан тул «17-р төлөвлөгөө» гэгчийг гарган Германтай шууд хиллэдэг өмнөд хэсгээр Германы нутаг дэвсгэр рүү довтолсон боловч тэр нь бүтэлгүйтэж хоёр тал их хэмжээний хохирол амсдаг. Энэхүү тулалдаанд Франц 329 мянга, Герман 256 мянган цэргээ алджээ (шархдсан, алагдсан, сураггүй болсон, олзлогдсон).

8-р сарын 23-нд (Монсын тулалдаан) Бельгийн Монс хотыг чөлөөлөхөөр Британийн экспедицийн хүчин оролдсон ч тэд ялагдан Францын цэргүүдтэй нийлэн ухарч 9-сарын 6-наас 12-ны хооронд (Марнагийн тулалдаан) Париж хотын ойролцоох Марна мөрний дэргэд бэхлэлт хийн Германы цэргүүдийг тогтоон барьдаг. Францын талаас (Британиас ирсэн цэргүүдийг оролцуулаад) 250 мянга, Германы талаас мөн адил 250 мянга цэргээ алддаг.

8-р сарын 28-нд (Хелиголандын булангийн тулалдаан) Британийн усан цэргийн флот Германы 3 байлдааны хөлөг онгоцыг живүүлж далай дахь тулалдаанд анхныхаа амжилтыг гаргадаг. Тухайн үед Британий усан цэргийн флот нь дэлхийн хамгийн хүчирхэгт тооцогддог байлаа. Нийт 29 байлдааны хөлөг онгоцтой байсан бол Германд 19 байв. Энэ давуу байдлаа ашиглан Британи Хойд тэнгисийг хааж Герман руу худалдааны хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй "блокад" хийснээр Германы эдийн засгийг сулруулж бууж өгөхөд хүргэнэ гэж тооцоолсон байв. Гэвч удалгүй 9-р сарын 5-нд Британийн тэнгисийн цэргийн флот анхныхаа хохиролыг амсаж «HMS Pathfinder» гэх хөлөг онгоц нь Германы шумбагч онгоцны «торпеда» пуужинд оногдон живдэг. Германы шумбагч хөлөг онгоцууд британичуудын зүрхэнд шар ус хуруулж эхлэв.

8-р сарын 26-наас 30-ны хооронд (Танненбергийн тулалдаан) зүүн фронтод генерал Гинденбург болон түүний штабын дарга Эрих Людендорф нар Оросын Зүүн Прусс дахь давшилтыг бут ниргэж Оросын 90 мянган цэргийг олзолно. Дараа нь 9-р сарын 7-ноос 14-ний хооронд одоогийн Польшийн (Мазури нуурын тулалдаан) зүүн хойд нутагт Оросын арми амжилтгүй давшилж 320 мянган цэргээ алддаг.

1914 оны 9-р сарын 16-аас 10-р сарын 15 хүртэл (Далай руу чиглэсэн уралдаан) Англи-Францын эвсэл болон Германы армиуд бие биенээсээ урьтан дайснаа хойд талаар ороож давуу байдал олж авахаар уралдсаар галын шугам (фронт) сунаж Хойд тэнгисийн эрэг хүрдэг. Тэд Бельгийн Ипр хотыг булаалдан тулалдах бөгөөд тулалдаан 11-р сарын 17-ыг хүртэл үргэлжилнэ. Уг тулаанд Эвслийн хохирол 129 мянга, Германы хохирол 130 мянга байсан гэдэг. Эвслийн цэргүүд хойд эргээс Швецарийн хил хүртэл 560 км урт окоп (нуувч) ухав.

Энэ үед 9-р сарын 15-наас 24-нийг хүртэл (Цер дахь тулалдаан) Австри-Унгарын цэргүүд Церийн уулархаг нутагт Сербийн армитай тулалдан ухарч, зүүн фронтод Оросын армид ялагдан 300 мянган цэргээ алдаж, бэхлэлт-хот Перемышль оросуудын хяналтад ордог. Зүүн хойд фронтод Германы арми 11-р сарын өвөл Польшийн Лодзь хотыг эзлэхээр оросуудтай тулалдсан ч амжилт олдоггүй.

11-р сарын 14-нд Оттоманы эзэнт гүрэн Британи, Франц, Орос гуравт буюу Эвсэлд дайн зарлаж Одесса болон Севастополь зэрэг эргийн боомт хотууд дахь Оросын байлдааны хөлөг онгоцууд руу буудаж эхлэдэг бол харин Кавказад Оросын цэргүүд Оттоманы хил рүү довтлов.

Африкт «Германы зүүн Африк»-ийн (одоогийн Танзани) цэргүүд «Британий зүүн Африк» руу (одоогийн Кени) нэвтэрч 8-р сарын 15-нд Тавета хотыг эзэлдэг бол мөн сарын 26-нд Эвслийн цэргүүд Германы мэдэлд байсан Тоголэндийг (одоогийн Того) хяналтдаа оруулдаг боловч «Германы Камерун» болон «Германы баруун өмнөд Африк»-ийг (одоогийн Ангол болон Намиби) эзлэх оролдого нь бүтэлгүйтнэ. 11-р сарын 4-нд (Тангагийн тулалдаан) «Германы зүүн Африк»-ийг хариуцаж асан хошууч-генерал фон Леттов-Форбекаар удирдуулсан арми «Британий зүүн Африк»-ийн хүчийн довтолгоог (хэдийгээр харьцангуй цөөн тооны цэрэгтэй байсан ч) амжилттай зогсоов.

Харин Номхон далайд 8-р сарын 30-нд Германы мэдлийн Самоа арал, 9-р сарын 17-нд Шинэ Гвиней-Британийн цэргийн нэгдэлд бууж өгдөг. Азид 11-р сарын 7-нд Хятадын Циндао боомт дахь Германы цэргийн бааз нь Японд эзлэгдэнэ. Харин Өмнөд Америкт Чилийн Коронель боомтын эрэг дээр Германы флот адмирал фон Шпеегийн удирдлага дор Британий 2 сөнөөгч хөлөг онгоцыг живүүлдэг боловч сарын дараа Фолклендийн арлуудын ойролцоо Британий усан цэргийн флотын бүлэг хөлөгч онгоцуудтай таарч хохирол амсан 5 сөнөөгчийнхөө 4-ийг алдаж өөрөө багийн бусад гишүүд болон хүүтэйгээ амь үрэгддэг.

Ойрх Дорнодод 11-р сарын 23-нд Британий дайчид Османы Басра хотыг эзэлнэ. Ингэснээр Британи нь Персийн булангийн нефтийг хянахаар болно.

12-р сарын өвөл (Колубарын тулалдаан) Австри-Унгарын арми өмнөд фронтод Колубар голын ойролцоо Эвслийн цэргүүдтэй тулалдан Сербийн нийслэлийг эзэлдэг ч сербүүд сөрөг довтолгоо хийж австричууд ухрахаас аргагүй болдог. Тус бүр 200 мянган хүнээ алдав.

12-р сарын 16-нд Английн эргийн Хартлпул, Скарборо, Уитби хотуудыг Германы сөнөөгч усан онгоцууд буудаж байшин барилга сүйрч, олон зуун жирийн иргэд амь үрэгддэг.

12-р сарын 20-нд (Шампанийн тулалдаан) Францын арми бүс нутаг Шампаньд сөрөг довтолгоог эхлүүлж 90 мянган цэргийн хохиролтойгоор бага зэргийн амжилт гаргадаг.

12-сарын 22-нд (Сарыкамышийн тулалдаан) Өмнөд Кавказын бүс нутгийн Сарыкамыш хотод туркийн арми Оросын бэхлэлтийг сэтлэх гэж оролдоод бүтэлгүйтэн 60 мянган цэргээ алддаг. Олон цэрэг осгож нас бардаг.

Баруун фронтод Зул сарын баяраар Британи-Францын арми Германы армитай түр эвлэрч саарал бүсэд хамт хөлбөмбөг тоглож, их бууны суманд өртөж эвдэрсэн окопуудаа засацгаадаг.

1915 оны 1-р сард дайн эхлээд ердөө 5 сар өнгөрөхөд 1 сая орчим цэрэг амь үрэгдээд байв. Балканд эхэлсэн дайн дэлхийн ихэнх хэсгийг хамрав. Төвийн хүч болох Герман, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн, нөгөө талд Эвслийн хүч болох Британи, Франц, Орос, Серби, Монтенегро, Бельги, Япон холбоотон болсон байв. Автри-Унгарын эзэнт гүрэн жижигхэн улс Сербийг эзэлж чадахгүй байгаадаа бухимдаж байлаа. Кавказад Османы арми, Оросын армитай өвлийн тэсгим хүйтэнд тулалдаж, харин баруун фрондтод Британи, Франц, Белгийн цэргүүд Хойд тэнгисээс Швецарийн хил хүртэлх урт окоп ухан Германтай "байрлалын тулалдаан" өрнүүлж байв.

1-р сарын 19-нд Германы дирижабль (Цеппелин) Хамбургийн нисэх буудлаас хөөрч Британийн зүүн эрэгт хүрч Кингс-Линн, Грейт-Ярмут зэрэг порт хотуудыг бөмбөгдөж 4 энгийн иргэний амь үрэгдэж, байшин барилга сүйрэв.

1-р сарын 24-нд (Доггер-Банк дахь тулалдаан) Хойд тэнгисийн Доггер-Банк хэмээх хунгарт Британийн флот Германы крейсерийг живүүлдэг. Ийнхүү Британи нь Германы эдийн засагт хохирол учруулах зорилгоор ачаа тээврийн хөлөг онгоцуудыг Герман руу нэвтрүүлдэггүй. Хариуд нь Британийн арлын эргэн тойронд шумбагч хөлөг онгоцуудаа байрлуулан Британи руу чиглэн ирэх ачаа тээврийн хөлөг онгоцуудыг оруулдаггүй. Германчууд эхлээд радио холбоогоор анхааруулна, үл тоомсорловол устгаж байлаа. Британий эдийн засаг тухайн үед мөн адил гадны импортоос ихээхэн хамааралтай байв (өнөөдөр ч тийм).

2-р сарын 7-нд (Августовын цэргийн тусгай ажиллагаа) зүүн фронтод фельдмаршал фон Гинденбург «Өвлийн довтолгоо»-г эхлүүлж Польшийн Мазур нуурын ойролцоо Оросын армитай тулалддаг. Энэ тулаанд Орос 200 мянган цэргээ алддаг (үүнээс тал нь олзлогдсон). Харин Австри-Унгарын хил дээр оросууд амжилттай тулалдсан ба 4 сарын дараа Перемышлийг (өнөөгийн Польш Украины хил орчмын хот) эзлэн 100 мянган Австри-Унгарын цэргийг олзлов. Дайн эхэлснээс хойш Австри-Унгарын нийт хүн хүчний хохирол 2 саяд хүрсэн гэдэг.

2-р сарын 19-нд Британи-Францын флот нийслэл Константинополь хотыг эзлэхээр хөлөг онгоцуудаа Османы Дарданеллийн хоолой руу илгээж Туркийн эргийн хамгаалалт руу буудаж эхлэдэг. Гэвч тэдний 3 хөлөг онгоц минад өртөн живж, өөр 3 нь эвдэрсэн тул довтолгоогоо зогсоов.

3-р сарын 10-нд (Нев-Шапелийн тулалдаан) Британий арми Нев-Шапель тосгон (Францын Лилль хотын баруун өмнөд хэсэг) руу довтлов. Гэвч Германы бэхлэлтийг давж чадсангүй (өргөст торон хаалт болон пулемётийн ангитай тулгардаг). Үр дүнд нь Британи-Энэтхэгийн нэгтгэл 11 мянга орчим цэргээ алддаг.

4-р сарын 22-нд (Иприйн 2-р тулалдаан) Бельгийн Ипр бүс нутагт болсон тулалдаанд Герман анх удаа химийн зэвсэг хэрэглэж Эвслийн цэргүүдийг окопоо орхин зугатахад хүргэж байв. Хоёр талын цэргүүд хорт хийгээс хамгаалах хэрэгслүүдээр хангагддаг.

4-р сарын 25-нд Эвслийн цэргүүд болон Австрали-Шинэ Зеландын корпус (АНЗАК) Османы Галлиполи хойгт буудаг. Тэдний зорилго Константинополь руу хүрэхэд саад тотгор болж буй эргийн хамгаалалтыг аюулгүй болгох байв. Гэвч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эрэгт шахагддаг. Тухайн үед Османы эзэн гүрэн хилийн ойролцоох үндэсний цөөнх Армянчуудыг нутгаасаа хөөн заримыг нь алж устгаж байлаа. Тэднийг буруу номтонгууд гэж буруутгах ба салан тусгаарлах үзэлтэй гэж үзэж Сирийн их цөл рүү хөөж тууснаас зарим нь (1 сая орчим нь) тэнд харангадан амь үрэгдсэн тул Туркийг «хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг» болон «соёл иргэншлийн эсрэг гэмт хэрэг»-т Эвслийнхэн буруутгаж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж энэ үйлдлийг «геноцид» хэмээн нэрлэдэг.

5-р сарын 2-нд (Горлицийн цөмрөлт) Герман, Австри-Унгарын цэргүүд зүүн фронтын өмнөд Польшийн Горлиц мужид Оросын бэхлэлтийг нэвтлэн Перемышль хотыг эзлэн Оросын 100 мянган цэргийг олзолдог.

5-р сарын 7-нд Нью-Йоркоос Ливерпүүл чиглэн хөдөлсөн Британий иргэний (эзэн хааны шуудан тээврийн) хөлөг онгоц «Лузитания» Ирландын эрэг орчим Германы шумбагч онгоцны торпедад оногдон живж 1198 зорчигч, тэр дундаа Америкийн 128 иргэн болон багийн гишүүд амь үрэгддэг. АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вильсон Германы энэ үйлдлийг буруушааж, харин Герман тэрхүү хөлөг онгоцыг зэвсэг тээвэрлэж явсан тул "хууль ёсны бай" байсан гэдэг.

5-р сарын 9-нд (Артуагийн 2-р тулалдаан) Британи-Францын цэргүүд Францын Артуа (газрын түүхэн нэр) дахь Германы бэхлэлтийг сэтлэх гэж 2 дахиа оролдов. Канад, францчууд Вими хотхон руу, англичууд, францчууд Оберс болон Фестюбер хотхон руу довтолсон ч 130 мянган цэргээ алдаж хэдхэн км урагшлав. Харин Германы хохирол 73 мянга байв. Энэ үед пулемётоор тоноглогдсон (буудахад урд сэнсээ гэмтээхгүй байхаар синхронлогдсон) Германы «Фоккер Аиндекер» сөнөөгч нисэх онгоцууд агаарт ноёрхож Эвслийн онгоцуудыг ээлж дараалан унагаж байв. Английн хэвлэлүүд үүнийг "фоккерийн гамшиг" хэмээн нэрлэж байлаа.

5-р сарын 23-нд Итали түүхэн газар нутгийг нь (Австри-Унгарын баруун эрэг) эргүүлэн авч өгөх Британи-Францын амлалтад үндэслэн Гурвалсан холбооноос гарч Эвсэлд нэгдэхээр болж мөн сарын 28-нд Австри-Унгарын эсрэг дайн зарладаг. Ингээд 6-р сарын 23-нд (Изонцо дахь тулалдаан) Австри-Унгартай хиллэх нутгийн Изонцо голын ойролцоо анхныхаа давшилтыг эхлүүлдэг. Гэвч хүнд хохирол амсаж цэргийн ажиллагаа нь амжилтгүй болдог. Харин Зүүн фронтод Оросын арми ухарсаар Польшийг орхин гарч 8-р сарын 5-нд Германы цэргүүд Варшав хотод орж ирдэг. Оросын хаан 2-р Николай армийн ерөнхий командлагч князь бага Николайг тулалдааныг муу зохион байгуулсан гэж буруутган халж армийг өөрөө биечлэн удирдахаар болов.

8-р сарын 6-нд Эвслийнхэн Галлиполи хойгийн Сувла буланд нэмэлт хүч илгээв. Гэвч Британийн Авсрали-Шинэ Зеландийн армийн корпус Османы өндөрлөгт орших эргийн бат бөх хамгаалалтыг давж чадсангүй.

8-р сарын 19-нд Германы шумбагч хөлөг онгоцууд Британий зорчигч тээврийн «Арабик» (SS Arabic) хөлөг онгоцыг живүүлэв. Улмаар 44 хүн (тэр дундаа 3 Америкийн иргэн) амь үрэгдэв. Вашингтон дайнд татагдан орох аюултай нөхцөл байдал бий болсон тул АНУ-ын ерөнхийлөгчийн анхааруулгыг Герман хүлээн авч зорчигч тээврийн хөлөг онгоцуудыг онилохгүй гэдгээ амлав.

9-р сарын 25-нд (Намрын их довтолгоо) Британи-Францын арми Артуагийн 3-р, Шампанийн 2-р тулалдааныг эхлүүлэв. Англичууд хорт хий ашиглан Лилль хотын захын хороолол Лоос дахь Германы байрлалыг эзлэх гэж оролддог. Аль ч тал тодорхой амжилт олсонгүй. Улмаар 192 мянган Франц, 57 мянган Британи, 147 мянган Герман цэрэг амь үрэгдэв.

10-р сарын 3-нд Эвслийн цэргүүд Сербид туслахаар Грекийн эргийн хот Салоникид буудаг. Гэвч хөрш Болгар нь Германы холбоотон болоод авдаг. Ингээд Сербийг хойд болон зүүн талаас нь Австри-Унгар болон Болгарын арми давшилдаг. Сербийн цэргүүд ялагдан Албаны цасаар хучигдсан уулархаг нутгаар дамжин зугатан Грект очно. Серби нийт армийнхаа бараг 1/3-ийг алдаж дайнд хүн хүчний хамгийн их хохирол амссан улсаар тухайн үед тодордог.

10-р сарын 18-нд (Изонцо дахь 3-р тулалдаан), дараа нь 11-р сарын 9-нд (Изонцо дахь 4-р тулалдаан) Италийн арми Австри-Унгарын бэхлэлтийг нэвтлэхээр удаа дараа оролдоод чаддаггүй.

11-р сарын 22-нд (Ктесифон доорх тулалдаан) Британийн армийн Энэтхэгийн корпус Иракийн нийслэл Багдадыг эзлэх зорилгоор өмнө зүгээс довтолсон ч хотоос 40 км-т байрлах Ктесифон суурин газарт Туркийн армитай тулж хүчин мөхөсдөн ухарч Эль-Кут хот руу зугатан тэндээ бэхлэлт хийв. Туркийн арми араас нь ирж хотыг бүслэн олон хоног байлдсанаар эцэст нь Британийн арми бууж өгдөг.

12-р сарын 18-нд (Галлиполийн нүүлгэн шилжүүлэлт) Эвслийнхэн Галлиполи хойгт гацсан байсан Британи-Францын цэргүүдийг нууцаар нэг ч хүний хохиролгүйгээр амжилттай нүүлгэн шилжүүлдэг. Галлиполийн тулалдаанд хоёр тал тус бүр нийт 250 мянган цэргээ алдсан гэдэг. 1915 он Эвслийн хувьд амжилт муутай жил байв. Гэвч энхийн хэлэлцээр хийх сонирхол аль ч талд байсангүй. Эсрэгээрээ 1916 онд хийх томоохон тулалдаанд бэлдэцгээж байв. Цэрэг дайчилгаа Европ даяар явагдаж эдийн засгийг хөдөлгөх хүн хүч дутагдсанаас эмэгтэйчүүдийг олноор үйлдвэрт ажиллуулах болов.

1916 оны 1-р сарын 6-нд (Мойковаце дахь тулалдаан) Герман, Австри-Унгарын арми Сербийн цэргүүдийг элдэн хөөсөөр Монтенегро руу нэвтрэн Мойковаце хотыг эзэлснээр Монтенегро Төвийн хүчэд бууж өгөв.

1-р сарын 9-нд (Эрзурум дахь цэргийн ажиллагаа) өвөл Оросын арми Османы нутаг руу довтлон Эрзурум хотыг, дараа нь Хар тэнгисийн эргийн боомт хот Трапезундыг эзлэв.

Цэрэг, техник ачсан 2 хөлөг онгоц Британиас гарч 10 мянган км усан замыг туулан Өмнөд Африкт ирж цааш Германы колони болох «Германы зүүн Африк» дахь стратегийн ач холбогдолтой Танганьика нуурын сав газрыг эзлэхээр Бельгийн хүчтэй хамтран тулалдаад амжилт олдоггүй. Харин «Германы Камерун»-ыг 1916 оны 2-р сарын 10-нд онцын эсэргүүцэлтэй тулалгүй буулган авдаг.

Европт 1916 оны 2-р сарын 21-нд (Вердений тулалдаан) Эрих фон Фалькенхайнаар удирдуулсан Германы арми Францын бэхлэлт Верден хот руу ширүүн дайралт хийв. Францын арми хотыг ямар ч үнээр хамаагүй хамгаална гэж байлаа. Ингээд цус асгаруулсан их тулаан болов. Францад туслахаар Британи 1 сая цэргийг бэлдсэн байлаа. Цэргүүд их бууны сумны хэлтэрхийд оногдон толгойдоо ихэвчлэн гэмтэл авдаг байсан тул тэднийг анх удаа (марк-1) төмөр дуулгаар хангасан байв. Германчууд «Штальхельм», францууд «Адриана» дуулгатай болсон бол Оросуудад тийм юм байсангүй, фуражкатайгаа байлдаж байлаа.

Төвийг сахиж асан Португал Африк дахь өөрийн колониудаа (Ангол, Мозамбик гэх мэт) авч үлдэх сэдлээр Эвсэлд нэгдэв. Харин Герман хариуд нь 3-р сарын 9-нд түүний эсрэг дайн зарлав.

Европын зүүн фронтод 3-р сарын 18-нд (Нарочь дахь цэргийн ажиллагаа) Белорусийн Нарочь нуурын хойд болон өмнөд хэсэгт Оросын арми Францын Верден дахь нөхцөл байдлыг хөнгөлөх зорилгоор Германы байрлал руу довтолдог. Гэвч Оросын арми хүн хүчний ихээхэн хохирол амссанаар тулалдаан дуусдаг. Герман 20 мянга, Орос 100 мянган цэргээ алддаг.

4-р сарын 24-нд (Улаан өндөгний бослого) Ирландын нийслэл Дублинд Улаан өндөгний баяраар бүгд найрамдахчууд Британийн засгийн газрын эсрэг зэвсэгт бослого гаргаж 6 өдөр гудамжинд буудалцсаны эцэст дарагддаг.

4-р сарын 29-нд (Британийн гарнизон Эль-Кутад бууж өгөв) Иракийн Кутад 5 сар бүслэгдэн байлдсаны эцэст Британи-Энэтхэгийн корпус Османд бууж өгдөг. Британий генерал Таунсенд олон сар бүслэгдэн тулалдсан 10 мянга орчим цэрэгтэйгээ олзлогддог.

1916 оны 5-р сарын 16-нд (Саикс-Пикогийн гэрээ байгуулагдав) Британи, Франц улсууд дайны дараа Османыг хэрхэн хуваан захирахаа нууцаар хэлэлцдэг. Арабын улсуудад тусгаар тогтнолыг нь өгнө гэж амлав. Ингээд шериф Хижаза Хусейн ибн Али арабуудыг нэгтгэн Туркийн эсрэг босдог. Тэрээр 6-р сарын 10-нд (одоогийн Саудын Араб дахь шашны ариун хот) Меккиг эзлэв.

5-р сарын 15-нд (Асиагогийн тулалдаан) Австри-Унгарын цэргүүд Италийн хойд хэсгийн бэхлэлтийг нэвтрэн орж ирэв.

5-р сарын 31-нд (Ютландын тулалдаан) Герман, Данийн Ютланд хойгийн баруун эрэг орчимд Британи болон Германы хөлөг онгоцууд халз тулалдав. Британийн ялалтаар өндөрлөсөн x ихээхэн хохирол амсдаг. Британи 14 хөлөг онгоц болон 6000 хүн, Герман 11 хөлөг онгоц болон 2500 хүнээ алддаг. Германы бусад хөлөг онгоцууд бааз руугаа буцаж дайн дуустал тэндээсээ хөдлөөгүй гэдэг.

Зүүн фронтод буюу Оросын хил дээр (Брусиловын довтолгоо) генерал-адьютант Брусилов Австри-Унгарын хил дээр гэнэтийн дайралтыг хийж бэхлэлтийн зарим хэсэг рүү 100 км нэвтэрч, 200 мянган цэргүүдийг олзолсон тул Герман баруун Европ дахь фронтоос зүүн фронт руу нэмэлт хүч татахад хүргэдэг.

6-р сарын 5-нд Орос руу чиглэж явсан Британийн «Хэмпшир» байлдааны хөлөг онгоц Шотландын Оркнейн арлуудын ойролцоо минад өртөж сүйрэв. Амь үрэгдсэн 650 хүмүүсийн дотор Британийн батлан хамгаалахын сайд лорд Китченер байв.

6-р сарын 8-нд Адриатын тэнгист Италийн «Principe Umberto» (Ханхүү Умберто) байлдааны хөлөг онгоц Германы шумбагч хөлөг онгоцын дайралтад өртөн живж 1900 хүн амь үрэгдэв.

7-р сарын 1-нд (Соммегийн тулалдаан) Сомме голын ойролцоо Британи-Францын арми «Зуны их дайралт»-ыг эхлүүлдэг. Германы бэхлэлтийг их бууны ангиар задлах гэж оролдоод бүтэлгүйтэв. Харин явган цэргүүдээ давшлах тушаал өгөхөд Германы пулемётчид тэднийг хяргаж саарал бүсээс цааш нэвтрүүлсэнгүй. Улмаар британичууд 57 мянган цэргээ алдав.

8-р сарын 27-нд Румын Эвсэлд нэгдэж Трансильван дахь Австри-Унгарын байрлал руу дайралтаа хийдэг боловч амжилт олдоггүй.

9-р сарын 12-нд (Монастырийн цэргийн ажиллагаа) Грекийн Салоникид байрласан Серби, Британи, Франц Итали болон Оросын цэргүүд Румынд туслах зорилгоор өмнө талаас Сербийн Монастырь (өнөөгийн Умард Македоны Битола) хот руу дайрдаг ч Румыний цэргүүд байрлалаа амжилттай хамгаалдаг.

Баруун Европын фронтод Германы генерал фон Фалькенхаин Верден дахь төлөвлөсөн дайралтаа зогсоодог. Францын арми генерал Нивелийн «Ils ne passeront pas» буюу «Тэд үүгээр өнгөрөхгүй» гэх цуутай амлалтыг нь биелүүлэв, гэхдээ хүн хүчний маш хүнд хохиролтойгоор буюу Франц 365 мянга, Герман 336 мянган цэргээ алдав. Үүнийхээ төлөө генерал фон Фалькенхаин огцорч оронд нь фон Гинденбург, Людендорф хоёр генерал томилогддог. Дашрамд: Герман хүний нэрний өмнөх «фон» (von) нь уг хүнийг язгууртан гаралтайг илэрхийлэх хүндэтгэлийг үг.

9-р сарын 14-д Италийн «Изонцо дахь 7-р тулалдаан» болж (нийт 11 удаагийн тулалдаан тэмдэглэгдсэн байдаг) хэн нь ч амжилт олдоггүй.

9-р сарын 15-нд (Флерийн эсвэл Соммегийн тулалдаан) Францын суурин Флер орчимд британичууд анх удаа танк хэрэглэв.

9-р сарын 20-нд Оросын «Брусиловын довтолгоо»-д хоёр талын хэн нь ялалт байгуулж чадалгүй, тэнхээгээ барж төгсөв.  Оросын хохирол бараг 1 сая, Австри-Унгар 1.5 сая (1 сая шархадсан болон амь үрэгдсэн, олзлогдсон 500 мянга).

11-р сарын 18-нд баруун фронтын «Сомме голын төлөөх байлдаан» борооноос үүссэн шавар шавхайны улмаас зогсов. Эвслийн цэргүүд фронтыг хэдхэн арван км-ээр урагшлуулж төлөөсөнд нь 600 мянган хүнээ алддаг. Германы хохирол 450 мянга болов. Энэ байдлаар цааш үргэлжилбэл Германы тал цэргийн хүн хүчний хомсдолд орж яваандаа ялагдана гэж Эвслийнхэн тооцож байлаа.

Балканд Румыний арми Австри-Унгар болон Болгарын дайралтыг зогсоож дийлэхгүй ухарсаар нутгаа орхин зүүн хойшоо зугатан Оросын армитай нийлдэг. Энэ тулаанд Румын нийт армийнхаа 1/4-ийг алдсан гэдэг.

11-р сарын 21-нд Австрийн хаан Франц Иосиф нас барав. Түүнийг залгамжлан түүний ачинцар (төрсөн ахын/эгчийн/дүүгийн ач хүү) Карл хаан болдог.

12-р сарын 5-нд Их Британийн ерөнхий сайд солигдож Герберт Асквитийн оронд нь Дэвид Жорж томилогдов. Мөн сарын 13-нд дайны ерөнхий командлагч Жозеф Жоффр халагдаж Роберт Нивель Францын армийг удирдахаар болов. АНУ эвлэрүүлэн зуучлах гэж оролдсон ч бүтэлгүйтэв. Дайн эцэстээ "дайсныхаа нөөц боломжийг дуусгах" тэмцэл буюу "Attrition warfare", монголоор бол "Хорогдлын дайн" болон хувирдаг. Тиймээс Герман түүхий эдийн нөөц харьцангуй багатай, тэгээд бас Британийн сөнөөгч хөлөг онгоцуудаар далайн замаа хаалгасан байсан тул энэхүү удаан үргэлжлэх дайнд ялахгүй гэдгээ мэдэж байсан учраас олон тооны шумбагч хөлөг онгоцууддаа найдлага тавьж тэднийг Британийн эргэн тойронд байрлуулдаг.

Ингээд 1917 оны 2-р сарын 1-нд Герман шумбагч хөлөг онгоцуудынхаа дайралтуудаа сэргээв. Америкийг Эвслийн талд татан оруулах сонирхол Германд байгаагүй ч Техасын Галвестоноос хөдлөн Англи руу чиглэн явсан тээврийн «Хусатоник» хөлгийг Германы шумагч хөлөг онгоцууд торпеда харван сөнөөдөг. Германы гадаад хэргийн сайд Артур Циммерманы Мексикийн эрх баригчдад хандан "хэрэв АНУ, Герман байлдахад хүрвэл Мексик нь АНУ руу довтлохыг ятгасан" цахилгаан мэдээ (телеграмм) нууцаар илгээснийг британичууд олж аван америкчуудад гардуулав. Улмаар АНУ Германы эсрэг дайн зарлахад ойрхон болов.

2-р сарын 24-нд Ойрх Дорнодод Британийн арми Эль-Кута дахь 2 дахь тулаанаа эхлүүлж амжилт үзүүлдэг. Туркийн цэргүүд Эль-Кутагаас гарч зугатан Багдад хүртэл ухардаг. 3-р сарын 5-нд «Багдадын төлөөх тулалдаан» болж 3-р сарын 11-нд британичууд Багдадыг бүрэн эзэлдэг. Нутгийн иргэд Британийн цэргүүдийг "чөлөөлөгчид" хэмээн үзэж баяртайгаар угтан авав. Энэ тулалдаанд 9 мянган туркийн цэрэг олзлогджээ.

3-р сарын 15-нд (Орост хувьсгал гарав) 2-р Николайг хаан ширээнээс нь түлхэн унагаж оронд нь түр засгийн газар байгуулагдав. Фронтод орос цэргүүд байлдах хүсэл зориг нь мохож байрлалаа орхин зугатацгааж эхлэв.

3-р сарын 26-нд Газын зурвасын төлөөх 1-р тулалдаан, 4-р сарын 19-нд Газын төлөөх 2-р тулалдаан болдог. Египетийн экспедицийн армийн ялагдлуудаар эдгээр тулалдаанууд өндөрлөдөг.

4-р сарын 6-нд АНУ Германд дайн зарлав. Ингэснээр Эвслийнхэнд асар их нөөц боломжийг олгох болов. Гэхдээ цэргийн дайчилгаа явуулахад хугацаа шаардлагатай байлаа. Энэ хооронд Германы олон тооны шумбагч хөлөг онгоцууд Британийн арлыг тойронд байрлаж Эвслийн хөлөг онгоцуудыг живүүлсээр байсан ба өдөр бүр хүнс, бараа, зэр зэвсэг, сум ачсан 17 хөлөг онгоцыг устгаж байлаа. Энэ хэвээр үргэлжилбэл Британи удахгүй өлсгөлөнд нэрвэгдэж мэдэхээр болов.

4-р сарын 9-нд (Аррасын тулалдаан) Баруун фронтод британичууд Францын Аррас хотын ойролцоо давшиж канадчуудаас бүрдсэн дайчид Вими-Риж гэх өндөрлөгийг эзэлдэг. Эвсэл 150 мянга, Герман 130 мянган цэргээ алдав (шархадсан, амь үрэгдсэн, ор сураггүй болсон, олзлогдсон). Хоёр тал бэхлэлтүүдийн дээгүүр онгоц нисгэж дайсныхаа байрлалуудыг тэмдэглэн авч их бууны ангиуддаа мэдээллэж хаана цохилт өгөхийг хэлж өгдөг байлаа. Талууд сар бүр шинэ загварын онгоцуудыг үйлдвэрлэн гаргаж байлаа.

4-р сарын 16-нд (Нивелийн довтолгоо) шинэ генерал Роберт Нивель давшилтынхаа өмнө Германы байрлалыг их буугаар өдөр шөнөгүй бөмбөгдсөн ч цаг агаарын байдлаас шалтгаалан хангалттай хэмжээнд хохирол учруулж чадсангүй. 16-нд Францын 5-р болон 6-р арми Германы эхний бэхлэлтийг эзэлдэг (энэ үед германчууд арын 2-р бэхлэлт рүү ухарсан байв), дараа нь Краон өндөрлөг дэх Германы пулемётын ангитай тулгардаг. Францын арми 128 танк ашигласан ч тэдний зарим нь их бууны сумд оногдон шатаж, зарим нь эвдрэн зогсдог бөгөөд тал хүрэхгүй нь эргэн ирсэн гэдэг. Тулалдаан сар гаруй үргэлжилдэг. Францын тал 183 мянга, Герман 163 мянган цэргээ алдав. Довтолгоог амжилт муутай зохион байгуулсан генерал Роберт Нивель халагдаж оронд нь Филипп Петен (Верденд амжилт үзүүлсэн гэгддэг) томилогдов.

6-р сарын 7-нд (Мессиний тусгай ажиллагаа) Британийн генерал Дуглас Хейгээр удирдуулсан арми Мессин өндөрлөг дэх Германы 1-р болон 2-р бэхлэлтийн шугам доогуур хонгил ухан тэсрэх бодис байрлуулан дэлбэлдэг. Улмаар Германы 10 мянган цэрэг амь үрэгдэж 7200 цэрэг, 145 офицерийг олзолдог.

6-р сарын 27-нд Грекийн хаан титмээсээ татгалзаж улсаа Бүгд найрамдах засаглалтай болов. Тэгээд удалгүй Эвсэлтэй нэгддэг.

7-р сарын 1-нд Оросын шинэ удирдлага Австри-Унгарын байрлал руу довтлох тушаал өгдөг ч цэргүүд нь улс оронд нь өрнөж буй улс төрийн нөхцөл байдлаас болж эр зориг нь мохож, дэг журам алдагдаж хангалтгүй тулалдан Австрийн сөрөг довтолгоог тогтоон барьж чадалгүй арагш ухарсаар байдаг.

7-р сарын 6-нд Британийн цэргийн зөвлөгч Томас Лоуренс Арабын морьтон босогчдын хамт Йорданд ирж Акаб хотыг эзлэв.

Эвслийнхэн Германы шумбагч хөлөг онгоцуудын дайралтуудаас аль болох бага хохирол амсахын тулд ачаа тээврийн хөлөг онгоцуудаа нэг дор, цуваагаар явуулж байлдааны хөлөг онгоц болон нисэх онгоцуудаар харгалзуулах болов. Энэ нь үр дүнгээ өгч байв.

7-р сарын 19-нд (Рейхстагийн энхийн тогтоол) Германы доод танхим Рейхстаг дайныг зогсоох нөхцлүүдийг дурдсан тогтоол баталдаг. Уг тогтоолд дайны дараа нэг улс нөгөө улсынхаа газар нутгийг өөртөө нэгтгэхгүй, бие биенээсээ нөхөн төлбөр авахгүй, хамтарсан шүүх байгуулах, аль ч улсын хөлөг онгоцууд далайн тэнгисээр чөлөөтэй зорчих эрхтэй байх гэх мэт нөхцлүүдийг тусгасан байв. Гэвч конгресс дахь консерватив намынхан болон холбоотон улсуудын төлөөлөгчид болон Германы армийн дээд удирдлагуудын (ерөнхий командлагч Гинденбург, түүний орлогч Людендорф, эзэн хаан Вильгельм) дэмжлэгийг авсангүй.

7-р сарын 31-нд (Иприйн 3-р тулалдаан эсвэл Пашендейлегийн тулалдаан) Бельгийн Ипр хотын ойролцоох Пашендейле тосгоныг эзлэхээр Британийн арми довтолдог. Сэтэрсэн далан болон үргэлжлэн орсон борооны улмаас шавар шавхайтай бохир нөхцөлд 3 сар орчим байлдсаар Эвслийн хүч (Британи, Франц, Белги) 240 мянга, Герман 200 гаран мянган цэргээ алддаг.

8-р сарын 4-нд Либерия улс Эвсэлд нэгдэв.

8-р сарын 14-д Хятад улс Эвсэлд нэгдэж Европ, Ойрх дорнодод ажиллах хүч илгээхээр болов.

8-р сарын 18-нд италичууд Изонцо голын дэргэд Австри-Унгартай 11 дэх тулалдаанаа хийв. Италийн арми Банжшице өндөрлөг болон Санто уул дахь бэхлэлтийг эзэлдэг ч тулалдаан цааш үргэлжлэх нөөц боломж, хангамж, тэнхээ аль алинд нь байсангүй. Тулалдаанд Итали 150 мянга, Австри-Унгар 100 мянган цэргээ алдав.

10-р сарын 24-д (Капоретто дахь тулалдаан) Герман зүүн фронтоос 7 дивиз татан Италийн фронтод төвлөрүүлэн Австри-Унгартай хамтран Капоретто хотыг ороон тулалддаг. Шөнөжин их бууны сумаар (зарим нь хорт хийгээр цэнэглэгдсэн байв) галлаж байгаад өглөө эрт цэргүүдээ оруулдаг. Тэд Плеццо болон Капореттог эзлэн Италийн армийг Пьяве голын цаана гаргадаг. 11-р сарын 11-нд (Капоретто дахь 2-р тулалдаан) Герман-Австрийн арми сөрөг довтолгоо хийдэг. Англи, Францаас нэмэлт хүч хүрэлцэн ирж италичуудад тусалснаар Пьяве гол дахь байрлалаа хамгаалж үлддэг.

10-р сарын 26-нд Бразил Эвсэлд нэгдэв.

10-р сарын 31-нд Газын зурвасын төлөөх 3 дахь тулалдаан болж Британийн фельдмаршал Эдмунд Алленбигаар удирдуулсан Египетийн Экспедицийн хүчин Беэр-Шева хот дахь Османы «Йылдырым» цэргийн нэгдлийн гарнизоныг (постыг) эзлэв. 7 хоногийн дараа Османы 7-р болон 8-р арми Яффа боомт руу ухарч, 11-р сарын 6-7-ны шилжих шөнө туркийн (5 мянга орчим) цэргүүд хотыг орхин явснаар Британийн арми Газын зурвасыг бүхэлд нь хяналтдаа оруулж эцэст нь 12-р сарын 9-нд (зарим эх сурвалжид 11-нд гэдэг) Иерусалимийг эзэлдэг.

11-р сарын 2-нд Британийн гадаад хэргийн сайд Артур Бальфур «Палестинд Еврейн улс байгуулах» тунхаг бичиг гаргав. Гэвч энэ нь Арабуудад амласан амлалттай нь зөрчилдөж байлаа.

11-р сарын 7-нд (Октябрийн хувьсгал) Оросын хуучин он тооллоор 10-р сарын 25-нд Петроградад (одоогийн Санкт-Петербург) зэвсэгт бослого (3-р сарын бослогын үргэлжлэл) гарч Зөвлөлт засаг байгуулагдав. Засгийн эрхийг авсан намын дарга Ленин энэ дайнаас гарах сонирхолтой байлаа.

11-р сарын 13-нд Францын ерөнхий сайдаар Жорж Клемансо томилогдов. Тэрээр дайнд ялна хэмээн тангараглав. Гэвч Эвслийн хувьд байдал хэцүү байлаа. Оросууд тулалдаанаа зогсоосон, АНУ-ын цэрэг татлага нь дуусаагүй байсан тул цорын ганц найдвар нь Британи байв. Ингээд 11-р сарын 20-нд (Камбре дахь тулалдаан) Британийн 3-р арми Францын Камбре хотын ойролцоо 400 гаран танк, онгоц оролцсон өргөн хэмжээний сөрөг довтолгоог хийдэг. Тодорхой амжилтад хүрсэн ч тавьсан үндсэн зорилгодоо хүрч чадсангүй.

12-р сарын 6-нд Финланд тусгаар тогтнолоо зарлаж Оросоос (ЗСБНХУ-аас) туураг тусгаар болов.

12-р сарын 9-нд Румын улс Германтай энхийн гэрээ байгуулав. 6 хоногийн дараа Орос бас Германтай эвлэрэв. Төвийн хүчийн зүүн фронт аюулгүй болсон ч хязгааргүй нөөц боломжтой АНУ дайнд бэлтгэж байлаа. АНУ дайнд бэлэн болохоос өмнө урьтаж баруун Европыг хяналтдаа оруулах шаардлагатай байв.

1918 оны 1-р сарын 8-нд АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вильсон 14 заалт бүхий дайныг зогсоох энхийн хэлэлцээрт ашиглагдах нөхцлүүдийг Конгесст танилцуулдаг. Товчхондоо бол үүнд:

Гэрээ, хэлэлцээрийг нууцаар бус ил тодоор явуулах.

Улсын хилээс гадуур бол улс орнууд далай тэнгист чөлөөтэй зорчдог байх.

Улс хоорондын худалдаа наймаанд хязгаар, хориг тавихгүй байх.

Зэвсэг хүчнийг бууруулах.

Колони орнуудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх (заримыг нь тусгаар тогтнуулах).

Оросоос Германы цэргүүдийг гаргах.

Бельгийн тусгаар тогтнолыг сэргээх.

Францыг чөлөөлөх, Эльзас-Лотарингийг (Франц-Пруссийн дайнаар Германд алдсан газар нутгийг) Францад эргүүлэн өгөх.

Италийн хилийг тодорхой болгох (Далмацийг Италид буцаан нэгтгэх эсэх).

Австри-Унгарыг задлах.

Румын, Серби, Монтенегрогоос Германы цэргүүдийг гаргах.

Османы харъяанд буй улс орнуудад тусгаар тогтнолыг нь олгох, Дарданеллийн сувгаар улс орнуудын хөлөг онгоцууд чөлөөтэй нэвтэрдэг болгох.

Далайд гарцтай Польш улсыг үүсгэн байгуулах.

Үндэстнүүдийн лиг байгуулах.

Гэвч дээрх шаардлагууд нь дайтагч талууд хүлээж авдаггүй.

1918 оны 3-р сарын 3-нд (Брестийн энхийн гэрээ) Белорусийн Брест-Литовск хэмээх жижигхэн хотод большевикууд Герман, Австри-Унгартай хэлэлцээр хийж тэдэнтэй хиллэж асан (МУ-тай бараг ижил хэмжээний том газар нутгийг) 1.5 сая орчим км² газраа (дээр нь нийт хүн амынхаа 1/3-ийг) тавьж өгөн буулт хийдэг.

3-р сарын 21-нд (Михаэль ажиллагаа) Германчууд "Хаврын их давшилтын" эхний «Michael» (Михаэль) хэмээх код нэртэй цэргийн ажиллагааг баруун фронтод ерөнхий командлагч генерал Эрих Людендоржоор удирдуулсан армиуд эхлүүлэв. Дараа нь «Жоржетта», «Блюхер-Йорк» тэгээд «Гнейзенау» гэх нэртэй давшилтуудыг хийдэг. Хамгийн өргөн хэмжээний болсон нь «Михаэль» байлаа. Төлөвлөгөө нь бол Эвслийн хүчийг хувааж Британийн 5-р армийг Ла-Манша эрэг рүү шахаж, харин француудыг Париж хүртэл ухраах байв. Германы 63 дивиз, дараа нь нэмэгдсээр 90 дивиз (генерал Отто фон Беловын 17-р, Георг фон Марвицийн 2-р, Оскар фон Гутьерийн 18-р арми тэгээд 7-р армийн корпус) оролцдог. Эвслийн байрлал руу их буугаар зогсоо зайгүй (5 цагийн дотор 1.1 сая удаа буудсан гэдэг) буудаж байгаад манантай үед довтолдог.

Эхэн үедээ хүний тоогоор илүүрхэж төлөвлөгөө амжилттай хэрэгжих хандлагатай буюу 70-80 км урагшилж байсан ч (өдөрт 6км урагшилж байв) ложистикийн (тээврийн) асуудлаас үүдэн үндсэн зорилгодоо хүрч чаддаггүй ч Марна гол хүртэл Эвслийн цэргүүдийг шахаж чаддаг. Тулалдаанд Герман 300 орчим онгоц, 6000 их буу, 3000 мортир (бага оврын их буу), цөөн тооны танк ашигладаг. Харин Британи 450 танктай байлаа. 5-р сарын 28-нд Америкийн цэргүүд хүрэлцэн ирж 1-р дивиз нь Францын армитай нэгдэн Кантиньи тосгоныг, Марна голын хөвөөг 2 болон 3-р дивиз нь Британи-Францын нэгдлийн хамт хамгаалж тулалддаг.

6-р сарын 15-нд (Пьяве дахь 2-р тулалдаан) Пьяве голын дэргэд Австри-Унгарын арми Италийн армитай тулалдаж мөн сарын 23-нд Австри-Унгарын ялагдлаар төгсдөг (Пьяве дахь 1-р тулалдаан харьцангуй жижиг байсан тул дурдалгүй өнгөрөв).

6-р сарын 24-нд Орост өрнөж буй иргэний дайнд Эвслийнхэн оролцов. Оросын цагаан армийн эсэргүүцлийг дэмжих зорилгоор умард эргийн боомт Мурманск болон Архангельск хотуудад Британи, АНУ, Францын нийлсэн 32 мянган орчим цэрэг ирдэг. Гэвч цагаан армийн эсэргүүцэл дарагдсанаар Эвслийн цэргүүд 1919 оны сүүлч, 1920 оны эхээр зэвсэг техникүүдээ орхин тэндээс явсан гэдэг.

7-р сарын 15-нд баруун фронтод Герман эцсийн давшилтаа (Марнегийн 2-р тулалдаан) хийдэг боловч Эвслийн хүчийн сөрөг довтолгоонд дийлдэн ухарсаар «Германы хаврын их давшилт»-аа эхлүүлсэн байрлалдаа буцан тэндээ олон давхар бэхлэлт хийдэг. Эсвлийнхэн бэхлэлтийг сэтлэхээр олон удаагийн оролдлого хийн хохирол их амсдаг ч бага багаар урагшилсаар байв. Энэхүү тулалдаанд эвсэлийн хүч 165 мянга, германчууд 139 мянган цэргээ алдав. 8-р сарын 6 гэхэд нийт «Германы хаврын их давшилт»-аас хойш Герман 600 мянга, Эвслийн хүч (Франц, Британи, Бельги, Испани, Итали) 800 гаран цэргээ алдав. Германы ялагдлын шалтгаан агаарын дэмжлэг дутагдсаных гэж зарим судлаачид үздэг. Учир нь дайны сүүлээр Герман шатахууны хомсдолд орсон байлаа. Герман цэргүүд ядарч туйлдсан, өлсөж цангасан байсан тул олон мянгаараа бууж өгч байлаа.

Балканы хойг, Салоникийн фронтод 9-р сарын 15-нд Эвслийн хүч болох Франц, Грек, Серби, Британи, Итали, Оросын хамтарсан дивизүүд Грекийн Зена нуруу, тэгээд Болгарын Струма голын ард гарч, умард Македоны Струмица хотыг дараа нь Иштип хотыг эзлэн Ускюб, Иштип хотын захад тулж ирдэг. Ингээд тулалдаан үргэлжилж байх үед буюу 9-р сарын 30-нд Болгар болон Эвслийн хооронд «Салоникийн гэрээ» гэх эвлэрлийн гэрээ байгуулагдан гал зогсов.

Харин Ойрх Дорнодод 9-р сарын 19-нд Эвслийн «Египетийн экспедицийн хамтарсан корпус» (Британи, Энэтхэг, Австрали, Шинэ Зеландын цэргүүдээс бүрдсэн) Османы «Йылдырым» армийн нэгдлийн эсрэг довтолгоог хийдэг. Тэд Арабын босогчдын хамт Сири руу орон эхлээд Дамаскийг эцэст нь Алеппог эзэлдэг.

Баруун фронтод 9-р сарын 26-нд Британи-Францийн арми Германы 160 км урт үргэлжилсэн алдарт Гинденбургийн бэхлэлтийн шугамыг амжилттай давав.

10-р сарын 24-д Италийн фронтод (Витторио-Венето дахь тулалдаан) Эвслийн 57 дивиз Австри-Унгарын 58 дивизийн эсрэг Пьяве голын ойролцоо тулалдаж цаашлаад Витторио-Венето суурин дахь Австри-Унгарын байрлал руу довтлов. Австри-Унгарын арми зэр зэвсгийн нөөц нь дуусаж Эвслийн цэргүүдэд бөөнөөрөө буюу 300 мянгаараа (нийт 26 дивиз) сайн дураараа бууж өгч бусад нь эмх цэгцгүйгээр ухарсан байдаг. Эвслийн арми барагтай эсэргүүцэлтэй тулгаралгүй давшилсаар Триест хотод орж ирдэг.

10-р сарын 30-нд (Мудросын эвлэрлийн гэрээ) Османы эзэнт гүрэн бууж өгч Мудрос буланд Британийн «Агамемнон» байлдааны хөлөг онгоцын тавцан дээр ялагч талаас адмирал Сомерсет Гоф-Кальторпе, ялагдагч талаас тэнгисийн цэргийн сайд Хусейн Рауф гарын үсэг зурдаг. Ийнхүү Османы эзэнт гүрэн задран унав.

11-р сарын 3-нд (Вилла-Жустийн эвлэрлийн гэрээ) Австри-Унгарын эзэнт гүрэн бууж өгч Италийн Вилла-Жусти тосгонд Антантатай эвлэрлийн гэрээ байгуулдаг. Ингээд Австри-Унгарын эзэнт гүрэн оршин тогтнохоо болив.

Германы цэргийн эрх мэдэлтнүүд бууж өгөх бодолгүй байсан боловч 10-р сарын 29-нд «Германы 11-р сарын хувьсгал» эхэлдэг (ажилчин анги болон цэргүүдийн бослого). Босогчид хаант засаглалыг халж бүгд найрамдах тогтолцоонд шилжихийг шаарддаг. Улмаар тэд санасандаа хүрч Вильгельм хаан ширээнээс бууж 11-р сарын 9-нд 15-хан жилийн настай Ваимарын Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарладаг (1919 оны 8-р сарын 14-нд Ерөнхийлөгч Фридрих Эберт шинэ үндсэн хуулинд гарын үсгээ зурснаар албан ёсоор баталгааждаг).

11-р сарын 11-нд (Компьений эвлэрлийн гэрээ) Францын Компьен хотын Пикарде дүүрэгт төмөр замын вагон дотор үүрийн 5 цагт Эвслийн талаас маршал Фердинанд Фош болон бусад дагалдагчид болох Фошын штабын дарга, ахмад Максим Вейган, Хатан хааны тэнгисийн цэргийн флотын адмирал Жорж Хоуп, ахмад Жак Марриотт (үнэндээ Фош Эвслийн шаардлагыг германчуудтай биечлэн хэлэлцээгүй гэдэг) Германы төлөөлөгчид болох сангийн сайд Маттиас Эрцбергер, гадаад хэргийн яамыг төлөөлж Алфред фон Оберндорфф, ахмад Эрнст Ванселоу, хошууч-генерал Детлоф фон Витерфельдт нартай цуг энхийн гэрээнд гарын үсэг зурдаг. Германы тал шаардлагуудыг бараг эсэргүүцээгүй ба тэр чигээр нь шахуу хүлээж авдаг. Гэрээ үдээс өмнө 11 цагт хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Маттиас Эрцбергер ерөнхийлөгч Фридрих Эбертээс яах эсэхийг асуухад цаадах нь нөхцлийг зөвшөөрч гарын үсгээ зурахыг даалгасан гэдэг. Эвслийг төлөөлсөн француудын тулгалт хатуу байв. Тухайлбал:

6 цагийн дотор байлдааны бүх ажиллагаагаа зогсоох

Франц, Бельги, Люксенбург, Эльзас-Лотарингаас цэргүүдээ 15 хоногийн дотор гаргах

Рейн мөрний баруун эрэг рүү бүх цэргүүдээ 15 цагийн дотор гаргах

Зүүн фронтоос бүх цэргээ гаргах

Оростой байгуулсан Брестийн энхийн гэрээг болон Румынтай байгуулсан Бухарестийн энхийн гэрээг цуцлах

Британийн тавьсан далайн хаалтыг (блокадыг) бусад шаардлагуудыг Герман биелүүлэх хүртэл хэвээр үлдээх

Бүх шумбагч болон байлдааны хөлөг онгоцуудаа хураалгах

Армийнхаа 5000 их буу, 25 мянган пулемёт, 3000 мортирыг эвсэлд тушаах

Компьений модон тодор зогсоосон Фердинанд Фошын вагон ресторан.

Ингээд дайн дууссаныг бүгд мэдэж байсан ч зарим фронтод буудалцаан үргэлжилж байв. Гэрээ хүчин төгөлдөр болохоос 1 минутын өмнө буюу 10 цаг 59 минутад Америкийн байлдагч Шомон деван Дамвиле тосгон дахь Германы шалган нэвтрүүлэхийн дэргэд пулемётын суманд сийчүүлэн амь үрэгдсэн ба түүнийг Дэлхийн 1-р дайны хамгийн сүүлчийн хохирогч гэж үздэг.

11-р сарын 14-нд Африк дахь Германы колониудыг амжилттай хамгаалж асан ялагдашгүй генерал Леттов-Форбек бууж өгөв.

1919 оны 1-р сарын 18-нд (Парисийн энхийн хэлэлцээр) Парис хотод ялагч талын 33 улс оролцсон 3 хоног үргэлжилсэн хэлэлцээр болдог (үндсэндээ АНУ, Британи, Франц, Итали удирдаж явуулдаг - ЗХУ уригдаагүй). Тэндээс боловсрогдон гарсан баримт бичгийг «Версалийн гэрээ» гэдэг (6-р сарын 28-нд албан ёсоор зурагдсан). Версалийн гэрээгээр «Үндэстнүүдийн лиг» гэгчийг байгуулахаар болдог (1946 онд татан буугдаж оронд нь НҮБ байгуулагдана). Гэрээнд заасны дагуу Герман дайнаас өмнөх үеийн зарим газар нутгуудаа алдаж, дайны нөхөн төлбөр төлөх ёстой (тухайн үеийн ханшаар 60 тэрбум доллар, өнөөгийн ханшаар 385 тэрбум доллар) болох ба Африк дахь колониудыг нь Эвслийнхэн хурааж авдаг - Германы зүүн Африкийг Британи, Португал, Бельги авахаар болдог бол Тоголанд, Камеруныг Британи, Франц, Өмнөд Африкийг Британи дангаараа нөлөөгөө тогтоохоор болдог. Австри-Унгар, Оросын эзэнт гүрний задралын үр дүнгээр Европт Эстони, Латви, Литви, Польш, Австри, Унгар, Чехословак, Югослав зэрэг шинэ улсууд төрдөг (зарим Балканы улсуудын хилийг нааш цааш болгодог). Ойрх Дорнодод Османы задралын үр дүнгээр Турк, Сири, Ирак, Ливан, Палестин, Трансиордан (одоогийн Йордан), Хижазын хаант улс төрдөг. Гэхдээ Сири, Ливан француудын мэдэлд, Ирак, Палестин, Йордан британичуудын хяналтад үлддэг.

Энэ дайнд 9 сая хүн амь үрэгдсэн гэдэг.

Дэлхийн 1, 2-р дайны үр дүн юу байв?

Дайны хор уршиг ба эерэг тал юу вэ?

Израил–Палестины мөргөлдөөн
Израилын үүсэл гарлын тухай эхлээд товч өгүүлэх хэрэгтэй байх. Бүр эртний (МЭӨ 1000-500 он) түүхийг зөвхөн Библийн (хуучин гэрээ) домгоос (хэдийгээр батлагдаагүй ч гэлээ) харах боломжтой. Тэнд өгүүлснээр израилчууд (сүүлд еврейчүүд гэх болсон) Египтэд амьдардаг байсан гэдэг ба тэднийг Фараон өсөж үржихээс сэргийлж хүнд хүчир боолын ажилд дайчилдаг байсан гэдэг. Дараа нь Мосе/Моисей (зөнч - израилчуудын удирдахаар Бурханаас сонгогдсон хүн) израилчуудыг дагуулан тэндээс зугатаж зүүн хойшоо Синайн хойгийн уулсыг гатлах ба тэнд Моисей нь Бурхантай холбоо тогтоон түүнтэй гэрээ байгуулдаг. Бурхан тэдэнд Канааныг (өнөөгийн Израил/Палестины газар - бага зэрэг том) өгөхөөр амлаж оронд нь заавал баримтлах 10 дүрэм болон бусад заавруудыг дагахыг зарлигддаг. Тэдгээрийг дурдвал:

1. Өөр бусад Бурхан шүтэж болохгүй.

2. Шашны зүйл, дүрсийг бүү бүтээ.

3. Бурханы нэрийг элдэв зорилгоор хэрэглэж болохгүй.

4. Долоо дахь өдрийг ариун байлгах (амралтын өдөр - цагийг үр дүнтэй өнгөрөөх, бие биеэ тусалж дэмжих, холбоо харилцаагаа сайжруулах г.м)

5. Эцэг эхээ хүндэл.

6. Хүнийг алж болохгүй.

7. Завхайрч болохгүй.

8. Хулгай хийж болохгүй.

9. Худлаа ярьж болохгүй.

10. Бусдад атаархаж болохгүй.

Моисей нас барсны дараа Йошуа, дараа нь Саул, тэгээд Давид болон Соломон үйл хэргийг нь залгамжилдаг.

Тэд Йошуагийн удирдлага дор Канааныг байлдан эзэлж тэндээ 3 хэсэг овог (Йуд, Эфраим, Манассе) болон хуваагдан оршин суурдаг. Йошуа тэдний "зохион байгуулагч" нь байлаа. Дараа нь Давид дараа нь Соломон хаанаар өргөмжлөгдөж хаант улсаа байгуулсан байдаг. Улсынх нь нэр Израил, нийслэл нь Иерусалем (утгачилбал "Энхтайваны хот" эсвэл "Энхтайваны үүсгэн байгуулал").

Гэвч Соломон нас барсны дараа Израил нь Самария (хойд Израил), Иерусалем (өмнөд Израил) болон хоёр хэсэгт хуваагддаг. Эцэст нь Йуд овгийнхон улсаа нэгтгэн Йудийн хаант улс гэгчийг байгуулдаг (энэ үеэс тэдний еврей, жүүд гэх болсон гэдэг) боловч МЭӨ 722 онд Вавилончуудад (өнөөгийн Иракийн түүхт хот) эзлэгддэг. Ингээд вавилончууд тэдний сүм хийд, соёлын өвийг нь устган иргэдийг нь албадан нүүлгэж Вавилон хотод авчирдаг. 50 жилийн дараа Вавилон өөрөө Персүүдэд (өнөөгийн Иран, Азейрбайжан, өмнөд Кавказ) эзлэгдэх бөгөөд персүүд тэднийг Канаан руугаа буцахыг зөвшөөрдөг. Дараа нь Грекийн Александр Македон, тэгээд Ромын эзэнт гүрэн тус бүс нутгийг эрхшээлдээ оруулсан байх үед еврейчүүд бослого гаргадаг ч (татварын дарамт, шашны хязгаарлалт гэх мэтийг эсэргүүцсэн тэмцэл) дарагдаж Ромчууд тэднийг Иерусалимаас хөөж гарган (МЭ 135 он - Библийн шинэ гэрээ бичигдэж эхэлсэн байх үе) нутгийг нь "Сири Палестин", нийслэлийг нь "Элия Капитолина" гэсэн латин нэртэй болгон өөрчилдөг. Нурж сүйдсэн Иерусалимын суурин дээр шинэ хот барих ба тэр нь өнөөгийн Хуучин Иерусалимийн өнгө төрх болж үлдсэн байдаг.

Хавчигдсан еврейчүүд Ромын бусад хотууд (Европ руу зарим нь Африк) руу дүрвэж эхлэв.

Үүний дараа Ромын эзэнт гүрний хүч суларч Баруун, Зүүн Ром болж хуваагдсан Византын эзэнт гүрний үед Христийн шашин нэвтэрч Иерусалим нь Христийн шашны төв болж еврейчүүдийг тийш нь нэвтрэхийг хориглож байв.

МЭ 638 оноос Исламын шашинт Халифат улсуудын эрхшээлд орноор Иерусалимд Исламын дуганууд (Чулуун дуган, Аль-Акса г.м) баригдаж хүн ам нь аажмаар араб хэлтэй исламын шашинтнууд зонхилж эхэлсэн гэдэг. Еврейчүүд болон Христийн шашинтнууд эрхээ хамгаалуулахын тулд татвар төлж байлаа. Иерусалим нь Исламын шашны төв болон хувирдаг.

Харин 1099-1187 онд Европын Загалмайтны аян дайны үр дүнд Иерусалмийн вант улс гэж байгуулагдсан боловч удалгүй Курдуудад буюу султанат Айюбидад эзлэгдэж дараа нь Мамлюкуудын (Туркийн цэргийн оргодлууд - Кавказаас хулгайлагдсан эрх чөлөөгүй боол-цэргүүд) хяналтад ордог.

Тэгээд 1517 оноос Османы эзэнт гүрний харъяанд орох үес еврейчүүд олноороо Европ руу ажил хайн дүрвэцгээж байв. Гэвч баруун Европын улсууд (Франц, Итали, Британи) тэднийг хавчин гадуурхаж байсан тул ихэнх нь зүүн Европ (Польш-Литвийн хамтын нөхөрлөл, өнөөгийн Румын, Украин, Орос) руу шилжин суурьшицгааж тэндээ Еврейн нийгэмлэг болох Ашкеназийг байгуулдаг.

1795 онд Герман (тухайн үеийн Ариун Ромын Эзэнт Гүрэн) болон Оросын эзэнт гүрэн Польш-Литвийн хамтын нөхөрлөлийг баруун зүүн талаас нь хэмлэсээр бүрэн эзэлж дуусгадаг ба ихэнх еврейчүүд Оросын хилийн бүс дотор үлддэг. Гэвч Оросын хаан Александр II анти-монархистуудад алагдсаны дараа түүний хүү Александр III хаан ширээг залгамжлан аавыгаа алагдсанд еврейчүүдийг буруутган тэдний эсрэг хэрцгий бодлогуудыг явуулдаг (ялангуяа Украин дахь еврейчүүдийн эсрэг - газар эзэмших, сурч боловсрохыг хориглох, тэдний эсрэг үйлдсэн гэмт бүлэглэлүүдийн хорлон сүйтгэх ажиллагаа, аллагыг төр засаг нь огоорох г.м ). Үүний нөлөөгөөр 1882-1903 онд еврейчүүд Европоор дамжин Америк руу явж, зарим нь Франц, Британид үлдэж байлаа. Бусад (30,000 орчим) нь Палестин руу дүрвэдэг (энэхүү дүрвэлтийн давалгааг "Нэгдүгээр алия" гэж нэрлэдэг), "алия" - өөд өгсөх, мацах (еврей үг). Цааш

Франц-Пруссын дайны дараа буюу 1894 онд Францын еврей цэргийн ахмад Альфред Дрейфус Германы талд тагнуул хийж байсан гэдгээр буруутгагдан шүүхээр ордог. Буруутай нь нотлогдоогүй ч Францын олон нийт түүнийг яллахыг шаардаж байв. Үүнийг харсан сэтгүүлч Теодор Херцль "антисемитизм" гэх нэр томъёог гаргаж "Еврейн улс" гэдэг номоо хэвлүүлдэг. Түүнийг сионизмийг үүсгэн байгуулагч гэдэг. Сион гэж Иерусалим дахь еврейчүүдийн шүтлэгт уул юм. Тухайн газар нь Палестин гэдэг нэрээр Османы эзэнт гүрний эзэмшилд байв. Тэрээр Швецарт сионист их хурлыг байгуулж Османы эзэнт гүрний султан Абдул Хамид II-тай уулзаж газар нутаг гуйдаг боловч зөвшөөрсөнгүй. Британи түүнд өөрийн Африк дахь колони Угандагийн Виктория нуурын баруун эргийг (өнөөгийн Кени) санал болгодог ч Херцль татгалздаг. Зөвхөн Палестинд гэж зүтгэж байв.

Хоёрдугаар алия (1904-1914), Бараг 40,000 еврейчүүд Палестинд ирж Тель-Авив хавьцаа хөдөө аж ахуй эрхэлдэг. Еврей хэл (иврид) нь шашны хэл байсан бол удалгүй өдөр тутмын хэл болж хувирна.

Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж Османы эзэнт гүрэн Германы (Антант гурвалсан холбоо) талд байлдаж байв. Османы харъяанд байсан Арабын орнуудад тусгаар тогтнолыг нь олгоно гэж Британи, Франц амлаж байв. Ингээд арабууд Туркийн эсрэг тулалдсанаар Османы эзэнт гүрэн задарч Ойрх Дорнодод шинэ улсууд бий болдог - Ирак, Сири, Иордан, Саудын Араб г.м. Гэвч Британийн гадаад хэргийн сайд Палестинд Еврейн улс байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэх ба энэ нь Арабын орнуудын (мэдээж ялангуяа Палестины) дургүйцлийг үүсгэдэг.

Гуравдугаар алия (1919-1923), Британийн Палестин дахь мандатын (дайн дараа байгуулагдсан Үндэснүүдийн Лигийн шийдвэрээр Британид олгосон мандат - Палестиныг хянах, тэнд цэргээ байршуулах) нөлөөгөөр 35,000-40,000 еврейчүүд Польш болон ЗХУ-ын Украинаас ихэвчлэн очицгоодог.

Дөрөвдүгээр алия (1924-1929), 80,000 Польш, Унгарын еврейчүүд Палестинд шилжин ирэв. Тухайн үед дэлхий нийтэд үйлдвэржилт явагдаж байсан тул Палестин дахь еврейчүүдэд бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтнүүд шаардлагатай болж байв. Тель-Авив орчин үеийн хот болон өөрчлөгдөж эхлэв.

Тавдугаар алия (1929-1939), Хитлерийн еврейчүүдийн эсрэг үйл ажиллагаанаас болоод 250,000 хүн Герман, төв Европоос Палестин руу цувдаг. АНУ тухайн үед эдийн засгийн Их хямралаас үүдэн цагаачлалын хатуу бодлого баримталж байлаа. Бас Британийн мандат нөлөөлж байв. Ингээд Палестины хүн амын 1/3 еврей болов.

Палестины бослого (албан ёсны нэр нь "Арабын бослого" 1936-1939), Палестины элитүүдийн үүсгэсэн "Арабын дээд хороо" (Arab Higher Committee) гэж еврейчүүдийн нүүдэл болон тэдний газар эзэмшил, Британийн мандатыг эсэргүүцсэн байгууллага цэр зэвсэг цуглуулж аллага, хорлон сүйтгэж үйл ажиллагаа зохион байгуулж байв. Хариуд нь еврейн экстримист байгууллага "Иргун" босогчдын эсрэг, зарим тохиолдолд англичуудын эсрэг "арабуудын талд ажиллаа гэдэг шалтгаанаар" элдэв халдлага үйлддэг. Британи мөргөлдөөнийг зогсоох зорилгоор газар нутгийг Еврей болон Арабын улс болгон хуваасан хилийн зурвас бүхий газрын зураг (Еврей нь хойшоо Ливантай хиллэж Иерусалимын баруун тийш эрэг хүртэл, харин Араб нь Йордантай хиллэж, өмнөд цөл Негев бүхэлдээ орж байв - мэдээж Британи Иерусалимд засаг барина) танилцуулдаг боловч арабууд хүлээж авдаггүй. 1937 онд Британи нэмэлт хүч илгээн "Хагана" гэх бас нэгэн еврейн нөгөө жигүүрийн цэрэгжсэн байгууллагатай хамтран бослогыг хэрцгийгээр нухчин дардаг. Тэгээд Британи "Цагаан ном" гэх захирамж гаргах ба тэнд еврейчүүдийн нүүдлийг хязгаарласан, газар эзэмшиг эрхийг хязгаарласан шийдвэрүүд байв (жишээ нь ойрын 5 жилд 75,000 хүнээс хэтрүүлэхгүй гэх мэт). Үүнд мэдээж еврейчүүд дургүйцнэ, шийдвэр хэрэгжихгүй.

Зургаадугаар алия эсвэл сүүлчийн алия (1940 ~), Дэлхийн хоёрдугаар дайн эхлэв. 1943 онд Европ дахь еврейчүүдийг Герман хоморголон устгаж эхлэв. 1944 онд Палестин дахь еврейн ажилчин ангийн тэргүүн (сүүлд Израилын анхны ерөнхий сайд болдог) Давид Бен-Гурион 1 сая еврейг Палестин руу нүүлгэнэ гэв. Британи албан ёсоор татгалзсан ч бодит байдал дээр нүүдлийг зогсоох оролдлого хийсэнгүй.

Дайны дараа 1947 онд Британи Палестин дахь мандатаа шинээр байгуулагдсан НҮБ-д шилжүүлэв. Харин НҮБ-ын гаргах 181-р тогтоол, Палестинийг хуваах шийдвэр нь (арабуудын хувьд) өмнөхөөсөө долоон дор болов. Өмнөд цөл Негев болон эрэг бараг бүхэлдээ еврейчүүдийн талд шилжиж (нийт газар нутгийн 55%), Арабуудад (палестинчуудад) үлдсэн уулархаг бүс, Газын зурвас ногдов. Еврей, Араб хоёул 3 хуваагдан байршина (өөрөөр хэлбэл Еврей 3 хуваагдана, Араб бас 3 хуваагдана).

Араб-Израилын дайн (1947-1949), эхэн үедээ Палестины иргэний дайны байдалтай үргэлжилж байгаад дараа нь Британий Палестины мандат бүрэн төгсөж цэргээ гаргаж эхэлмэгц Арабын улсууд (Египет, Сири, Йордан, Ливан, Ирак, Йемен, Судан г.м - Арабын лиг) нэгдэн НҮБ-ын шийдвэрийг эсэргүүцэн дөнгөж тусгаар тогтнолоо зарлаад байсан (1948 он) Израилийн эсрэг тулалдаж эхэлдэг. Израйлийн "Иргүн", "Хагана" зэрэг цэрэгжсэн бүлэглэлүүд нэгдэн "Цахал" (IDF) болов. ЗХУ Израилийг дэмжин Чехословакаар дамжуулан зэвсгийн тусламжийг (байлдааны онгоцуудыг оролцуулаад) илгээж байв. 1949 онд гал зогсоох гэрээ байгуулцгаасан боловч Палестины арабуудын хувьд байдлыг улам бүр дордуулсан шийдвэр гаргацгаадаг. Тухайлбал Египт нь Газын зурвасыг (түр) авч Негев цөлийн өмнөд хэсгийг Израилд өгдөг, Ливан хилийн зурвас тогтоодог (бараг өөрчлөгдөөгүй), Йордан Баруун эргийг (зүүн Иерусалим) авч, Сири хил орчмын жижигхэн газраа тасалж өгдөг. Ер нь бол арабууд ялагдсан гэхэд болно. Палестины арабууд (цаашид палестинчууд гэе) нийт газар нутгийн 78%-ийг Израильд алддаг. Арабын орнууд цэргээ татаж палестинчууд цор ганцаар тэмцсээр үлдэнэ. Израйлийн эзлэн авсан бүр нутгуудад партизаны тулалдаан тасрахгүй. Цахал ширүүн хариу барина. Палестинчууд бүр бүлээ аван нэгэнт Израилийн эзэмшил болсон нутгийг орхин зарим нь Газын зурвас руу, зарим нь зүүн Иерусалим руу дүрвэцгээнэ.

Суэцийн хямрал, Египетийн шинэ ерөнхийлөгч Гамаль Абдель Нассер Британи, Францын хувь эзэмшиж асан худалдааны чухал зам Суэцийн сувгийг нийгэмшүүлдэг. Хариуд нь Израилийн армийг зэвсгээр дэмжин сувгийг эзлэн авахыг оролддог ч бүтэлгүйтдэг. АНУ, ЗХУ хоёр том гүрний оролцоотойгоор асуудал нэг тийш болж дуусдаг. Израил нь Улаан тэнгис руу гарах цорын ганц зам болох Тираны хоолойг ашиглах боломжоо авч үлддэг - хямралын үер Египет тэр хоолойг хаасан байлаа. Хямралын дараа Израил цөмийн зэвсэгтэй болохоор хөөцөлдөж эхлэв. Францын тусламжтайгаар Негев цөлд цөмийн реактор (уран баяжуулах үйлдвэр) барив. Гэхдээ мэдээлэл нь нууц бөгөөд "үндэсний аюулгүй байдал" гэсэн шалтгаанаар олон улсын байгууллагуудыг ч нэвтрүүлдэггүй.

Зургаан өдрийн дайн, 1967 онд Египтийн ерөнхийлөгч Гамль Абдель Нассер Тираны хоолойг дахин хаав. Шалтгаан: 1. НҮБ-ын энхийг сахиулагчид Синайн хойгоос явсан (саарал бүс байхгүй болсон). 2. Ливаны Иордан голын сувгийг (барьж дуусаагүй байсан - зорилго нь Израилийг цэвэр усны нөөцийг хянах) Израил бөмбөгдөж устгасан. 3. Сувгийг устгасанд эгдүүцсэн Ливан, Йордан, Сирийн эрх баригчид Египетэд шахалт үзүүлсэн. Хоолойг хаасныг Израил дайн зарлаж байгаатай агаар нэг хүлээн авч Египет рүү дайрах ба Израилийн зүүн талаас Йордан халдав. Гэвч Израилийн агаарын хүчин Египтийн нисэх буудлуудад гэнэтийн дайралт хийж нисэх онгоцуудыг нь устгав. Агаараас дэмжлэг байхгүй болсон Египетийн цэргүүд ухрахаас аргагүй байдалд орсон гэдэг. Ингээд Синайн хойгийг Израил эзлээд үргэлжлүүлэн Газын зурвас, Баруун эрэг (зүүн Иерусалим), Сирийн Голаны өндөрлөг гээд бүгдийг эзэлдэг. Тийм учраас өнөөг хүртэл "эзлэгдсэн Баруун эрэг (Иордан голын баруун эргийг хэлж байна)" гэсэн НҮБ-ын томъёоллыг хэвлэлийнхэн хэрэглэдэг.

Йом Киппурын дайн (эсвэл Рамадан өдрийн дайн), 1973 онд Египет Синайн хойгоо буцаан авахаар гэнэтийн довтолгоог хийдэг. Хоёр том гүрэн АНУ, ЗХУ энэ асуудалд бас оролцдог. АНУ нь Израилийг дэмжиж, харин Арабийн орнуудын талд ЗХУ орсон байв. Мэдээж зэвсэг нийлүүлнэ. Ялангуяа ЗХУ-ын хөгжүүлсэн агаараас хамгаалах систем их тус болж байлаа. Мөн Арабын ОПЕК орнууд (Саудын Араб, Кувейт, Ирак, Ливи, АНЭУ, Катар) нэгэн зэрэг нефтийн экспортоо зогсоож үнийг нь тэнгэрт гаргадаг. Үр дүнд нь Египет Суэцийн сувгийг гаталдаг ч тэндээс цааш урагшилж чаддаггүй. 1976 онд Египетийн дараагийн ерөнхийлөгч Анвар Садат Израилтай хэлэлцээр хийж Израил нь Синайн хойгоос цэргээ татахаар болж оронд нь Израилийн тусгаар тогтнолыг Египет хүлээн зөвшөөрөх болдог.

Израил-Ливаны дайн, 1982 онд Израилийн цэргүүд Ливан руу нэвтрэв. Тухайн үед "Палестиныг чөлөөлөх байгууллага" Сирийн дэмжлэгтэйгээр Ливанд үйл ажиллагаа явуулж байв Тус байгууллага Израилийн хойд хэсэгт халдлага үйлдээд байсан тул Бейрутыг эзлэн авахаар шийдсэн байлаа. Гэвч Израил зорилгодоо бүрэн хүрч чадсангүй. Үр дүнд нь өнөөх байгууллагын гишүүдийн зарим нь Тунис руу зугатсан, хил дээр аюулгүйн бүс байгуулсан, цэргийн их хохирол амссан, Ливаны энгийн иргэд их хэлмэгдсэн - Олон улсаас шүүмжлэл хүртсэн, Ливанд "Хезболла" гэх дайсагнагч шинэ байгууллага үүссэн гэх мэт.

2000 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон гурвалсан уулзалт хийж нүүсэн палестинчуудын буцах боломжийг олгох, Иерусалимийг Исламын, Христийн, Армяны, Еврейн хороолол болгон 4 хуваах санал гаргадаг. 2002 онд Израилийн ерөнхий сайд Ариел Шарон арабуудын зүгээс "террорист" халдлага үйлдэгдсээр байх тул хэмээн Баруун эрэг болон Газын зурвасыг хааж хамгаалалтын хана барьдаг. Тэгэхдээ Баруун эргийг хумиж барив. Энэ үйлдлийнхээ улмаас Олон улсаас шүүмжлэлт өртөхдөө Газын зурвасаас цэрэг, цагдаа, еврей айлуудыг нүүлгэн гаргав. 2006 онд Палестинд сонгууль болж "Израилийг газрын хөрснөөс арчина" гэсэн итгэл үнэмшилтэй "Хамас" нам ялав. Харин аядуу зөөлөн бодлоготой гэх ФАТХ нам төрийн эрхийг өгөхөөс татгалзан Баруун эрэгт засаглахаар болдог, харин Хамас нь Газын зурвасыг авав.

2007 онд 2 сая гаруй хүн амтай Газын зурвасыг бүслэн гадаад ертөнцөөс тусгаарлав. Хариуд нь Хамас Израилийн тал руу пуужин харвадаг. 2009 онд Газын зурвасын дэд бүтцүүдийг бөмбөгдөж цэргээ оруулж Хамасын хонгилуудыг олж илрүүлэн устгадаг.

2013 онд Палестин (ФАТХ намын) НҮБ-д ажиглагчийн статустай болов. 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимийг "Израилийн нийслэл" гэж зарлан тийш нь элчин сайдын яамаа нүүлгэв.

2023 онд Хамасын дайчид Газрын зурвасаас гарч гэнэтийн халдлага үйлдэж Израилийн мянга гаруй иргэнийг хөнөөж 200 гаруйг нь олзолж авдаг. Израилийн хариуд нь Газын зурвасын хойд хэсгийг бөмбөгдөж цэргээ оруулдаг. Улмаар 65,000 палестин алагдаж Израилийн талаас 300 гаруй цэрэг амиа алдсан гэдэг, Хойд фронт буюу Ливаны хил орчмын цэргийн ажиллагаа зэргийг оролцуулбал амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх байх.

2024 онд Швед, Ирланд, Испани, Норвеги, Словени, Исланд, Малта улсууд Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

НАТО-ийн батлан хамгаалах бодлого болон нөлөөлөл нь юу вэ?

Реализм гэж геополитикийн ямар онол вэ?

Украйн ялагдвал Украйны өрийг Орос төлөх үү?
Европт сэргэн мандалтын үеэс эхлэн хэрвээ нэг улс эсвэл нэг фёодал ноён нөгөө улсыг бүхэлд нь эзэлвэл өрийг нь бас авдаг жишиг тогтсон байсан. Энэ нь өнөө үед бас хэрэгжих болов уу?

Монгол улс хэдэн онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдсэн бэ?

Дэлхийн 1, 2-р дайн юунаас болж эхэлсэн бэ?

НАТО-ын бодлого?