"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-19T21:47:42+08:00

    Бололгүй яахав. Гээд тэднийгээ үл хүндэтгэж болохгүй. Тэдний хүчээр бид өдий зэрэгтэй яваа гэдгээ мартаж болохгүй. Энгийнээр хэлэх юм бол бид тэднийхээ хийсэн бүтээсэн дээр дөрөөлж хүн болсон. Бид эзгүй хээр төрөөгүй, тэднийхээ заасан хэлээр бид ярьдаг. Залуучууд бид эргэн тойрныхоо бүх зүйлийг бүтээгээгүй. Ахмад настнууд биднээс зарим тохиолдолд ухаан дутуу байж болох ч тэд тэнэг биш. Бидний мэдэхгүй мянга түмэн зүйлийг тэд мэднэ. Нэг удаагийн асуултад тэд маань бүдэрч болно. Гэлээ гээд тэд юу ч мэддэггүй гэсэн үг биш. Сэтгэн бодох чадварын хувьд ч мөн адил залуучуудаас дутахгүй. Цаг үе өөрчлөгдөж шинэ нөхцөл байдал үүсэхэд тэд мэдээж барьц алдаж болно. Харин түүгээр нь далимдуулж дээрэлхэж эсвэл басаж доромжилж болохгүй. Цаг нь болохоор бид ч тийм болно. Тийм болохоор хичнээн ааш муутай, тэнэг мангар байлаа ч бид ээж аав, эмээ, өвөө нараа үргэлж хүндэлж байх ёстой. Тэгэх нь ёс суртахууны нэгэн хэмжүүр болдог юм. Ёс суртахуунгүй амьдрах нь тоормосгүй машин барихтай адил.

    • 0
    2022-03-20T16:13:01+08:00

    Социализмаас капитализм руу шилжих үед социалист нийгмийн бүтээгдэхүүн ахмадууд шууд шинэ системээ дагаад өөрчлөгдөж хувирч чаддаггүй юм. Тэд социализмийн төлөөлөгч хэвээр л байсаар дуусна. Энэ нь тэдний буруу биш юм. Харин 1990 оноос хойш төрсөн залуучууд шинэ тогтолцоонд таарсан сэтгэлгээтэй болж төлөвшсөн байх ёстой ч ахмад настангуудынхаа тогтсон амьдралын философийг нь тодорхой хэмжээгээр авч, түүнийг нь дагах хэрэгтэй болдог. Тэгэх нь тийм ч муу зүйл биш юм.

    Өнөө цагийн дунд насныхан либерал ардчилал, капитализмийг сэтгэл зүйн хувьд өөриймшүүлэх, хүлээн авах гэж нэлээд будилж байгаа. Миний ойлгож байгаагаар дунд насныхан буюу завсрын үеийнхэн (хүүхэд нас нь социалист нийгэмд өнгөрсөн хүмүүс) нэг хөл нь социализмд нөгөө хөл нь капитализмд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Үүнийг засаж  нэг тийш болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл капитализмд орсон шиг ороод өнгөрсөн цагийн зарим нэг суртал ухуулгуудыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ тэс өөр цаг үед амжилт олохгүй. Нөхцөл нь өөрчлөгдчихөөд байхад хүн нь өөрчлөгдөхгүй байж таарахгүй.

    Олон жил капитализмаар замначихсан гадны улс орнуудтай (капитализмд бүх насаа өнгөрөөсөн хүмүүстэй гэсэн үг), тэдний бүтээсэн зүйлстэй бид өрсөлдөж чадахгүй байна. Тэд тэс өөрөөр сэтгэж байна. Капиталист болно гэдэг нь өнгө мөнгөний шуналтай, зөвхөн мөнгийг дээдэлсэн хүн болно гэсэн үг биш. Сэтгэлгээгээ өөрчилж хувь заяандаа эзэн болох, зорилготой, зоригтой, алсыг харсан төлөвлөгөөтэй амьдрах шаардлагатай тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл амьдрал нь хороо, дүүргийн хэн нэг даргаас шалтгаалах бус өөрөө өөртөө эзэн байх, тэгэхдээ хуулийг дээдлэх ёстой юм.

Хариулт үлдээх