"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-02-08T21:43:53+08:00

    Интроверт гэж зожиг, экставерт гэж нийтэч.

    - Судалгаагаар 3 хүний нэг зожиг гэнэ. Тэд ганцаараа байх дуртай, илэн далангүй биш, олон хүнтэй харьцах дургүй. Харин экстраверт нь эсрэгээрээ. Гэхдээ зожиг гэдэг нь ичимхий эсвэл дуугүй гэсэн үг биш юм.

    - Зожиг хүмүүс ганцаараа байхдаа цэнэг, эрч хүч авч байдаг бол нийтэч хүмүүс бусадтай харилцахдаа энерги авч байдаг аж. Амьдрах цэнэг, эрч хүч, энерги. Түүнийгээ алдвал ядарч мэдрэлийн ядаргаанд орно гэсэн үг.

    - Альберт Эйнштейнийг интроверт ангилалд багтаасан байгаагаас харахад зожиг байх нь тийм ч муу биш аж. Зожиг хүмүүс нийтэч хүмүүсээс илүү өндөр IQ-тэй боловч нийтэч хүмүүс илүү өндөр орлоготой байдаг.

    - Ер нь бол зожиг, нийтэч аль нь нөгөөгөөсөө илүү биш. Зожиг хүмүүс ихэвчлэн шинжлэх ухааны салбаруудад ажилладаг бол нийтэч хүмүүс олон нийттэй харилцах албанд ажилладаг. Энэ хоёр нэг нь нөгөөгүйгээр боломжгүй.

    - Манай нийтлэлчид интровертийг "дотогшоо", экстравертийг "гадагшаа" гэж орчуулдаг ч миний хувьд тийм биш. "Дотогшоо" хүн гээд "муу санаатай" биш "зожиг" гээд гаж донтой биш.

    Хүмүүс гайхах байх гэхдээ Орос, Хятадын тэргүүнүүд үнэндээ зожиг хүмүүс. Учир нь тэд бүх нийтийн сонгуульд оролцож өөрийгөө таниулах гэж оролдоогүй, зүгээр томилогдчихсон юм. Тэд олны өмнө гарах дургүй.

Хариулт үлдээх