"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Соёл гэж юу вэ?

Асуулт
  • 2
1 Хариулт •••
    • 0
    2021-11-13T22:05:38+08:00

    Соёл бол хэсэг бүлэг хүмүүсээс уламжлагдан ирсэн өөрийн гэсэн онцлог бүхий нийгмийн амьдрах арга ухаан, туршлага, ертөнцийг үзэх үзэл, боловсрол мэдлэг, дүрэм журам, хэм хэмжээ, ёс суртахуун, гоо сайхан, урлаг, гоёл, хэл, бичиг. Олон зууны турш бусад соёлуудаас хараат бусаар оршин тогтнож ирсэн нийгэм улам ялгарч онцлог нь тодорсон байдаг. Тэд бүгд аливааг өөр өөрийн өнцгөөс хардаг, арга барил нь өөр, гоо сайхны өөр стандарттай.

    Барууны соёл эртний Грекийн соёлын төвтэй байдаг бол Азийн соёл Хятадын Күнз төвтэй, ойрх Дорнодын улсууд болохоор Арабын соёлд ууссан нь анзаарагдана. Дараа нь шашнууд улс үндэстнүүдийн соёлуудад нөлөөлөн багцалж нэгэн хэмд оруулж эхэлсэн. Ингээд соёлын ялгаа багасах зам руу ордог. Хүчтэй нь хүчгүйгээ залгидаг байгалийн хууль үйлчилж том гүрнүүд жижгээ эзлэн колончилсоор нэг л мэдэхэд эзлэгдсэн үндэстнүүд өөрийн гэсэн соёлгүй болчихсон. Их гүрнүүдийн соёлын түрлэгт автаад царай зүс, гавлын бүтцээс өөр ялгарах юм үлдсэнгүй. Соёл нь устсанаар тухайн үндэстэнг устсанд тооцож болно. Соёл бол ерөөс тухайн улсын түүх. Олон мянган жилийн хуримтлал бүхий баялаг түүх соёлын өв архив цуглуулгатай үндэстнүүд өндөөдөр хамгийн нэр хүндтэй. Тэд юуг ч бусдаар заалгахгүй туршлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл ойд төөрсөн сармагчингууд биш аж. Тэд юуг бол юуг ч хийж бүтээж чадна. Яагаад гэвэл суурь нь байгаа учраас. Үүнд хувь хүний хариуцлага, гэр бүлийн хүмүүжил, эхнэр нөхрийн үүрэг хариуцлагаас эхлээд бүх зүйл багтана. Хөгжил өнөөдрөөс эхэлдэггүй ажээ. Өнөөдөр бол ердөө л нэгэн том зүйлийн үргэлжлэл.

    Монголчууд түүх соёлоо алдчихсан улс. Хайсаар л байна. Дэлхийгээс хайж байна. Заримдаа Лондон, Москвагийн музей хавиас олно, эсвэл Хятадын аль нэг номын сангаас. Орос, Манж хоёрт соёл нь үхтэл балбуулжээ. Одоо бид кириллээр бичдэг манж нар болсон байна.

Хариулт үлдээх